Энтертайнмент
МОНГОЛ УКРАЙНААС ЮУ ОЙЛГОЖ АВАХ ВЭ?

Энэ хүн японы батлан хамгаалахын сайд асан Онодэра гуай. Тэр ингэж хэлжээ. “Украйны асуудал Японд заавал нөлөөлнө. Ер нь бол өөрийн улсыг өөрийн хүчээр хамгаална гэх зарчмыг баримтлахгүй бол Украйнтай төстэй байдалд орж явчих бүрэн боломжтой. Би тун их санаа зовж байна”.
Японы мэдлэгтэй чадвартай туршлагатай төрийн хүн ингэж өөрийн улстай холбож дүгнэж байна. Би түүнтэй бүрнээ санал нэгдэж байна.
Монголын эрх ашгийн үүднээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ?
Би ингэж бодож байна. Украйнтай адил Орос хэмээх их гүрний бөөрөнд наалдаж заяасан улсын хувьд Монгол Улс хэзээ ч хаа хамаагүй үйлдэл хийж, гуравдагч этгээдтэй нийлж, эсвэл түүний элдэв ятгалгад автаж Оростой дайсагнах үйлдлийг хийж болохгүй. Цаг ямагт Оросын талыг барьж, эвийг нь олж сайн харилцаатай байхаас өөр аргагүй. Украйн шиг Баруунтай нийлчихээд Оростой дайсагнана гэж давхивал ямар ч авралгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж явбал зохино..
Гитэд хөршийн тухайд ч ялгаагүй тийм байдлаар бодох ёстой. Гэхдээ нэгдүгээрт Орос, хоёрдугаарт Гитэд гэдэг эрэмбийг алдуулж болохгүй.
Бид нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хөрш гэж хөршүүдээ дугаарладаг тэр эрэмбийнхээ дагууд гадаад бодлогоо хэрэгжүүлбэл зохино.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм10 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо