Энтертайнмент
АУРАНЫ ӨНГӨӨ МЭДЭЭД АВААРАЙ
Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг.
Жишээ нь: 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй
1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7 тэхээр нил ягаан аура өнгө гэсэн үг.
Маш цөөхөн тохиолдолд 11, 12 гардаг. Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг.
1- гарвал ❤️ улаан
2- гарвал 🍊 улбар шар
3- гарвал 🍋 шав шар
4- гарвал 💚 ногоон
5 -гарвал хөх цэнхэр
6- гарвал цэлмэг цэнхэр
7- нил ягаан 💜
8- энхрий ягаан 💗
9- цагаан
11- мөнгөлөг
12- алтлаг
🔴 Улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй, эрчим хүч дээд зэргийн, удирдах, байлдан дагуулах чадвартай, спортлог, хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг, уур уцаар өндөртэй, адгуу зантай.
Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй. Уур уцаар багасна.
Мантра нь: би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч, тултал амьдарна)
🍊Улбар шар-шар ауратай төстэй, мөн хүнтэй маш амархан найзалдаг, найз нөхөрлөл, харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг.
(мантра нь: би харилцаанаас аз жаргалыг олж авдаг, бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг)
🍋Шав шар лемон шиг. Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг, мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг. Гуниглах дургүй, хэт хөөрөх хэрэггүй. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгаа. (мантра нь: миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг. Би яг байгаагаараа төгс)
💚Ногоон өнгө: тайван дөлгөөн, бүтээлч хүн, аливаа зүйлийг даван туулах, шийдэх чадвар өндөртэй, нээлттэй, бусдыг тайвшруулдаг, ногоон хоол сайн ид, сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр, хүмүүс нууцаа их ярьдаг. (мантра: би өөрийн амин энергийг бусдыг эмчилж, бусдад туслахад зориулах болно)
🔵Хөх өнгө: индиго өнгө ч гэдэг. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй. Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч, үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг. (индиго аура сайжруулах мантра нь: Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг)
💠 Цайвар цэнхэр: хамгийн зөөлөн сэтгэлтэй. Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх, анагаах чадвартай, эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн, бусдыг байлдан дагуулдаг. Маш авьяастай, улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино. Илтгэгч гэх мэт. (мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм)
💜Нил ягаан: зорилготой ирсэн, далд ертөнц, сүнслэг ертөнц, далд хүч өндөртэй, сансар огторгуйн өнгө, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай. (мантра нь: хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би (бурхан бүтээгч, хязгааргүй ухамсар) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна)
💖 Энхрий яв ягаан: зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг, бусдыг гэх сэтгэл зүйтэй, хүүхдүүд их татагддаг, хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр, амархан гомддог, 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг.
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй. Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно.
( мантра: би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн, романтик мэдрэмжийг төрүүлдэг, би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж, эдгээх хайрын энергийг цацруулдаг )
🤍 Цагаан: тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг. Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй.
🔘 Мөнгөлөг өнгө: бүтээлч хүн, амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй. Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг. Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй.
🌞 Алтлаг өнгө: шар ауратай төстэй, хэдий ч эрүүл мэндээ анхаар, ногоон өнгөтэй ойр байж, байгальд сайн гар.
Мөнгөлөг, алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно. Бодлоо маш сайн анхаар.
Муу юм бодож болохгүй, биелэх гээд байдаг.
Сайхан зүйл бодоорой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.