Бусад
Х.Баттулга: Нийгмийг зураг гэвэл би шинээр зурахгүй. Харин ч МОНГОЛ болгож сайн засна гэж боддог

Х.Баттулга: Нийгмийг зураг гэвэл би шинээр зурахгүй. Харин ч МОНГОЛ болгож сайн засна гэж боддог
“ – Эрдэнэ намаа ялагдуулж хөлсөө ( шан харамж) авах гэж зүтгэнэ.
Баттулга намаа ялуулж төрөө төвхнүүлэх гэж зүтгэнэ.”
-“Х.Баттулга бусдаас өөр. Титэм үг тэрлэж Оюутолгойгоос хоол горьдоогүй. Дээлээ нефтээр мялааж Тамсгаа харьд зараагүй. Эрдэнэт бол нөөц нь дууссан саалийн үнээ гэж өөрөө авахыг санаархаагүй жинхэнэ ерөнхийлөгч байлаа. Монгол Улс хуульдаа нам болж л улсаа удирдах гарцтайгаас хойш намын даргад дэвших эрх нь нээлттэй. Сайн зүтгэ … “ гэсэн постууд цахим ертөнцийг шуугиулж байна. Үнэхээр тийм.
Монголын ардчилагчид талцан хэмлэлдэх бус эвлэлдэн нийлэх ёстойг, талын нэг тарж одсон түмнээ атгандаа багтааж чадах нь хэн бэ гэдгийг цахим ертөнцийн давалгаа хэлээд өглөө. Энэ бол нэг хүний байр суурь бус талын Монголыг сэрээсэн дуудлага юм.
Экс Ерөнхийлөгч АН-ын даргын сунгаанд оролцохоор нэрээ бүртгүүлсэнд түмэн олон юуны учир хөл нь газар хүрэхгүй болтлоо баярлаад байгаа юм бэ.
Дахин хэлье. АН-аа нэг толгойтой, нэг тамга тэмдэгтэй нам шиг намтай болохыг хүсээд байгаа хэрэг. Иргэд сонгогчдод урьдын адил нэг намын эрхшээлд автах хүсэл алга.
Эрх баригчдын алдаа дутагдлыг ил тод хэлж чаддаг хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна. Цаад язгуур нь АН-аа аварч авч үлдэх гэсэн тэмүүлэл нь тэднийг дотроос нь шатааж байгаа нь ч нууц биш билээ. Тэр тусмаа дарга шиг даргатай болчихвол Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг ингэтлээ уланд гишгэгдэхгүй. Улаан цагаандаа гарсан авлигалчид улсын хөрөнгө, иргэдийн татварын мөнгөөр ингэж гараа угаахгүй байхсан. Энэ бүхнийг ард түмний хүссэнчлэн байранд нь буцааж тавих нэгэн бол Х.Баттулга. Түүн шиг улсдаа ихийг хийж бүтээсэн, Монголоо, монгол түмнээ гэсэн элгэн халуун сэтгэлтэй хүн АН-ын даргаар сонгогдвол зөвхөн энэ намын төдийгүй энэ төрийн ажил үйл зөв зүг чигээ олно гэдгийг иргэд дэндүү сайн мэдэж байгаа хэрэг. Өнөөдөр эрх баригчдын алдаа дутагдал, буруу зөрүүг ойлгон санаа бодлоо илэрхийлдэг хүн, олон нийтийн байгууллага, хөдөлгөөн улам олон болж хүрээгээ тэлсээр байна. Ганцхан эрх баригчид хэт олонхидоо дулдуйдан үл тоомсорлосоор байгаа нь нүдний өмнө илт. Ийм л үед хүчтэй сөрөг хүчин, тэгэх тэгэхдээ улс төрийн хүчин үгүйлэгдэж байгаа болохоор олон нийт АН-ыг зөв төлөшөөсэй хэмээн хүсч байгаа болохоороо экс ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг чухам энэ намыг зөв голдрилд нь оруулж чадна хэмээн найдаж буй нь дамжиггүй.
“Үйлдвэржихгүйгээр, үйлдвэржилтийн бодлогогүйгээр хөгжсөн улс орон нэг ч байхгүй. Хэрвээ Монгол Улс үйлдвэржихгүйгээр хөгжинө, энэ улсад үйлдвэржилт хэрэггүй гэдгийг нотлоод, хуульчлах аваас би улстөрөөс өнөөдөр ч гарахад бэлэн. Харин Монгол Улс хөгжих ёстой, ганцхан газрын зураг дээр бус, эдийн засгийн хувьд ч бие даах учиртай, түүний төлөө бид зүтгэх ёстой нь үнэн бол би үйлдвэржилтээ үргэлж ярих болно. Энэ бол миний үүрэг. Амьдралын энгийн жишээн дээр хэлье. Үр тарианы нэг компани байлаа гэж бодъё. Энэ компани хөгжье, хөлжье, томоръё гэвэл эхлээд гурил, дараа нь талх, боов үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгож байж хөгжинө. Тэгэхгүй, үр тарианы компани хэвээрээ явбал ханган нийлүүлэгч хэвээрээ л үлдэнэ. Нэг жил ган болж ургац алдана, дараа жил нь томоохон гурил үйлдвэрлэгчид үр тариаг нь чанар муу гээд хямд авна, аягүй бол тариалангийн талбайг чинь худалдаад авна. Улс яг адилхан. Үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжлийн бодлогыг урт хугацаанд, тогтвортой мөрдөж хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь төрд гарсан хүмүүс, намууд тэгэхгүй байна…” хэмээн Х.Баттулга нэгэнтээ хэлсэн удаатай. Улсаа боддог хүн ингэж хэлдэг ажээ. Урваач, шараачидтай адилхан өнөө маргаашийн өөх хөөцөлдсөн өс хонзон өвөрлөөд гүйгээд байдаггүй л юм байна.
Х.Баттулга улсаа, үндэстнээ боддог хүн гэдгийг харуулах бас нэгэн баримт сөхье “…Сүүлдээ Монголыг хөгжүүлэхгүй байх, монголчуудыг хүнд амьдралд нь удаан барих зориудын бодлого яваад байна уу гэж хардахад хүрч байна. Ямар ч улс төмөртэй, төмрийн хүдэртэй бол хөгжиж болдог. Европыг, дэлхийг хөгжүүлсэн түүхий эд манайд байгаад байна. Гэтэл энэ бүгдийг түүхийгээр нь экспортлож буй нь худалдаа хийж байгаа бидэнд бус, бидний баялгийг худалдан авч байгаа талд л ашигтай. Нэг жишээ ярья. XIII зуунд Африк иргэдээ боол болгон зарж амьдардаг байлаа. 200 гаруй жил ингэж явсан. Нэг боолыг 10 ам. доллараар зарснаас, ажил хийлгэж цалин өгөөд, 100 ам. долларын ашиг унагах нь дээр гэдгийг ойлгосон хэдхэн улс нь түрүүлж хөгжсөн. Нэмүү өртөг шингээх, хөгжлийн бодлогоор XXI зууны монголчууд тэр үеийн африкуудаас л дор сэтгэж байна шүү дээ”… хэмээн тэрбээр халагласан. Монголоо гэсэн сэтгэл түүний үг, үйлдпэл бүхнээс харагдаад байдаг болохоор АН-ын даргаар түүнийг сонгоё гээд олуулаа, бүр олуулаа алга ташаад байгаа юм аа.
“Нийгмийг зураг гэж бодвол би шинээр зурахгүй. Харин ч сайн засна гэж боддог. МОНГОЛ БОЛГОЖ” хэмээн мань хүн онцолсон. Х.Баттулга чадна. Тэрбээр шинээр биш Монголоор зурж чадна. Түүний хийсэн бүтээсэн, зурсан бүхэн энэ Монгол Улсад олон бий. Шийдвэрээ ч гаргалаа. Монгол Ялах нь дамжиггүй. Бүү эргэлз.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр8 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент8 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо