Энтертайнмент
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ АЗЫН ДУГААРУУДЫГ ЗАРЛАЛАА
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.
- Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд
- Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
- Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
- Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
- Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
- Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
- Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 1900-1234
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.