Энтертайнмент
“SQUID GAME” ЦУВРАЛЫГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАХИР ХАТУУ НИЙГМИЙН БОДИТ ТУСГАЛ ГЭЖ ОЛОН ХҮН ҮЗЭЖ БАЙНА

Нэтфликсийн “Squid Game” цувралд санхүүгийн асуудлаасаа салахын тулд хоорондоо үхлийн тоглоомоор өрсөлдөж буй 456 хүний тухай үзүүлдэг.
Уг цуврал дэлхий даяар олон сая хүнийг баясгаж зугаацуулсан. Харин Өмнөд Солонгост олон хүн үүнийг өөрсдийнх нь бодит амьдралыг дүрсэлсэн эмгэнэлт бүтээл гэж үзэж байна.
Ажил олоход хэцүү, амьдралын өртөг өндөр, эдийн засгийн дарамт ихтэй, баялгийн тэгш бус хуваарилалт газар авсан Өмнөд Солонгосын нийгэм үнэндээ “Squid Game” цувралын үйл явдалтай тун төстэй гэж олон судлаач дүгнэжээ.
Ирэх оны гуравдугаар сард тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнөөдөр олон нэр дэвшигчийн гол амлалт нь эдийн засгийн тэгш бус байдалтай тэмцэх явдал болж байна.
“Squid Game” цуврал үнэхээр Өмнөд Солонгосын нийгмийн сүүдэртэй талыг харуулсныг дараах тоо баримтуудаас харж болно.
- Өмнөд Солонгосын иргэд өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг
Тус улсын айл өрхүүдийн өрийн хэмжээ дэлхийн бусад улс орнуудынхтай харьцуулахад дээгүүрт бичигддэг. Энэ оны эхний хагасын байдлаар иргэдийн өрийн хэмжээ 1,805 их наяд вон ($1.5 их наяд) хүрснийг Солонгосын төв банк мэдээлжээ. 2021 онд Өмнөд Солонгосын нийт өрийн хэмжээ үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс 5 хувиар илүү гарсан байна. Харьцуулбал АНУ-ын нийт өрийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувьд хүрэхгүй хэмжээтэй байжээ. Өмнөд Солонгосын иргэдийн өрийн хэмжээ 2000-аад оноос хойш тасралтгүй өсөж байгааг албаны тоо баримт харуулж байна.
- Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчимтэй өсөж байна
Хүн амынх нь бараг тал хэсэг амьдардаг нийслэл Сөүл хотод 2020 онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 22 хувиар өссөн тухай Knight Frank зөвлөх үйлчилгээний компани мэдээлсэн байна. Үүнд шинэ болон хуучин орон сууцны үнэ ижил өсөлттэй байжээ. Гэтэл 2020 онд цар тахлын улмаас дундаж цалингийн хэмжээ 0.8 хувиар буурсныг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) мэдээлсэн байна. Тус улсын залуу үеийнхний хувьд өөрийн байртай болох мөрөөдөл улам бүр бүдгэрсээр байгаа юм.
- Өмнөд Солонгосын ажиллах хүч эдийн засгийн хямралд өртөмтгий
Өмнөд Солонгосын эдийн засаг 1970-аад оноос 1990-ээд оныг хүртэл эрчимтэй хөгжиж, чинээлэг дундаж давхаргыг бий болгосон байдаг. Гэвч 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр маш олон хүн ажилгүй болж байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хувийн жижиг бизнес эхлүүлснээр Өмнөд Солонгосын ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлэх болсон байна.
Өнөөдрийн байдлаар тус улс OECD байгууллагын гишүүн орнуудын дотор хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тоогоор тэргүүлэгчдийн нэг юм. Нийгмийн энэ бүлгийнхэн эдийн засгийн аливаа хүндрэл, хямралд хамгийн түрүүнд хэлмэгддэг байна.
- Өмнөд Солонгос OECD байгууллагын гишүүн орнуудын дотор амиа хорлолтоор тэргүүлдэг
2018 онд Өмнөд Солонгосын 100,000 хүн ам тутамд 24.7 амиа хорлолт оногдож байсан нь OECD байгууллагын гишүүн орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт байжээ. 2020 онд энэ үзүүлэлт 25.7 болж нэмэгдсэн байна. 2009 онд тус улсын 100,000 хүн ам тутамд 33.8 амиа хорлолт оногдож байсан нь түүхэн дээд үзүүлэлт байжээ. 2018 оны байдлаар OECD байгууллагын гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 11 байна.
Амиа хорлох хамгийн том шалтгаан нь санхүүгийн дарамт болдог.
- Өмнөд Солонгосын засгийн газар иргэдийн өрийг бууруулахаар ажиллаж байгаа ч ахиц муутай байна
Өмнөд Солонгосын засгийн газар иргэдийн өрийн хэмжээг бууруулах янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч үр дүн гарахгүй байгаа. Энэ оны наймдугаар сард тус улсын засгийн газар бодлогын хүүгийнхээ хэмжээг өсгөсөн нь Өмнөд Солонгосыг цар тахлын үед ийм ховор арга хэмжээ авсан Азийн анхны улс болгож байв. Гэвч есдүгээр сарын тоо баримтаас харвал иргэдийн өрийн хэмжээ өссөн хэвээр байжээ.
Саяхан эрх баригчид иргэдэд олгох зээлийн хэмжээг орлоготой нь уялдуулж хязгаарлах шинэ журам санаачилснаа ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Өөрийн боломжийн хэмжээнд зээл авч, өрөө бага багаар төлж чаддаг болгох нь өрийн менежмэнтийн эхлэх цэг юм” гэж тус улсын санхүүгийн зохицуулах байгууллагын тэргүүн Ко Сүн Бём мэдэгдэж байв.
Эх сурвалж: Business Insider

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо