Сонин хачин
НАС БАРАХЫН ӨМНӨ ХҮНИЙ НҮДЭНД АМЬДРАЛ НЬ УРСАН ӨНГӨРДӨГ БАЙЖ МАГАДГҮЙГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ

Канадын хэсэг эрдэмтэд нас барахын өмнө хүний нүдэнд өнгөрсөн амьдрал нь урсан өнгөрдөг байж магадгүйг санамсаргүй илрүүлжээ.
Тэд татаж унах өвчтэй 87 настай хүний тархины бичлэгийг хийж байгаад санамсаргүй энэхүү сонин үзэгдлийг илрүүлсэн юм байна.
Бичлэг хийж байх үед өвчтөн зүрхний шигдээсээр гэнэт нас баржээ.
Гэтэл зүрх зогсохоос өмнө хойно 30 секундийн турш тухайн өвчтөний тархинаас зүүдлэх болон өнгөрснөө дурсах үед илэрдэг дохио ялгарч байсан гэнэ.
Тархины энэхүү үйл явц амьдралын дурсамж байх магадлалтайг “Frontiers in Aging Neurosciense” сэтгүүлд Мягмар гарагт нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.
Судалгааны тайланг бичилцсэн Луйзвиллийн их сургуулийн мэдрэлийн мэс засалч, доктор Ажмал Земмар “Энэ бол цэвэр санамсаргүй тохиолдол байлаа. Бид ийм туршилт явуулах ямар ч төлөвлөгөөгүй байсан” гэж ярьж байна.
Түүний баталснаар энэ нь нас барж байгаа хүний тархины бичлэгийг үйлдсэн анхны тохиолдол гэнэ.
“Гүн ухаан талаас нь үзвэл нас барж байхдаа хүн лав муу дурсамж биш, амьдралынхаа хамгийн сайн сайхан зүйлсийг дурсдаг гэж би бодож байна. Гэхдээ дурсамжийн агуулга нь хүн бүрийн хувьд өөр өөр байх болов уу” гэж тэр ярьжээ.
Зүрх зогссоноос хойш 30 секундийн турш тархи ажиллаж байсан нь хүн яг хэзээ нас бардаг талаар ойлголтыг эргэж харахад хүргэж байгааг судлаачид онцолсон байна.
Гэхдээ энэ нь зөвхөн нэг хүний бичлэг бөгөөд өвчтөн татаж унах өвчтэй байсан нь онцгой тохиолдол байж болзошгүй гэж Земмар дүгнэжээ.
Тиймээс ганцхан энэ тохиолдлоор ерөнхий дүгнэлт хийж болохгүй, илүү дэлгэрүүлж судлах шаардлагатай гэж тэр үзэж байна.
“Хүн нас барах үед юу болдог талаар шашин шүтлэг, үлгэр домгийн чанартай ойлголтууд байдаг. Харин энэ удаагийн нээлт эрдэмтдэд шинэ сэдэв өгч байна” гэж Земмар ярьжээ.
Эх сурвалж: BBC

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
