Нийгэм
Гурав дахь удаагаа сунгагдсан Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өчигдөр дууслаа

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон.
Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр нэгдүгээр сарын 13-ны өдөр нэг сараар сунгаж байсан бол, “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
Ийнхүү Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг гурван удаа сунгаж өчигдөр дууссан учир, өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин сунгах эсэхийг хэлэлцэж байна.
Яллагдагч Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг тус дүүргийн прокурорын газраас гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Оюунаагаас тодруулахад: Шүүхээс Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нийтдээ гурван удаа сунгаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд цагдан хорих хугацааг сунгах асуудал орсон. Шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэсэн юм.
Хэргийг эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч, хүнд гэмтлийн улмаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.