Connect with us

Бусад

Ковидоос шалтгаалсан эрсдэл өндөр хэвээрээ энэ үед ОХУ, Украины нөхцөл байдал хурцадсан нь эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ

Нийтэлсэн

-

Ковидоос шалтгаалсан эрсдэл өндөр хэвээрээ энэ үед ОХУ, Украины нөхцөл байдал хурцадсан нь эдийн засагт дараа дараагийн асуудлыг нэмж үүсгэхээр байгаа билээ. Үүсээд буй онцгой нөхцөл нь эдийн засгийн өнөөгийн байдал болон цаашдын төлөвт хэрхэн нөлөөлж болзошгүй талаар эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Ковид цар тахлаас хамаарсан эдийн засаг, нийгмийн хямралын талаар таньтай өмнө нь ярилцаж байхад, “алдаанаасаа суралцахгүй байгаа нь энэ хямралын үеэр ч харагдаж байна” гэж та хэлж байсан шүү дээ. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харахад мөн л сорилт, бэрхшээлүүд тулгарсан хэвээрээ байна. Та эдийн засагч, судлаачийн хувиар ямар хүлээлттэй байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Ковидын нөхцөл байдлаас үүдэн нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсантай холбоотойгоор инфляц дэлхийн бүх улс оронд эрчимтэй өссөн. Монголд бүр илүү хүндээр тусаж байгаа. Учир нь манайх үйлдвэрлэгч орон биш. Дээрээс нь БНХАУ ковидын эсрэг Zero-Covid буюу ковидгүй улс гэдэг зорилт тавьж, хилээ хаасантай холбоотойгоор манай улсад их хүндээр туссан. Энэ нөхцөл байдал сайжрах байх гэсэн эерэг хүлээлт байтал эсрэгээрээ Орос, Украины хоорондын зөрчил, дайнаас болоод сайжрах төлөвгүй нөхцөл байдал үргэлжилж байна. БНХАУ гуравдугаар сар гараад хилээ нээчих болов уу гэсэн хүлээлт байсан ч, талаар болж байх шиг байна. Хилийн хүндрэлтэй нөхцөл байдал цаашаа үргэлжлэхээр байна. Манай эдийн засгийн 90 гаруй хувь, экспорт, импорт БНХАУ-аас хамаарч байгаа. БНХАУ-ын тал хилийн хорио цээр тавьсан дээр нэмэгдээд, ОХУ-ын дайны асуудал гарч ирснээр нэлээн хүндхэн нөхцөл байдал руу шилжин орж байна. Дээрээс нь 2021 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ Монголын санхүү, мөнгөний, эдийн засгийн байгууллагуудын тооцоолж байснаас их зөрүүтэй буюу маш бага тоо гарлаа шүү дээ. 2021 онд эдийн засаг төдийлөн сайнгүй байсны дээр инфляцын дарамт нэмж орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал нэлээн хүндрэх тийшээ хандаж байна гэж харж байгаа.

– Инфляцтай зэрэгцээд төгрөгийн гол валютуудтай харьцах ханшийн сулрал эрчимжээд ирлээ. Ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага өдөр ирэх тусам өссөөр байна. Ийм үед Төв банк, Засгийн газрын хамтын ажиллагаа, хоршил юун дээр төвлөрөх хэрэгтэй вэ. Өмнө нь энэ бүтцүүд хамтарч, ажиллаж чадсан сайн “түүх” байхгүй гэж та үздэг юм билээ. Гэхдээ цаг үе зайлшгүй хамтын ажиллагааг шаардаад байна, тийм үү?

-Манай ложистикийн компаниуд эдийн засгийг хэвийн явуулахад шаардлагатай буюу тасалдаад байгаа түүхий эд, бараа, материалыг ОХУ-аар дамжуулж татаж авах аргыг эрэлхийлж байсан. Гэтэл ОХУ-ын асуудлаас үүдэн, хил хаагдчихаар, бидний хувьд хоёр талаасаа түгжигдсэн байдалд орж байна. Одоо бараа, бүтээгдэхүүнээ агаарын тээврээр л татаж авч байна. Манай нүүрс овор хэмжээ ихтэй. Хорио цээртэй холбоотойгоор БНХАУ руу сайн гаргаж чадахгүй, гацсан байдалтай байна. Тэгэхээр одоо манайд шууд онгоцоор тээвэрлэж болох овор хэмжээ багатай хэрнээ экспортын орлогыг нэмэгдүүлж, ам.доллар оруулж ирэх боломжтой зүйл юу вэ гээд аваад үзэхээр алтыг жишээ татаж хэлэх байна.

Төв банк, Засгийн газар яагаад хамтарч ажиллаж чаддаггүй вэ гэдгийг алтны салбар дээр аваад үзэхэд тодорхой харагдана. Төв банк нь валютын нөөц дууслаа, алтаа сайн олборлоод өгөөч ээ, яаралтай 20-30 тонн алт гаргаад зарчихъя, хэдэн зуун сая ам.доллар эдийн засагтаа оруулж ирье ээ гээд “Алт” хөтөлбөр зарлаад байдаг. Мөн манай Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинээ гээд хэлж яриад байдаг.

Гэтэл бодит нөхцөл байдлыг харахаар төрийн яам, тамгын газрууд нь энэ аймагт, тэр аймагт алт ухуулахгүй гээд хориглоод байдаг. Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам гээд асуудал хариуцсан яам, агентлагууд нь гарын үсэг зураад өгчихгүй хүлээлгэдэг, удаадаг, дарамталдаг байдал бүр хэрээс хэтэрчихсэн. Алтны компаниуд гуравдугаар сард уурхай руугаа гарч, бэлтгэл ажлаа хангаад, ус гэсэхтэй зэрэгцээд дөрөв, тавдугаар сар гэхэд эхний олборлолт нь эхэлж байх ёстой. Гэтэл төрийн байгууллагууд нь бүр долоодугаар сар хүртэл сунжруулдаг. Монголынхоо эдийн засагт л ам.доллар оруулж ирэх гээд байгаа компаниуд шүү дээ. БОАЖЯ, АМГТГ, Мэргэжлийн хяналт зэрэг газруудын хүнд суртлыг арай гэж даваад аймагт очихоор аймгийнх нь Засаг дарга, цагдаа, Мэргэжлийн хяналт, татвар гээд байгууллагуудынх нь хүнд суртал үргэлжилдэг, дарамталдаг. Тэр бүх хүнд сурталтай газруудыг арай гэж давсны дараа буюу бүр наймдугаар сард алтаа олборлож эхэлдэг тохиолдлууд энэ салбарт байна.

Монголбанк эдийн засгийн төв институци учраас алтыг ОХУ, БНХАУ-ыг давуулаад онгоцоор тээвэрлээд Швейцар юмуу, Лондонд аваачаад зарчих боломжтой. Алт овор хэмжээ багатай, хамгийн хүнд жинтэй металлуудын нэг. Нэг унц алт 31-хэн грамм. 31 грамм алт одоо 6 сая төгрөг байна. Тэгэхээр 1 килограмм алтны үнэлгээ маш өндөр болохыг уншигчид эндээс ойлгож харж байгаа байх. Гэтэл нүүрс 1 тонн нь 400 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хувьд энэ хаврын гол уриа бол алтны салбар дээрээ фокуслах ёстой. Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрын анхаарах гол зүйл энэ. Ерөнхий сайд өөрийнхөө удирдлагад байгаа Засгийн газрынхаа аймшигтай хүнд суртлын аппаратад анхаарах хэрэгтэй. Одоо гуравдугаар сард Монголын компаниуд уурхай руугаа бүгд явчихсан байх ёстой. Ашигт малтмалын газар уулын ажлын төлөвлөгөө зэргийг нь гэрлийн хурдаар, түргэвчилсэн журмаар батлах ёстой шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд БОАЖЯ, Мэргэжлийн хяналт зэрэг хамрагдах нэгжийн нөхдүүд өдөр, шөнөгүй, хагас бүтэн сайнгүй ажиллах ёстой үе байна шүү дээ.

-Хоёр хөршийн аль аль нь хил гаальдаа сэрэмжтэй хандаж буй онцгой энэ үед та ам.долларын дотогшлох урсгалыг тогтвортой хадгалах шийдлийг хэлж байна л даа. Албаныхны өгч буй мэдээллүүдийг үзэхээр “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Хөтөлбөрийг энэ онд нэмж эрчимжүүлнэ л гээд байгаа шүү дээ?

-Миний хувьд 21 жил алтны зах зээлтэй холбоотой байгаа хүн. Монгол Улсын алтны экспорт дээр ажиллаж байлаа. Алтны санхүүжилт хийж байсан, энэ зах зээлийг мэднэ. Түрүүн хэлсэнчлэн хүнд суртлууд их байна. Хоёр төрлийн хүнд суртал байна. Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ өгөхийн тулд хэдэн сар жилээр утга учиргүй барьдаг. Энэ бол Ерөнхий сайдын удирдлагад хамаарах агентлагууд шүү дээ. Мөн үүнээс гадна Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээлд унагадаг, хорлодог, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг юм байна гэсэн сөрөг ойлголтыг олон улсад өгдөг бусармаг үйл ажиллагааг шантаажны улстөрчдийн зүгээс зохион байгуулдаг. Уг үйл ажиллагаандаа хөөрхий хэдэн юм мэдэхгүй малчдыг татаж оруулж, телевизийн камерын өмнө гаргаж жүжиг тоглуулдаг явдлаа таслан зогсоох хэрэгтэй. Дандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг онилж дайрдаг. Нөгөөдүүл нь яршиг, яршиг гээд алдагдал хүлээгээд хаяад явчихдаг. Би гаднын хөрөнгө оруулалттай холбогдож ажилладаг болохоор мэдээлэлтэй хэлж ярьж байна. Хөрөнгө оруулаад, хохирол хүлээгээд гараад явсан хүмүүс нь дэлхийн санхүүгийн төвүүдэд нэр хүндтэй, холбоо сүлбээтэй хүмүүс байдаг. Монголтой холбоотой нэг л тийм муу жишээ гарчихаар, бусад хүмүүстээ манай улсыг дэмий улс байна лээ, битгий очоорой, хөрөнгөө битгий оруулаарай гэж уриалж байдаг.

Нэр хүнд бүхий олон улсын бирж дээрээс хувьцаа гаргасан, хөрөнгө оруулалт татсан, эсвэл олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулсан төслүүд манай алтны салбарт байна. Аймаг сумынх нь 5 мянган өрх бидэнд, манай орон нутагт хэрэгтэй, ажлын байр бий болгох төсөл байна гээд дэмжчихсэн байхад, нэг улстөрч, таван малчин, нэг сэтгүүлчтэй нийлээд зогсоодог. Энэ цаанаа ямар зорилготой нь тодорхой. Гэтэл тэр нь алсуураа Монгол Улсын нэр хүндийг Лондон, Нью-Йорк, Торонто, Хонконг гээд олон улсын төвүүд дээр шавартай нь хутгаж байдаг.

-Төр засгийн удирдлагууд нь хөрөнгө оруулагчдыг даллаад байгаа ч, тэр нь зүгээр л хоосон үг л байна гэж та хэлэх гээд байна уу?

– Манай улс алтаа зарж ам.доллар олно. Дээрээс нь хөрөнгө оруулалт маягаар ам.доллар татах гээд байгаа санаатай шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт орох цорын ганц сектор одоо алт л байгаа шүү дээ. Гадныхан танай алт ОХУ, БНХАУ-ын элдэв хориг саадад орохгүйгээр шууд онгоцоор дэлхийн том санхүүгийн төвүүдэд аваачаад зарах боломжтой, экспорт юм байна. Тэгэхээр үүнийг чинь дэмжээд, хөрөнгө оруулалт хийе гэхээр хуурамч, зохиомол нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүд самардаг. Ерөнхий сайд болохоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинээ гээд зарлаад яваад байдаг. Үүссэн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд, өөрийнхөө харьяа газар, яамныхаа хүнд суртлуудыг арилгахад Ерөнхий сайд анхаарахгүй бол ам, ажил хоёр зөрдөг байдал руу орох нь ээ. Ерөнхий сайдын нуруун дээр том хариуцлага ирж байна. Энэ асуудлыг барьж, шийдэж чадах эсэхээс манай залуу Ерөнхий сайдын ажлын үр дүн дүгнэгдэх гээд байна.

-Та Бодлогын хүүг 6 хувь дээр барьж, инфляцыг хазаарлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Олон улсын Төв банкуудын бодлогын арга хэмжээнүүд ерөнхийдөө чангарах талдаа байгаа талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьж байгаа шүү дээ?

-Манай эдийн засагчдын гаргадаг гол алдаа болохоор АНУ шиг 300 сая хүнтэй ч юм уу, эсвэл Япон шиг 130 сая хүнтэй улс орнуудад зориулж гаргасан онолуудад тулгуурлаж, яриад байдаг. Онол гэдэг бол амьдралд 100 хувь нотлогдоогүй зүйлийг хэлдэг. Орчин үеийн макро эдийн засгийн онолууд гээд байгаа юм чинь амьдралд 100 хувь нотлогдоогүй, ерөнхий хана нь бол байдаг. Тэр ханыг нь тогтоохдоо АНУ шиг, Япон шиг өндөр хөгжилтэй, олон зуун сая хүнтэй улс орнуудын эдийн засгийг ажиглаж, жишиж тогтоосон байдаг. Манайх шиг дөнгөж сая чөлөөт зах зээлд орсон, гуравхан сая хүнтэй улсад бол энэ хэрэгжихгүй. Арай өөрөөр хэрэгжинэ. Бид үүнийг эхлээд ойлгох ёстой. Монголынхоо эдийн засагт зориулсан өвөрмөц хэлбэрийн онолуудыг орчин үеийн нийтлэг онолуудаас салгаж гаргах хэрэгтэй.

-Үнийн өсөлт эрчимжихээр Бодлогын хүү хөдлөх ёстой, Төв банк зохицуулах ёстой гэсэн ойлголт шат шатанд тогтчихсон шүү дээ. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нийлүүлэлтийн шалтгаантайгаар эрчимжсэн энэ удаагийн инфляц дээр бол Төв банк “зөвхөн биднээс хамаарахгүй” гэсэн байр суурийг тодорхой илэрхийлсэн л дээ?

-Инфляц өсөнгүүт бодлогын хүүгээ өсгөнө гэдэг бол номон дээр байдаг л аргууд. АНУ-д бол ажиллана, Японд бол хэрэгжинэ. Японд ч гэсэн ерэн оноос хойш дефляци гээд инфляцын эсрэг үзэгдэл гарсан шүү дээ. Эдийн засгийн онолоор үүнтэй тэмцээд барахгүй дийлэхгүй л байгаа. Тэгэхээр бид эдийн засгийн онолын ном уншчихаад, тэрийгээ шууд Монголд хэрэгжих мэтээр ярьдагаа болих хэрэгтэй. Бодлогын хүү өсгөж инфляцтай тэмцэнэ гэж байхгүй. Миний бодлоор гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоо нэмэх замаар ам.долларыг оруулж ирэх дээр 100 хувь фокуслах ёстой.

-Та бол манай туршлагатай тэргүүлэх банкируудын нэг учраас банкны салбарын талаар асуумаар байна. 2021 онд Монголын банкуудын актив 4.3 их наядаар өсөж, ДНБ-ийн хэмжээнд дөхсөн байна. Банкуудын өсөлттэй зэрэгцээд энэ сектор дахь хөрөнгийн төвлөрлийг сааруулах талаар улс төрийн түвшинд их яригдах болсон. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монголд менежментийн хувьд хамгийн хүчирхэг, олон улсын стандартад ойртсон бизнесийн салбар бол банк. Монголын банкууд олон улсын банкны систем, сүлжээнд холбогдож ажилладаг. Гадаад төлбөр тооцоо хийхэд, маш олон шалгуур тавигддаг. Тэдгээрийг хангаж ажилладаг. Дээрээс нь Монголбанк сүүлийн 30 жилд маш их бэхэжсэн. Монголын төрийн байгууллагууд дундаа олон улсын стандартад хамгийн ойртсон, ОУВС-гаар байнга шахуулсаар байгаад хөгжчихсөн.

Өдөр бүр санхүүгийн дөрвөн тайлан гаргадаг ганцхан л бизнес байдаг нь банк. Тийм учраас банкны бизнес маш чамбай, нягт нямбай байхыг шаарддаг. Тэр утгаараа манай банкны салбар олон улсын түвшинд хамгийн сайн хөгжсөн. Казахстан Узбекистан, ОХУ-д үлгэр жишээ болохуйц менежментийн ур чадвартай, засаглалтай, маш сайн банкууд ч байгаа. Бас Анод, Зоос банкны дампуурал ч гэдэг юм уу, муу жишээнүүд байдаг. Бусад улсын хувьд ч муу жишээнүүд байдаг, тэр л жишгээр явж байгаа. Ерөнхий секторын хувьд Монголдоо олон улсад хөл нийлүүлж алхаж байгаа нь банкны сектор юм. Тиймээс бид банкаа сайн дэмжээд, амжилтаас нь суралцаад, барилга, уул уурхай, худалдаа, хүнсний компаниудаа ийм болгоё, хөгжүүлье гэж хандах нь зөв юм. Бүх бизнесүүд, компаниудаа менежментийн хувьд олон улсын жишигт хүргэчих юм бол, дээр нь төрийн хүнд суртлаа арилгаад, алтны компаниудад учруулдаг саад тотгороо байхгүй болгочихвол манай улс хөгжихөд их амархан. Тэгэхгүй банк гэж хамгийн муухай юм мэтээр улстөрчид нь харлуулаад дайраад байхаар барилгын компанийн захирал юун банкнаас суралцах нь битгий хэл зугтаахдаа тулна шүү дээ. “Малина” гээд алдартай киног уншигчид үзсэн байх. Хотынхоо хамгийн гоё эмэгтэйгээс, гоё сайхан хүнээс суралцах, үлгэрлэхийн оронд дайрсаар байгаад, зовоож ядраадаг шиг дэлхийн жишигт хамгийн ихээр нийцэж ажиллаж байгаа банкны салбараасаа суралцахын оронд дайраад байж болохгүй.

-Засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгийг тэлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэж өдөр бүр л ярьж байна. Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ гээд байгаа. Гэхдээ тэгэхээсээ өмнө Хөгжлийн банкны нэр төрийг “цэвэрлэх” гээд, экс удирдлагуудыг нь хорьж цагдаад байна. Та Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг хэрхэн харж байна вэ?

-Хөгжлийн банк дээр гарсан алдааг тус банкны захирал хийж байсан хүнтэй нь холбоод өнгөрвөл ухвар мөчид юм болно. Төр гэж юм чинь өөрөө хөгжлийн стратегиа гаргаад, стратегийн шалгуур хангасан төслийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх үүрэгтэй. Гэтэл АН-ын төр ч тэр, МАН-ын төр ч тэр хөгжлийн стратеги гаргаагүй ээ. Монгол Улс стратегиараа Silicon Valley болно гэж зарлах ёстой. Тэгэхээр нь Хөгжлийн банк Silicon Valley болоход шаардагдах компаниудад зээлээ өгөөд явах ёстой. Гэтэл ямар ч стратеги зарлаагүй. Юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй мөртлөө Хөгжлийн банк гэж юм байгуулчихсан. Нөгөө банк нь баахан мөнгөтэй болчихсон. Тэгээд өөрсдийнхөө мэдрэмжээр зээл өгсөн шиг байгаа юм. Тэр дунд нь магадгүй танил тал оролцсон эсэхийг хуулийн байгууллага нь тогтооно биз.

Засаглалыг аваад үзэхэд, сайд нар нь жил хагас болоод солигддог. Ерөнхий сайд нар нь хоёрхон жилийн настай. Тэгэхээр Хөгжлийн банк гээд институци тоглоом болоод дуусчихаж байгаа юм. Тэгэхээр Хөгжлийн банкны захирал байсан хөөрхий нэг 40 гаруй насны залуу руу бүх бурууг чихээд бутрах гэж байгаа бол энэ их тэнэг үйл явдал болно шүү. Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан намын дарга нар, Ерөнхий сайд нар, тэдний асуудал энд яригдах ёстой. Монголын төрийг хоёр нам, хэдэн хүн, хэдэн фракц л ээлжлээд л барьдаг шүү дээ.

Манайх ардчилсан улс болохоор үйлийн үртэй юм шиг дөрвөн жил тутам сонгууль хийх юм. Тэгээд л цоо шинэ юм шиг боловч “хуучин” хүн л гараад ирэх юм. Монголын улс төрд хэдэн луухгарууд, хэдэн хүнд гарууд байна гэж хэлье. Тэр хүмүүс хоёр, хоёр жилийн настай томилогдлоо гэхэд, хоорондоо уулзаад яриад, хорин жилийн настай бодлогоо залгамжилж болдоггүй юм уу. Дараагийн сонгуулиар хэн ч ялж магадгүй ч, Монгол Улсаа хөгжлийн ийм стратегиар авч явъя гээд тохирчихож болдоггүй юм уу. Хэрэв тэгэх юм бол АН-ын Ерөнхий сайд нь алга болоод өгөхөд, МАН-ын Ерөнхий сайд ижил үзэл бодолтой, чиглэлтэй ороод ирвэл Хөгжлийн банкийг сармагчин ч гэсэн удирдаад явчихна.

Одоо бол дэлхийн хамгийн шилдэг санхүүч, хамгийн ёс суртахуунтай хүн байгаад ч халтираад шоронд орохоор л байна шүү дээ. Улс төрийн луухгарууд гээд хүмүүс бүгдээрээ твиттер дээр ухаантай юмнууд жиргээд байна лээ. Тэр хүмүүс хоорондоо уулзаж үндэсний зөвшилцөл хиймээр байна. 2024 оны сонгуулиар эдний чинь нэг хэсэг нь зүсээ хувилгаад гараад ирнэ. Тоолох юм бол арваадхан л хүн байгаа. Сайн харвал 30 жилд хэдхээн хүн төр барьсан. Бараг хоорондоо анд нөхөд байгаа. Уулзаж суухдаа тэр бодлого стратегиа тохирчихмоор байна. Тэрийг нь залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо зохион байгуулмаар байна.

Ингэхэд та Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа эдийн засагчдыг төлөөлөн зөвлөгөө, захидал хүргүүлж байсан. Таны болон та бүхний санаа оноог ер нь хүлээж авсан уу?

-Би байнга л Ерөнхий сайд нарыг дэмжиж, ажиллах гэдэг. Харин Ерөнхий сайд нар твиттер дээр юу бичиж байгаад гол анхаарлаа хандуулаад, эдийн засагч нарын өгч байгаа зөвлөгөөг огт сонсохгүй, бүгдээрээ алга болчихдог. Би хэд хэдэн Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөлд орж ажилласан. Хэзээ ч уулздаггүй, хэзээ ч хуралддаггүй шүү дээ. Эдийн засгийн зөвлөлд орууллаа гэхээр нь би чинь Монголын төр намайг тоолоо, Ерөнхий сайдад зөвлөгөө өгнө гэж баярлаад байдаг. Гэтэл тэгээд л байдаггүй. Би бол нам бус. Монголынхоо төлөө юм хийчихье, үзэл бодлоо хүргэе гэсэн бодолтой гурван сая монгол залуусын нэг. Гэтэл манай улсын Ерөнхий сайдаар ажиллаж буй хүмүүс албан тушаалд томилогдонгуутаа маргааш нь фэйсбүүк, твиттер дээр юу явж байна гэдэгт гол анхаараад, тэрийг дарах, тэмцэх ажил руу ордог байж болохгүй ээ. Улс орон үндэстний хувь заяа авч яваа гэдгээ одоо санах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм7 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент8 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр8 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм8 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм8 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим