Сонин хачин
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ 8 ЗАМ

Зам гэдэг улс орны эдийн засаг, ард түмний амьдралын хувьд хамгийн хэрэгцээт байгууламж. Хот суурин газрыг холбох хамгийн дөт замыг жолооч нар сонирхдог, энэ ч хэрээр зам барьж байгуулахдаа үүнийг харгалздаг. Харин энэ хооронд нь элс, хад, хавцал, ус мөрөн, өндөр уул гээд жолооч, зорчигчдын айдас төрүүлэх, ахин явахааргүй сэтгэл төрүүлэх зам бишгүй нэг. Энэ удаа дэлхийн хамгийн аюултайд тооцогдох найман замыг танилцуулж байна.
Стельвиогийн хавцал. Итали
Энэ хавцал Альпийн нуруунд далайн түвшнээс 2757 метрийн өндөрт Ломбардиг Өмнөд Тиролтой холбож 50 км үргэлжилнэ. Тэртээ 1829 онд нээсэн энэ зам өнөө болтол нэг их өөрчлөгдөөгүй нийт 75 эргэлттэй. Хурд хэтрүүлэх, жолооч жаахан анхааралгүй л болоход осол гарна. Харин мото спортынхон, кино зургийнханд хамгийн олзуурхууштай газар.
Каракорумын зам
Хятад, Пакистаны холбож байсан энэ газар 20 жилийнажил болж байж 1986 онд 1300 км зам нээсэн нь энэ. Энэ замаар ужолооч нар дунджаар 40 км/цагийн хурдтай л явна. Огцом эргэлт, өгсч уруудах, тэгээд хөрсний гулгалт гээд байнгын айдас. 2010 онд гэхэд л Хунзагийн хөндийд үер болж хөрс гулгаснаар 22 км замыг таг дарж байж.
Гуоляны туннель. Хятад
Хятадын энэ хонгил хамгийн аймшигтай замын тоонд орохоос гадна барьсан түүх нь сонин. Хятадын гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Гуолян гэдэг жижиг суурингийн 300 иргэн 1970 онд зам барьж өгөөч хэмээн засгийн газартаа хандаж. Засгийн газар хөдөлсөнгүй, харин тосгоны 30 эр 1972 оноос жирийн л гарын дорхи багажаар хадан цохиог нүхэлж эхэлж. Таван жилийн дараа энэ замыг барьчихаж. Дөрвөн метр өргөнтэй энэ зам 1,2 км урт, 30 гэрэтүүлэх цонхтойэнэ зам Гуолян сууринг гадаад ертөнцтэй холбохоос гадна, аялал жуулчлалын бүтээгдхүүн болдог.
Тролльстиген Норвеги
Ондалснес-Валлдал хоёрыг холбосон энэ зам Норвегийн үзэсгэлэнт газрын нэг. Энэ олон нугачаа замаар өгсөн өндөрт гарсан жолооч зорчигч байгалийн сайхан, 180 метрийн өндөртэй хүрхрээ зэргийг харж бишрэхээс аргагүй. Зам зарим газраа дөнгөж 3,3 метр өргөнтэй. Чийглэг уур амьсгалтай учраас хөрс гулгах, мөс хагарч унах аюултай ч хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй заалттай.
Кабул-Желалабадын зам
Нийтдээ 60 км үргэлжлэх энэ зам афганы нийслэл Кабулыг Желалабад хоттой холбодог. Өгсүүр, огцом эргэлттэй болохоор жолооч нар тун болгоомжтой явахаас аргагүй. Өчүүхэн сэрэмж алдвал л өндрөөс ниснэ.
Зоджи Ла Пассын хавцал
Энэтхэгийн Кашемир,ыг Ладкхтай холбох энэ замд жолооч нар жолооны хүрдээсээ чанга л атгаж явахгүй бол болохгүй. Хавцал 3529 метрийн өндөрт нийтдээ есөн км үргэлжилдэг ч огцом эргэлт, тойруу олонтой зам аюултай. Дээр нь өндөр уулын орой үүлэнд хучигдахаар үзэгдэх орчин муу. Хималайн нурууны нэг эхсгийн энэ замыг тавдугаар сараас аравдугаар сар хүртэл л нээдэг.
Юнгасын хойд зам
Манай гаргийн хамгийн аюултай замаар Боливын Ла-Пас, Коройкогийн зам нэгдүгээрт орно. Хоёр хотыг холбосон 70 км энэ зам 3,5 метр өргөнтэй. Ердөө 20 км нь л хатуу хучилттай. Уг нь далайн түвшнээс 3600 метрийн өндөрт ч, зарим үед 330 метр хүртэл доошилдог байна. Нэг талд нь хадан хана, нөгөө талд нь 600 метрийн гүн ангал болохоор машин зөрөхөд тун аюултай.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
