Энтертайнмент
АННА КАРЕНИНА сонгодог жүжиг үзэгчдийн хүртээл болсоор байна.

АННА КАРЕНИНА сонгодог жүжиг үзэгчдийн хүртээл болсоор байна.
2020 оны шинэхэн уран бүтээл Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг нээлтээ хийгээд 28 удаагийн тоглолтоор 14 мянга гаруй үзэгчдэд хүрсэн билээ. Ийнхүү соёл урлаг судлаач, үзэгчид, шүүмжлэгчдийн талархалыг хүлээгээд байсан тус уран бүтээл үзэгчдийн хүсэлтээр дахин театрын тайзнаа тоглоход бэлэн боллоо.
Тус уран бүтээл 3-р сарын 4-нөөс 14-ний хооронд мөн 22-ноос 29-нийг дуустал тоглох ба ажлын өдрүүдэд 18:00 цагт, амралтын өдрүүдэд 17:00 цагт тоглоно.
Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 03-р сарын 07-нд 12:00, 17:00 цагт, 03-р сарын 08-нд 13:00, 18:00 цагт тоглоно.
Манай театр коронавирусаас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан үзэгчдийн суудлын 50 хүртэлхи хувийн дүүргэлттэйгээр, халуун хэмжигч, гар ариутгагч, QR код байрлуулан ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
2 бүлэг, 15 үзэгдэл
Завсарлага: 15 минут
Насны ангилал: +15
Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1029/
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран: Бельэтаж II 25,000₮ /3-н давхар/
Бельэтаж I 30,000₮ /2 давхар/
Партер 50,000₮, 60,000₮, 80,000₮ /1 давхар/
Бельэтаж I VIP 100,000₮ /2 давхар/
Театр хэмээх урлаг соёлын хүндэтгэлийн оршихуйд морилон саатаж буй үзэгч та бүхэндээ хүргэх санамж:
☑️Үзвэр үзэхээр ирэхдээ амны хаалт зүүж ирнэ үү!
☑️Ханиалгасан, эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш халуунтай бол үзвэрийн танхим руу нэвтрүүлэх боломжгүйг анхаарна уу!
☑️Театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирнэ үү.
☑️Үзвэр эхлэхээс 1 цагийн өмнө театрт хүрэлцэн ирж, гадуур хувцасаа өлгүүлэн, суудал хоорондын зай баримтлан, зөвшөөрсөн суудалд сууна уу
☑️Үзвэрт 15-аас доош насны хүүхэд оруулах боломжгүйг анхаарна уу.
“Анна Каренина” жүжгийн уран бүтээлчид :
Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
Уран сайхны удирдагч – Н.Ганхуяг /УГЗ/
Гүйцэтгэх продюсер – Б.Отгонбат /УГЗ/
Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/
Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
Ассистент найруулагч – А.Чингүн /СТА/
Туслах найруулагч – О. Итгэл
Гол дүрд :
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Алексей Вронский – Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/
II дүрд :
Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/
Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/
Кити Щербацкая – Д.Хулан
Степан Облонский – Б.Отгонбат /УГЗ/
Бетси Тверская – М.Тогтохжаргал/СТА/
Туслах дүрд:
Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/
Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
Серёжа – Т.Маргад
Үзэгдлүүдийн дүрүүдэд :
Генерал – М. Түвшинхүү /СТА/
Генералын эхнэр – Б. Золзаяа
Элчин сайд – Г. Амгаланбаатар /СТА/
Сайдын эхнэр – Г. Номуун /СТА/
Сайд – Д. Баттөмөр /СТА/
Бэтсигийн найзууд – Б. Одончимэг /СТА/, П. Мягмарсүрэн
Сорокина – Д. Асардарь
Зарц нар – Б. Золжаргал /СТА/, Т. Анхзул, Б. Ганзориг
Офицерууд – Б. Шинэбаяр /СТА/, Г. Алтангэрэл /СТА/, Г. Ганбат
Лам – Ж.Пүрэвдорж /СТА/
Вронский найз Ц. Төгсбилэгт
Сувилагч – О. Хонгорзул
Төмөр замчин – О.Самданпүрэв
Залуус: Ц.Анхбаяр, Ц. Жаргалсайхан
Олны хэсэгт :
Ц. Баясгалан /СТА/, Г. Номин-Эрдэнэ, И.Дашнамжил, Ц. Рагчаа, О. Майдарравжаа
,О.Номин, Н.Нархажид, А.Анужин, Э.Дөлгөөн, Ш.Бадмаараг, Б.Амаржаргал,
Ч.Авирмэд, Б.Алтжин, Б.Буяндэлгэр, Э.Баярхүү, С.Ханддорж, М.Сарангуа,
Б.Сарангуа, П.Нямсүрэн, Б.Хүслэн
Арын алба :
Маркетингийн баг- С.Энхболд /СТА/, Б.Гэрэл /СТА/, Ш.Чандмань, З.Нямзул
Жүжиг чимэглэлийн эрхлэгч – Н.Батбилэг /СТА/
Гүйцэтгэх зураач – Т.Түмэн-Өлзий /СТА/
Гэрлийн найруулагч, дууны найруулагч- Я.Батсайхан /СТА/
Дууны оператор- Т.Майдаржав
Тайзны машинист – Н.Батбаяр
Тайзны механик -Л.Сүхбаатар /СТА/
Оёдлын мастер – Г.Сонор
Оёдолчин – Ж.Алтанцэцэг
Хувцасны эрхлэгч – О.Гандөл /СТА/, Н.Байгалмаа /СТА/, Н.Нямдарь
Жижиг хэрэглэлийн эрхлэгч – А.Оюунчимэг
Жижиг хэрэглэлийн туслах – Л.Отгонжаргал /СТА/
Нүүр будаг, парикийн эрхлэгч – М.Энхтүвшин, М.Сонинцэцэг
Гэрлийн оператор – Р.Мөнхцэцэг /СТА/, Ш.Нарантуяа /СТА/
Гэрэлтүүлэгч- Ц.Амар /СТА/, Б.Уянга /СТА/, Н.Даваажамц /СТА/, М.Жавхлан
Цахилгааны инженер – Б.Отгонпүрэв
Цахилгааны техникч – Б.Энх-Алдар
Тайз засагч- Ц.Отгонжаргал /СТА/, А.Цэвэгмид, Б.Лхагвасүрэн, О.Буянтогтох,
М.Ууганбаяр, Б.Сайнбилэг, О.Алтанхуяг /СТА/
Мужаан- Г.Алтангэрэл, Н.Наранбаатар
Анна Каренина жүжгийн товч танилцуулга
Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой “Анна Каренина” романыг 1873-1877 онд бичиж 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ.
“Анна Каренина” зохиол дэлхийн олон оронд орчуулагдаж сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм.
Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлэх бөгөөд Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно..
Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний буудалд Вронский хэмээх залуухан офицертэй нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийнэ дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа ийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэдгийг ойлгож явсан Аннагийн энэ учрал тэрний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, улмаар тайлахын аргагүй хэрнээ нууцлаг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
