Спорт
“Шарк” Анар Лас Вегас хотод зохиогддог алдарт “MINT 400” бартаат замын уралдаанд оролцоно

“Анд Глобал” компани, ЛэндМН-ийн үүсгэн байгуулагч Чинбаатарын Анарыг монголчууд “Шарк” Анар гэдгээр илүү танина. Харин түүний бизнесээс гадна нэгэн хобби нь авто уралдаан. Тэрээр энэ талаар хэвлэлд “Хүнд өөрт заавал хобби гэж зүйл байх ёстой. Өөрийгөө амраадаг, тайвшруулдаг, сорьдог зүйл байх ёстой. Миний хувьд машин, мотоциклийн спортын хоббитой. Машинаар бол олон улсын хэмжээний мастер. Харин сүүлд мотоциклийг нэлээд сонирхоод гүрийсээр байгаад Дакар Раллид гурван ч удаа хүсэлтээ өгч байж оролцсон. Ямар ч байсан оролцох, амьд гарах, барианд орох гэдэг зорилгоо биелүүлж чадсан.” хэмээн ярьж байсан.
Тэгвэл энэ удаад Ч.Анар шарк Невада мужийн Лас Вегас хотод зохиогддог алдарт “MINT 400” бартаат замын уралдаанд оролцох гэж байгаагаа өнөөдөр цахим хуудастаа хуваалцлаа. Энэ тухайд “ЛасВегас орно гэхээр улсууд Казино яриад байх юм. Машин, буу, хутга, электроникс гээд төмөр л сонирходог бүр сэлфи хамт хийдэг хүн шүү дээ. Хамт уралдаж байсан бүх японы аврага Ikuo Hanawa найзтайгаа таарлаа, Билгээ багштайгаа, Азийн аврага Khaliunbold тайгаа таарлаа. Сэтгэл сайхан сэргэчихлээ. Одоо уралдаан л үлдлээ дээ маргааш! Hanawa san goodluck! See you there again on the Battlefield!” хэмээн, фото зургуудаа хуваалцлаа.
“Mint 400” уралдааны тухай товч:
Америкийн бартаат замын хамгийн том, агуу уралдаан гэгддэг “Mint 400” бол манай гараг дээрх хамгийн алдартай бартаат замын элсэн цөлийн автомашины уралдаан юм. Тус уралдаан нь 1968 оноос эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн сорилттой, нэр хүндтэй автомашины уралдаануудын нэгд тооцогддог болж, жил бүр Невада мужийн Лас Вегас хотын ойролцоо зохиогддог болжээ.
Энэхүү уралдаанд жил бүр 500 гаруй тамирчин 80 гаруй төрлийн авто хэрэгслээр оролцдог байна. “Mint 400” уралдааны талбай нь Хойд Америкийн хамгийн хэцүү цөлийн 100 км нутгаас бүрддэг. Энэ нь хад чулуу, гүн лаг шавар, кактус, хатсан нуурын ёроол, Иошуа моддын шигүү ой зэргээс бүрдсэн бартаат замыг туулна.
Тэмцээнд оролцогчид энэхүү багтаат замыг 2-3 тойрог хийх шаардлагатай байдаг бол аваргын ангилалд бүтэн дөрвөн тойрог буюу 400 киломерт замыг туулах ёстой. Ерөнхийдөө уралдаанд оролцож байгаа хүмүүсийн талаас бага хувь нь барианд ордог аж.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.