Энтертайнмент
“ТАЛЫН ТҮМЭН АДУУ” АРГА ХЭМЖЭЭНД УВСААС АДУУЧИД ИРСЭН БОЛ “САЙХАН ХОС”-ЫН ТЭМЦЭЭНД ДОРНОДООС 10 ХОС ОРОЛЦЖЭЭ

Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Тал нутгийн чимэг болсон Түмэн адуу”-ны баяр юм.
Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой.
Адуунд ирмэг Монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос ирж, оролцон олны нүдийг баясгаж онцгойрчээ.
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон энэхүү арга хэмжээг гурван өдрийн турш 5,000 гаруй зочид үзэж сонирхсон байна.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо