Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“Шинэ сэргэлтийн бодлого”ийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн

-

С.Мөнгөнчимэг:  “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр эдийн засаг  урт хугацаандаа зургаан хувийн тогтвортой өснө

/Сангийн дэд сайд/

-Сүүлийн жилүүдэд манай улсын хөгжлийн  бодлогын  баримт бичигт нэлээд дэвшил гарч байна. Яагаад  гэхээр урьд нь 450 гаруй хөгжлийн  баримт бичигтэй байсан. Тэр нь хоорондоо  авцалдаа муутай байлаа.  Харин 2020 онд батлагдсан  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд  урт, дунд, богино хугацааны бодлогыг маш тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”-ыг УИХ  баталж есөн бүлэг, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр томъёолсон.   Шилжилтийн үе буюу 1990 оноос хойш эдийн засгийн хамгийн өндөр  уналттай жил бол 2020 он байлаа. Энэ нь дэлхий нийтийг хамарсан  “Ковид-19” цар тахалтай холбоотой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгэм,  эдийн засгийн амаргүй хүнд нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих зорилгоор 2020 онд 2.5 их наяд төгрөг, 2021 онд 4.4 их наяд төгрөг буюу нийтдээ 6.9 их наяд  төгрөгтэй тэнцэх арга хэмжээг  хэрэгжүүлж  ирлээ.

Ер нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг цаг алдалгүй арилгах, “Алсын хараа -2050”-ыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бий болгох явдал юм.  Боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэргэлтийн хүрээнд бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явах юм. Гэсэн ч үүнийг улсын төсөв дангаараа хийж хэрэгжүүлэх боломж байхгүй. Тиймээс иргэд, ААН, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай хамтран түншилж байж бид энэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх юм.” Шинэ сэргэлтийн бодлого” оны өмнө арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аар таван хавсралттайгаар батлагдсан. Нэгдүгээр хавсралт: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  зургаан чиглэл, 29 зорилт. Хоёрдугаар хавсралт: 99 үйл ажиллагаа. Гуравдугаар хавсралт: Хөтөлбөрийн  20 төсөл,  тэр нь дотроо 94 дэд төсөлтэй. Дөрөв, тавдугаар хавсралт нь энэ бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 27 хуулийн төслийг нэрсээр нь өргөн барьсан байгаа. Энэ оны төсөв маань хөгжлийг дэмжсэн, эдийн засгийг тэлсэн, “Ковид-19”-ын  дараах эдийн засгийг сэргээхэд бүрэн чиглэгдсэн.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр эдийн засаг  урт хугацаандаа зургаан хувийн тогтвортой өснө. Нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэнэ, ажиллах хүчний оролцоо 65 хувьд хүрнэ, боомтын хүчин чадал гурав, эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх юм. Энэ зорилтод хүрснээр Монгол Улс эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил хөгжин дэвших ийм бололцоо боломж бүрдэнэ.

Б.Солонго: Хөөн хэлэлцэх хугацааг ашиглаж ял завшихгүй байх асуудлыг өргөн хүрээнд судалж байна

/Хууль зүй дотоод хэргийн дэд сайд/

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын   хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй үйлчилгээ  үзүүлэх, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт  гаргаж төрийн байгууллагуудын чиг үүргийн болон  хяналт шалгалтын давхардлыг арилгах, хийдүүллийг байхгүй болгох, бизнесийн таатай орчныг бий болгох, төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны тогтвортой ажиллагааг хангах зэрэг арга хэмжээ  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дөрөвдүгээр хавсралтаар баталсан зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай  хуулийн жагсаалт  гаргасан. Түүний зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулах шатандаа явж байна. Манай улсад тулгамддаг нэг томоохон асуудал бол   шүүхээр иргэний маргаан маш удаан хугацаанд шийдвэрлэгдэж байгаа явдал юм. Ялангуяа төлбөр төлөх нь гарцаагүй, зээлийн гэрээний  зөрчлийн асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх зорилгоор эрхзүйн орчныг сайжруулах, шүүхийн бус замаар өр барагдуулах тусгайлсан хуулийн төсөл  боловсруулсан. Үүний гол зорилго нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахад гардаг хүндрэл, бэрхшээл, цаг хугацаа алддаг асуудлыг шийдвэрлэхэд оршино. Ингэснээр зээлийн хүү буурах , зээл олгоход гардаг зардлыг бууруулах, эрсдэлийг багасгах боломж бүрдэнэ. Мөн зарим гэмт хэргийг шинээр хуульчлах шаардлага үүсч байгаа. Түүнд ногдуулах ялын бодлогыг тодорхой болгох, илүү чангалах, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар шийддэггүй байх болно. Ялын бодлогыг аль болох  оновчтой байх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч маш их шүүмжлэл дагуулдаг. Тиймээс энэ асуудлыг зайлшгүй харгалзан үзэж, шинжлэх асуудал үүссэн. Хөөн хэлэлцэх хугацааг далимдуулж, ашиглаж ял завшихгүй байх асуудлыг өргөн хүрээнд судалж байгаа.

Д.Эрдэнэбаяр: Бид аж үйлдвэрийн IV хувьсгал руу орох алсын хараагаа  алдаж болохгүй

/Эдийн засаг, хөгжлийн яамны бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга/

-Хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Иймд  энэ талын хууль эрхзүйн орчин бүрдэж ялангуяа орон нутагт хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгжүүд байгуулагдаж хамтран ажиллах боломж бүрдлээ. Өнөөдөр  “Шинэ  сэргэлтийн бодлого”-ыг баталснаараа цэгцтэй, хууль эрхзүйтэй, салбар хоорондын уялдааг бүрэн хангасан ийм үерүү шилжиж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”  үндэсний хэмжээнд  хөгжлийг  хязгаарлаж байгаа  асуудлыг  зургаан зүйлээр гаргаж ирсэн. Аж үйлдвэр хөгжүүлэхийн тулд бид зөвхөн аж үйлдвэрийн салбарыг ярих биш бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, тээвэр ложистикийн сүлжээ түүнийг дагасан эдийн засгийн коридор гаргах гээд бүх зүйлийн  уялдааг харах ёстой. Энэ бүгдийг нь  хөгжүүлж байж “Шинэ сэргэлтийн бодлого”  бүрэн  хэрэгжинэ. Тодорхой бүс нутагт, орон зайн байршлаар тодорхойлолт, тооцоолол  гаргаж байж аж үйлдвэрийн салбар сэргэх юм. Үүнийгээ үндэслэн тээвэр ложистик, авто зам, эрчим хүчний эх үүсвэр  гэх мэт бусад зүйлээ хаана бий  болгох вэ  гэдгээ тооцоолно. Эрдэнэт хотын хувьд бүс нутгийн ложистик төв байгуулахад хамгийн боломжтой гэдэг тооцоолол гарсан. Шинэ сэргэлтийн бодлогын 94 төслөөс зарим  бэлтгэл нь хангагдсан. Харин зарим нь улаан түвшинд байна. Ялангуяа 26 төслийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түвшинд ТЭЗҮ-г нь яаралтай хийх, санхүүжилтийг нь шийдэхээр   эрчимтэй ажиллана. Тодруулбал, энэ хавраас 35 ногоон төсөл эрчимтэйгээр эхэлнэ. Үлдэж байгаа 32 төслийн эх үүсвэрийг тодорхой болгож ногоон ангилал руу шилжүүлэхээр ажиллаж байна. Бид аж үйлдвэрийн IV хувьсгал руу орох алсын хараагаа  алдаж болохгүй. Зөвхөн хөрөнгө санхүү, ТЭЗҮ хийснээр шийдчих юм биш. Мэдлэг боловсролтой, шинэ технологи  мэддэг залуучууд, шинэ ажилтнуудаа  урьж ажиллуулах хэрэгтэй.

Б.Цэнгэл:  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын түүчээлэгч нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байх ёстой

/Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/

-Төрийн өмчит компаниуд эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцох ёстой. Тиймээс  төрийн өмчит компаниуд өөрсдийн үүргийг биелүүлэн, улс орны хөгжил, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулах юм. Монгол Улс 2020 оны жилийн эцсийн байдлаар манай эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, ложистик, харилцаа холбоо, банк санхүүгийн зэрэг салбарт 106 төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд  улсын төсвийн орлогын 20 орчим хувийг буюу хоёр их наяд гаруй төгрөг төвлөрүүлж байна. Төрийн өмчит компаниуд улсын эдийн засагт шууд болон шууд бусаар жинтэй нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал,  дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг жил гаруйн хугацаанд бүрэн төлсөн.  “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани нийслэлийн иргэдийн сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлтийг бүрэн хариуцаж шийдвэрлэсэн зэрэг олон сайн үзүүлэлт харагдаж байна.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын түүчээлэгч нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байх ёстой.

О.Амартүвшин: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний зорилт нь аж үйлдвэрийг хөгжүүлэх

/МҮХАҮТ-ын ерөнхийлөгч/

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний зорилт нь аж үйлдвэрийг хөгжүүлэх бөгөөд үүнийг дагаад эрчим хүч, дэд бүтэц, бусад салбар хөгжинө. Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрхэн эхлүүлэх вэ гэдгийг хамтдаа ярилцаж байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд яригдаж буй 100 гаруй томоохон төслүүдийг төр, хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Төр-Хувийн хэвшлийн түншлэл хамтарч, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшилд боломж олгох замаар бид эдийн засгийн амжилтад хүрнэ. Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, түүний дотор аж үйлдвэрийн төслүүдийг бодит ажил болгох санаачилга “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотоос эхэлж байна. Хувийн хэвшилд илүү боломж олгож  хамтаран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүсчлэн хөгжүүлэх, кластерын зохион байгуулалтад орох нь цар тахлын үеийн эдийн засгийг сэргээхэд бодит нөлөө үзүүлнэ.

Ц.Батзул: Тендерийн процессыг шинэчлэх нь нэн тэргүүний ажил

/Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга/

-Техник технологиуд  хурдацтай хөгжиж, маш олон боломжуудыг нээнэ өгч байхад бид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Бид цахим системээ хөгжүүлээд явах боломжтой ч тендерийн процессыг шинэчлэх нь нэн тэргүүний ажил болсон. Уламжлалт цаас цуглуулаад түүнийгээ төрийн байгууллагад өгдөг  тогтолцооноос салах хэрэгтэй. Түрүүнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Төр өөрт байгаа мэдээллийг хүнээс нэхэхээ болих хэрэгтэй” гэж маш тодорхой хэлсэн. Жишээ нь тендерт илгээж байгаа хоёр зуун хуудас цаасны  180 гаруй  нь төрд байгаа мэдээллүүд юм. Тухайлбал, улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигч, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, тусгай зөвшөөрөл, хэн ажилладаг гэдэг нь нийгмийн даатгалын санд бүртгэлтэй, шүүхэд маргаантай үгүй гэх мэтчилэн мэдээллүүд нь бүгд төрд байдаг. Тиймээс хувийн хэвшлүүдээс төр юу нийлүүлэх, түүний шинж чанар, үзүүлэлт, хэд орчим төгрөгөөр гүйцэтгэх гэж байгаа мэдээллийг хүсдэг болно. Энэ хүрээнд хууль өөрчлөлт хийнэ.  Өнөөдөр захиалагчид ирсэн тендертэй танилцаж, үнэлээд гэрээ байгуулах  хүртэлх 30 хоногийн хугацаан дахь мэдээлэл харанхуй байгаа юм. Иймээс үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, захиалагчийн шийдвэртэй нь хамт ил болгоно. Энэ өөрчлөлтүүд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагааг хүндрэлгүй, шуурхай, шударга  болгоход чиглэсэн гэж хэлж болно.

Ч.Жаргалбаатар: Авилгын гэмт хэргийн, нийгмийн хор аюулыг бид ойлгохгүйгээр тэмцэх нь цаг үрсэн хэрэг

/АТГ-ын албаны дарга, ахлах комиссар/

-Жил ирэх тусам авилгатай холбоотой хохирлын тоо улам нэмэгдэж байгаа. Авилгын гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээ 2021 онд нэг их наяд төгрөг  давсан. Эндээс 90.3 тэрбумыг нөхөн төлүүлсэн байна. Энэ гэмт хэргийн хохирлын талаар яагаад ярьж байгаа вэ гэхээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудтай холбоотой төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад авилгын гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа юм. Үүний хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Авилгын гэмт хэргийн нийгмийн хор аюулыг бид ойлгохгүйгээр тэмцэх нь цаг үрсэн хэрэг болно.   Бүх зүйл нээлттэй байх ёстой. Нээлттэй бус байдлаас үүдэлтэй хардлага бий болдог. Хардлагын цаана авилга, ашиг сонирхлын гэмт хэргүүд үйлдэгддэг. Эрх мэдэл захиалагчийн гарт хэтэрхий их төвлөрсөн, чанаргүй бараа худалдан авч байна гэдэг нь  хүлээн авах ажиллагаа, үнэлгээний хороо байгуулах гээд бүх үйл ажиллагаанд захиалагчийн нөлөөлөл байгааг харуулж байна. Бүтээж сэргээх гэж байгаа зүйлд  хууль бус үйл ажиллагаа орох, давуу байдал олж авах үйлдлүүд байж болохгүй. Бид үүн дээр анхаарах ёстой.

Б.Элбэгзаяа: Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

/УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга/

-Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар  Монгол Улсад ямар их үүрэг хариуцлага, ачаа үүрдэг гэдгийг хүн бүр мэддэг болсон. Ил тод нээлттэй хариуцлагатай уул уурхай,  засаглалыг бий болгохын тулд эрдэс баялгийн салбарт хэд хэдэн бодлого баримталж байна. Монгол Улсад 1990 оноос өмнөх хайгуул, олборлолтын ажил  эрчимтэй хэрэгжсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байсан. УУХҮЯ-наас ажлын хэсэг томилогдож УИХ-ын хаврын чуулганд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар ажиллаж байна.  Хайгуул, олборлолтоос гадна  боловсруулалтын асуудал маш чухал гэж харж байгаа. Олборлолтоос боловсруулалтад чиглэхийн тулд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Иймд  Хүнд үйлдвэрийн тухай хууль, Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулсан.  УИХ-д энэ долоо хоногт багтаан өргөн барина.  Нэгэнт боловсруулалт хийх тухай ярьсан болохоор бүтээгдэхүүнээ борлуулах асуудал гарч ирнэ. Тэгэхээр үүнийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар зохицуулна.

Б.Бямбадагва: Худалдан авах үйл ажиллагааны бүх үе шатыг Цахим системд оруулсан

/”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга/

-“Эрдэнэт үйдвэр”-ийн худалдан авах ажиллагаа компанийн зохион байгуулалтаасаа хамаараад гурван өөр бүтцээр  зохион байгуулагдсан. Тухайлбал, 2016 оны зургадугаар сар хүртэл компанийн бараа, ажиллагсдын худалдан авах ажиллагааг зохион байгуулах  түр журмаар  зохицуулагдаж ирсэн байдаг. Улмаар  2016 оны зургадугаар сараас 2019 оны зургадугаар  сар хүртэл хугацаанд Компанийн бараа, аж үйлдвэрийн  худалдан авах ерөнхий журмаар худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж ирсэн. 2019 онд ТӨҮГ болсноос хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах хуулийн хүрээнд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлаж худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Сүүлийн хоёр жилийг авч үзвэл зарласан тендерийн тоо 2020 онд 1772, 2021 онд давхардсан тоогоор 1542 болсон. Өнгөрсөн жил нэгдүгээрт тендерийн тоо буурлаа, хоёрдугаарт оролцогчгүй тендерийн тоо 331 болж   өссөн. Үүнд “Ковид-19” цар тахал, зах зээлийн үнэ ханш нөлөөлсөн. Тендер шалгаруулах үнэлгээний хороонд зарцуулах цаг хугацааг бид тооцож үзсэн. Монгол Улсын хувьд “Эрдэнэт үйлдвэр” хамгийн олон тендер зохион байгуулж  байгаа. Худалдан авах ажиллагаанд өнгөрсөн онд 52 мянга 810 хүнд цаг зарцуулсан. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож  үзвэл нэг тэрбум төгрөгийн зардал гарч  ирж байгаа юм.  Мөн 2020 оноос худалдан авах ажиллагааг  нэг цонхны бодлогод шилжүүлсэн. Энэ бодлого хэрэгжсэнээр хэд хэдэн давуу талыг авчирсан. Төвлөрсөн хөрөнгө оруулалтын ажил, бараа материалыг хугацаанд нь нийлүүлэх боломжийг бүрдүүллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагааны бүх үе шатыг Цахим системд оруулж  цаг хугацаа хэмнэх үндсэн зорилтуудыг хэрэгжүүлсэн. Энэ жилийн хувьд  “И- монголиа”цахим системтэй нэгдэх тендерийн үнэлгээг бага хугацаанд зардал хэмнэсэн байдлаар үнэлэх чиглэл барьж ажиллана. Ил тод нээлттэй байдлыг илүү түвшинд хангана гэсэн зорилттой байгаа. Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт   “Төрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, хүний хүчин зүйлээс ангид байлгах” гэсэн том зорилт тавьсан. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” хөтөлбөрөө боловсруулаад бэлтгэл ажлыг хангаж байгаа. Худалдан авах ажиллагаанд ил тод нээлттэй, өрсөлдөөнтэй  байх зарчмыг баримтлан ажилласнаар давуу байдлууд үүссэн. Тухайлбал, Монгол Улсын дотоодын бүх   аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагаанд оролцох бүрэн боломжтой болсон  юм. Үүнийг ил тод нээлттэй байх зарчмын хамгийн том ололт  гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд захиалагчийн тоо нэмэгдсэн.

.Батмөнх: Уурхай гүнзгийрч хүдэрт агуулагдах зэсийн хэмжээ буурсан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд  ерөнхий инженер, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан/

-Өнгөрсөн хоёр жил “Эрдэнэт үйлдвэр”  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах зорилтот түвшингүүдээ биелүүлэх, шинээр төслүүд хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг жигд авч явахын тулд олон хүндрэл сорилтуудыг даван тууллаа.  Уурхай маань 43 жил болоод гүнзгийрч байна. Ингэж жилээс жилд уурхай гүнзгийрэх тутам хүдэрт агуулагдаж байгаа зэсийн хэмжээ багасч байгаа гэсэн үг. Эндээс харахад сүүлийн хэдэн жил хүдэр боловсруулалт 3.8  хувиар нэмэгдсэн байхад хүдэр дэх зэсийн агуулга 9.1 хувиар буурч байх жишээтэй. Улмаар бүтээмжийн өсөлт гурван хувиар багасч хүнээс хамаараагүй нөхцөл бий болж байна.

Д.Гэрэлням: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлнэ

/Зам тээврийн хөгжлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга/

-Олон улсын тээвэр өнгөрсөн хоёр жилд маш их хүндэрсэн. Иймд “Ковид-19” цар тахлын үед  тээвэр ложистикийн хүрээнд үүссэн нөхцөл байдлаас товч дурдъя. Тодруулбал, тээвэр ложистикийн хувьд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон хохирол амссан. Гэвч энэ нь түүх болон үлдэж “Ковид-19” цар тахлын үед  авсан арга хэмжээ,техник хэрэгсэл үйл ажиллагаагаа  өргөжүүлэхэд давуу талуудыг ашиглах, авч үлдэх, улам эрчимжүүлэн ажиллах нь бидний үүрэг. Зорчигч тээвэр Монгол Улсын хэмжээнд бүрэн зогссон, харин олон улсад тээвэр бууралттай гарсан. Олон улсын хүрээнд агаарын нийлүүлэлтийн байдал 60-80 хувийн бууралттай зорчигчдын тоо, ачаа эргэлт тээвэрлэлтийн тоо олон тэрбумаар буурч, алдагдал амссан. Хамгийн их алдагдалд орсон салбар бол агаарын тээвэр. Мөн далайн боомтуудын гацаа бөглөрөл гарсан.  Далайн тээврийн боомтын үйл ажиллагаа хоцрогдолтой байсан. Энэ бүгдийг мэдэрч “Ковид-19” цар тахлын үед  тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Улмаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар  үе шаттай холбоно. Ийнхүү суурь бүтцээ хөгжүүлж  ачаа тээврийн   урсгалыг нэмэгдүүлэх юм. Дээр нь агаарын орон зайг хөгжүүлэх, дамжин өнгөрүүлэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх аялал жуулчлалын салбарыг дэмжин хөгжүүлэх  гэх мэт зорилтууд тавигдсан байгаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр5 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент7 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр7 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм8 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм8 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд9 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм10 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм10 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм10 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим