Эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй зочин болон үндсэн илтгэгчид өөрсдийн судалгааны илтгэлээ хэлэлцүүлэх юм.
Нийгэм
ЗУУН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулж “Цэргийн эмч, албан хаагчдын эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдлаа.
Хурлын нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой юм. Анх 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Их хүрээнд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” байгуулах тухай Бүх цэргийн зөвлөлийн хуралдааны тогтоол гарснаар тус эмнэлэг үүсэн байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт гээд улс орны тусгаар тогтнолын нэн чухал үйл хэрэгт цэргийн эмч нарын байгуулсан алдар гавьяа их юм. Мөн хүн төрөлхтний энх тайвныг сахин хамгаалах үйлсэд монгол цэрэг оролцох анхны шанг цэргийн эмч нар тавилцсанаас хойш НҮБ болоод ажиллагааны газарт орон нутгийн иргэдэд цэргийн эмч нар мэдлэг, ур чадвараараа одоо ч гайхагдаж байдаг гэдгийг энд онцлон хэлэхэд таатай байна” гэсэн юм.
Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од “… Цэргийн эмнэлгийн суурин дээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын олон байгууллага үндэс сууриа тавьж, хөгжиж ирснийг түүх батлан харуулдаг. Нэгэн зууны буурал түүхийн явцад улс төр, нийгэм, эдийн засаг, дайны үеийн хүнд жилүүдэд саад бэрхшээлүүдийг туулан эгнээнээсээ олон арван эрдэмтэн мэргэд, Монгол Улсын баатар, Ардын эмч, Гавьяат эмч, Төрийн шагналт эмч, сувилагчдыг төрүүлсэн түүхтэй билээ. Тэр цагаас Цэргийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр засгаас хүлээлгэсэн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд бат зогссоор байна. Дэлхийг хамарсан цар тахал манай оронд эхэлснээс өнөөдрийг хүртэл тэргүүн эгнээнд ачааны хүндийг үүрч тангарагтаа үнэнч зүтгэж буй хамт олон маань цаг наргүй ажлын хажуугаар эмнэлгийнхээ түүхт 100 жилийн ойн эрдмийн бүтээлд идэвх зүтгэлтэй оролцож буйд талархал илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээлийн ерөөл өргөе” хэмээн хэлсэн.
Нийгэм
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Нийгэм
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Нийгэм
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.
“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;
Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.
-
Нийгэм23 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр23 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр23 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм5 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Улс төр2 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав