Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Талуудын хооронд үүссэн иргэний гэрээ хэлцлийн асуудлыг эрүүгийн хэрэг болгож Э.Бат-Үүл нар гэм бурууг үүрүүлж байгаа нь хэт үндэслэлгүй байгаа юм

Нийтэлсэн

-

Монгол Улсын баатар, АН-ын лидер Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган дөрвөн жилийн хорих ялаар шийтгэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэргийн явц болон Э.Бат-Үүл баатрын биеийн байдал ямар байгаа талаар түүний өмгөөлөгч Г.Орхонтой ярилцлаа.


-Таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүл цагдан хоригдоод бараг гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд та очиж уулзсан уу?

-Цагдан хоригдсоноос нь хойш ар гэр болон өмгөөлөгч нарын зүгээс аль, аль нь Э.Бат-Үүл гуайтай очиж уулзаж байгаа.

-Бие болон сэтгэл санааны хувьд ямар байдалтай байна вэ?

-Өөрөө бол сэтгэл санааны байдал тайван. Залуугаасаа улс төрийн амьдрал,  ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцоод явсан нийгмийн зүтгэлтэн болоод ч тэрүү сэтгэлийн их хатуужилтай хүн юм билээ. Мэдээж цагдан хорих байрны нөхцөл байдал амаргүй. Гэхдээ түүний хувьд хорих байр зэргийн талаар янз бүрээр гомдоллоод байх зүйлгүй, хамгийн гол нь шударга ёсыг тогтоолгомоор байна гэдэг байр сууриа л илэрхийлдэг дээ.

-Та Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт анхнаас нь  өдийг хүртэл өмгөөлөл үзүүлж яваа хүн. АТГ-аас түүнийг эхлээд гэрчээр дуудсан байдаг байх аа?

-Анх АТГ-аас түүнийг гэрчээр дуудсан. Хүнийг гэрч гэж мэдүүлэг авчихаад тэр мэдээлэл дээр нь үндэслээд яллагдагчаар татаж мөрдөн байцаах ажиллагаа нь эхнээсээ хуулийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Гэрчийн мэдүүлэг авсныхаа дараа яллагдагчаар татаад явсан энэ процесс нь мөрдөн шалгах байгууллага, прокурор хуулийг буруу хэрэглэж байгаа гэж үзээд бид гомдол гаргасан. Гэрчийн мэдүүлгийг  өөрийнх нь эсрэг ашиглах асуудал бол  хүний  эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Цаашлаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болоод бусад хуулийн олон заалтуудыг зөрчөөд эхэлсэн байдаг.

-Таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үеэс хэрэг хийсэн мэтээр мэдээлэл цацагдаж байсан?

-Э.Бат-Үүл гуайг Засаг дарга байхдаа хүүгийнхээ компанийг хууль бусаар шалгаруулсан гэх мэдээлэл хэрэг АТГ дээр шалгагдаж байхаас эхлээд  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэ үйл явц нь хүний нэр хүндийг зохион байгуулалттай харлуулах шинжтэй байгаа юм. Учир нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол мөрдөн  байцаалтын шатанд шалгаж байгаа хэргийн материалтай  мөрдөгч, прокурор л танилцах боломжтой байдаг. Тэр байтугай  Э.Бат-Үүл гуай өөрөө, өмгөөлөгч би хүртэл танилцах боломжгүй.

Яагаад гэвэл, мөрдөн байцаалтын шат дуусч байж хэргийн материалтай зөвхөн тухайн хэргийн оролцогч нар танилцах боломжтой болдог. Гэтэл энэ хэргийн материал мөрдөн байцаалт, прокурорын түвшинд явж байхдаа олон нийтэд задарч, цацагдаж байна гэдэг нь мөрдөгч, прокурор ажлаа шударгаар хийж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байгаа юм.

Хамгийн гол нь тухайн задруулаад байгаа материалууд дунд хэргийг илт мушгин гуйвуулсан, хэрэгт огт хамааралгүй тодорхой чиглэл бүхий мэдээллүүдийг гаргаж байсан. Энэ тухай нь бид шат шатны байгууллагууд болох АТГ, хяналтын прокурор, нийслэл болон улсын ерөнхий прокуроруудад удаа дараа гомдол гаргасан боловч алийг нь ч хүлээж аваагүй. Анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагаанууд цаашаа үргэлжилсэн. Ер нь Э.Бат-Үүл шиг нийгмийн зүтгэлтэн хүнд шууд ял өгчихөөр олон нийтийн зүгээс хардах, гайхах хариу урвал үзүүлэх магадлалтай болохоор эртнээс хүнийг ийм хэрэг хийчихсэн мэтээр олон нийтийн тархи угаах үйл ажиллагааг явуулсныг ч үгүйсгэхгүй. Ингэж явсаар эцэстээ шүүхээр хэргийг нь шийдвэрлээд дуусахад “Өө энэ хүн чинь угаасаа буруу юм хийчихсэн” гэх тэр массын сэтгэхүйг бэлдчихсэн шиг байгаа юм. Ер нь яг ийм технологи явж байна.

-Э.Бат-Үүл гуайг хийгээгүй хэрэгт нь зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байна гэж таны ярианаас ойлголоо. Угаасаа энгийн иргэдээс эхлээд төрийн том албан тушаалтнууд хүртэл “Улс төрийн хоригдол” гэх  ойлголтын тухай ярих болсон нь нууц биш л дээ?

-Иймэрхүү үзэгдэл хууль, шүүхийн системд бодитойгоор бий болсон талаар төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хүртэл олон нийтэд хариуцлагатайгаар мэдэгдэл хийсэн санагдаж байна. Харамсалтай нь энэ асуудлыг шалгаж, цэгцлэхгүй газар авахуулсаар байна. Мөн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилогдохдоо “Хэргийн мэдээлэл мөрдөн байцаалтын шатанд задардаг энэ байдлыг цэгцэлнэ. Хариуцлага хүлээлгэнэ” гэж ярьсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр хэн ч шалгагдаж, хариуцлага хүлээсэнгүй.

-Яг ямар хэрэг хийчихсэн болоод энэ хүнийг яллагдагчаар шүүхэд дуудаад шоронд хорьчихсон юм бэ?

-Э.Бат-Үүл гуайг прокурорын зүгээс нийт дөрвөн хэрэгт буруутгадаг. Тодруулбал, Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө хүүгийн компанид давуу байдал олгосон, давхардуулсан гэрээ байгуулж нийслэлд хохирол учруулсан гэдэг асуудал. Мөн Бэрэн групп ТОСК /Төрийн орон сууцны корпораци/-тай хамтарч ажиллах гэрээ байгуулахад ТОСК-ийн захирал байсан А.Гантулгатай хамт албан тушаал урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал.

Түүнчлэн мөнгө угаасан, Засаг дарга байхдаа иргэдэд үнэ төлбөргүй байр олгосон нь хууль бус гэсэн асуудлаар буруутгасан. Эндээс сүүлийн хоёр болох мөнгө угаасан, иргэдэд хууль бусаар байр өгсөн гэх хэрэг нь нотлогдохгүй байна гэж үзээд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ анхан шатны шүүхээс гаргасан үл ойлгогдох, зөрүүтэй шийдвэрүүд нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хууль зөрчиж явагдсан, нотлох баримт үгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс үүдэлтэй гэж харж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж шүүхийн шатанд явж байгаа хэрэг болохоор нарийн мэдээллийг нийтэд дэлгэх нь зохимжгүй. Гэхдээ би боломжтой гэсэн хэмжээнд мэдээлэл өгье. Энэ хэрэгтэй холбоотой 70 гаруй хавтастай материал байдаг. Шүүхээс Э.Бат-Үүл гуайг хүүгийнхээ компанийг хууль бусаар шалгаруулж, нийслэлд хохирол учруулсан, Бэрэн групп, ТОСК хоёрын хамтын ажиллагааны гэрээгээр мөнгө шилжүүлэх ажиллагаанд буруутай гэсэн хоёр асуудлаар хорих ял оноосон.

-Шүүхээс буруутгаад байгаа тэр асуудал нь нотлогдчихсон болоод хорьчихсон хэрэг үү?

-Хамгийн харамсалтай нь шүүхээс хөдөлбөргүй нотлох баримт байхгүй, эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруугүй болох нь олон үндэслэлээр тогтоогдохоор байхад түүнд ял оноосон. Энд нэг жишээ татахад, хэргийг шүүн хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хөндлөнгийн, хараат бус иргэн нь 8-9 хоног үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлэг, талуудын мэтгэлцээн, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг уншиж судалсаны үндсэн дээр Э.Бат-Үүл нарыг гэм буруугүй гэж дүгнэсэн байдаг нь бодит байдлыг харуулах нэг төрлийн үзүүлэлт юм.

-Давж заалдах шатны шүүхийн тов гарсан уу?

-Давж заалдах шатны шүүхийн тов гарахын тулд эхлээд анхан шатны шүүхээс хэргийг нь шилжүүлэх ёстой. Хэрэг шилжүүлс­нээс хойш нэг сарын дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна. Мэдээж бид шүүх энэ хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явах болно.

-Өмгөөлөгчөө, Э.Бат-Үүлийн гэх хэр­гийн гол асуудал руу ороод яриач. Хүний л эцэг юм чинь хүүгийнхээ ажилд дэм болсон байхыг үгүй гэх газаргүй шүү дээ?

-Э.Бат-Үүл гуайг хүүгийнхээ Гранд лайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгаруулж, давуу байдал олгосон гэж буруутгадаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд цугласан хэргийн материалтай танилцахад Нийслэлийн Засаг дарга хүн тухайн шалгаруулалтад огт оролцох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх компаниуд тендерт оролцохдоо иргэдтэйгээ л уулзаж, тохирох ёстой юм билээ. Тодруулбал, “Таны хашааны газрыг тэдээр үнэлье.

Тэдэн метр квадрат байранд оруулья” гэх зэргээр иргэдэд санал тавьдаг. Иргэд сонголтоо саналын хуудсаар дамжуулж өгдөг. Яг л УИХ-ын сонгууль явагддагтай адил цаасан дээр иргэд сонгож байгаа компаниа дугуйлаад саналын хайрцганд хийдэг. Энэ нь бас нууц санал хураалт. Дээрээс нь тал талын төлөөллүүд оролцсон их нарийн шалгууртай санал хураалт болсон байдаг.

Мэдээж иргэдийн олонх сонгосон компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгардаг. Ийм л үйл явцтай ба энэ бүх үйл явцын баримт нь видео бичлэгийн хамт хэрэгт авагдсан. Харин Засаг дарга энд ганцхан оролцоо байсан нь нэгэнт шалгараад гараад ирсэн компанид цаасан батламж олгодог. Тэр цаасан дээр л Засаг дарга гарын үсэг зурдаг. Өөр огт оролцоогүй.

-Тэр батламж дээр гарын үсэг зурчихсан нь нэг төрлийн оролцоо гэж шүүх үзчихсэн юм биш үү?

-Асуудлын үнэнийг тогтооё гэвэл ул суурьтай хандах хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэх  компанийн шалгаруулалт нь иргэдийн саналаар баталгаажиж байгаа гэдгийг түрүүн ярьснаас ойлгосон болов уу. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас ч үйл явдлын процессыг тодорхой ойлгож болохоор байгаа юм. Тодруулбал, тухайн үед Э.Бат-Үүл гуай тэр батламж гэх цаасан дээр гарын үсгээ шууд зурчихаагүй. Тухайн үеийн НИТХ-ын даргадаа “Ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тул би гарын үсэг зурахгүй” гэж холбогдох хуулийн дагуу албан бичиг өгсөн байдаг.

Энэ төсөл НИТХ-аас баталсан журмын  дагуу явсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол НИТХ-ын бодлогын дагуу хийгдэж байгаа төсөл. Тэр ч утгаараа НИТХ-ын дарга руу тухайн үедээ Э.Бат-Үүл гуай дээрх асуудлыг хандаж илэрхийлсэн байдаг. НИТХ-ын дарга нь “Таныг орлож зурах өөр хүн байхгүй тул та зурахад болно” гээд албан бичгийнх нь хариуг өгсөн байгаа юм. Мөн өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулсан байдаг. АТГ-с өгсөн хариу нь уг үйлдлүүдийг нь шалгаад тухайн үед гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хариу өгсөн ба энэ бүх албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан.

-Тэр батламж дээр нь ганцхан Э.Бат-Үүл гуайн гарын үсэг байдаг уу?

-Ганцхан Засаг дарга Э.Бат-Үүл зураагүй. НИТХ-ын дарга нь ч зурсан. Гэхдээ тэр батламж бол шалгаруулалтад нөлөөлөх зүйл огт биш байгаа юм. Ямар ч уралдаан тэмцээнд оролцоод түрүүлж, шалгарсанд нь батламж энэ тэр өгдөг биз дээ. Тийм л зүйл төдий. Дахин төлөвлөлтийн журмын дагуу бол уг батламж гээд байгаа зүйл нь нэг ёсондоо иргэдийн сонгосон сонголтыг л ёсчилж байна гэж ойлгож болно. Түүнээс гадна ганцхан Б.Чулуудай гэдэг хүний компани шалгараагүй. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх өөр олон компани шалгарсан. Тэднээс ганцыг нь ч харьцуулж шалгаагүй. Зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүнд хамааруулж, Гранд лайн гэх компанийг шалгаж эхэлсэн байгаа нь хачирхалтай байгаа биз.

-Хууль зөрчөөд гэрээ байгуулсан гэдэг асуудлаар таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүлийг буруутгах бас нэг шалтгаан гарсан гэж байсан. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-НИТХ-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журам гэж батлагдсан. Яг тэр журмынхаа дагуу л дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт хийх компаниудын гэрээ байгуулагдаад явсан байдаг. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэх компаниуд тухайн төслийн газар руугаа нийслэлийн хөрөнгөөр дэд бүтэц татах гэрээнүүдийг хийнэ. Гэхдээ шалгарсан компаниуд  эхлээд өөрсдийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэчихээд тухайн ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөхдөө зарцуулсан хөрөнгөө нийслэлээс авах журмаар ажиллаж байсан юм билээ.

Яг л энэ зарчмаар дахин төлөвлөлийн 14 байрлал дээр шалгарсан компаниуд дэд бүтэц татах ажлаа бүгдээрээ нэгэн ижил журмаар хийгээд явсан. Гэтэл ганцхан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн хэрэгжүүлж байгаа Гранд лайн компанийн гэрээ байгуулсан ажиллагаа л хууль зөрчсөн гээд прокурор, АТГ-аас  шалгаад явчихсан. Бусад компаниуд яг адилхан шалгаруулалтаар шалгараад, яг адилхан нөхцөлөөр гэрээгээ  байгуулаад, яг адилхан процессоор санхүүжилтээ аваад явж байхад бусдыг нь хууль зөрчсөн гэж огт шалгаагүй.

-Тэр гэрээнээс болж нийслэлд хохирол учруулсан гэдэг асуудал яригддаг л даа?

-Давхардуулсан гэрээ байгуулж, нийс­лэлийн хөрөнгөд нэг тэрбум 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг асуудал тавьдаг. Гэтэл шүүх хурал дээр энэ хэрэг дээр шинжээчээр томилогдсон хүмүүсээс асуухад “Нийслэлийн төсөвт  тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан” эсэхийг шалгаж тогтоогоогүй гэдгээ шууд хариулсан. Хохирогчийн төлөөлөл гээд Нийслэлийн өмчийн газраас хоёр, гурван залуу шүүх хуралд орж ирж байсан. Тэднээс “Та бүхэн нийслэлд нэг тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нотлох баримтаа гаргаад ир” гэхэд шүүх хурал дээр материалаа ухаад олж гаргаж ирж чадаагүй. Прокуророос ч хохирол учруулсныг  нотолсон баримт гаргаж тавиагүй.

Ийм байхад “Нийслэлийг хохироочихлоо” гээд хүнийг буруутайд тооцож, ял оноож байгаа нь үнэхээр шударга бус. Бүр цаашлаад нэмэлт ажил хийсний улмаас нийслэлд хохирол учруулсан хэмээгээд буй “Дулааны шугам”-ын ажлыг ном журмын дагуу холбогдох байгууллагууд хүлээж аваад ашиглалтын гэрээ хийж, аль 2017 оноос шинээр техникийн нөхцөл олгогдож тэр хавийн барилга байгууламжууд, цэцэрлэг сургууль, Японы анагаахын эмнэлэг, бүр хувийн компаниуд хүртэл ашиглаад эхэлсэн байдаг.

Мөн тэрчлэн гэрээ давхардсан гээд байгаа зураг төслийн ажил болох 347 сая төгрөгийн өртөгтэй ажлыг шинжээчийн дүгнэлт дээр хийсэн үнэлгээгээр 372 сая төгрөгийн өртөгтэй ажил болохыг цохон дурдсан байдаг. Нэг ёсондоо улсаас бүр мөнгө хэмнэсэн байгаа юм. Гэрээ давхардаагүй болох нь ч гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Хамгийн гол нь Нийслэлээс хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь шалгасны дараа санхүүжилт өгдөг тул гэрээ давхардуулах буюу нэг хийгдсэн ажилд давхардуулан мөнгө өгөх боломжгүй гэдэг нь удаа дараа нотлогддог.

-Э.Бат-Үүл гуай хүүгийнхээ өмнөөс хэрэг үүрчихлээ гэсэн яриа бий?

-Энэ чинь олон нийтийн тархийг мөрдөн байцаалтын шатнаас угаадаг гэдэг зүйлийн үр дагавар байна. Яг үнэндээ “Олон нийт тэгэж байна” л гэдэг. Дандаа л таамаг. Гэтэл хоёулаа гудамжид гараад хүмүүсээс энэ талаар асуухад, Э.Бат-Үүл болон түүний хүүгийн талаар баримттай, нотлогдсон зүйл мэдэх хүн байхгүй болов уу. Ердөө л тархи угаалтын үр дүнд “Ер нь буруу зүйл хийчихсэн юм шиг байна” гэх ойлголт аваад түүгээрээ хүнийг буруутгаад байна. Энэ чинь явж явж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх зохион байгуулалт бүхий ажил болоод байна л даа. Нэгэнт олон нийт буруу ойлголт аваад ирхээр шүүх нөлөөлөлд орж хэрэгт бодитоор ханддахгүй байх эрсдэл үүсэж байна. Харин хэргийн материалтай танилцаад үзвэл таамгаар буюу хардлагаар хүнийг ялласан асуудал нь гарч ирж байгаа юм.

-Тухайн хэрэгт нэг ч хохирогч байхгүй гэж үү?

-Энэ хэрэг дээр нэг ч иргэнийг хохироосон зүйл байхгүй. Прокуророос ч тийм яллах дүгнэлт оруулж ирээгүй. Харин ч Гранд лайн компанийн дэд бүтцийн нийт хийсэн ажлын батлагдсан гүйцэтгэл нь найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт байгаа юм. Одоогоор нийслэлээс тус компанийн хийсэн ажилд зургаан тэрбум төгрөг төлсөн. Тэгэхээр баталгаажсан гүйцэтгэл бүхий ажлын мөнгийг хоёр тэрбумаар дутуу төлсөн байгаа юм. Илүү төлж, нийслэлд хохирол учруулах нь байтугай  Гранд лайн компанид дутуу төлөлттэй яваа гэсэн үг.

-Шүүхээс Бэрэн групп, ТОСК хоёрын дунд байгуулсан гэрээнд Э.Бат-Үүлийг бас буруутгасан гэж байсан. Энэ асуудал яг ямар учиртай юм бэ?

-ТОСК нь нийт иргэдэд хямд үнэтэй орон сууц нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага.  Гол зорилго нь л энэ. ТОСК нь одоо бидний мэдэх долдугаар хороолол буюу Хангай хотхоны орчимд газартай байсан. БЭРЭН групп дахин төлөвлөлтийг манлайлж хийсэн анхдагч компаниудын нэг. Тус компани ТОСК-ийн эзэмшдэг газартай сөөлжүүлээд хэд хэдэн газар эзэмшдэг  байсан юм билээ.

Энэ байгууллагын удирдлагууд 2013 оноос  хоорондоо уулзаад хамтарч ажиллахаар  болж, нэг нь газар, хөрөнгө оруулалт гаргаж нөгөө нь барилга барих, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр барилгаа хувааж авья гэх зарчмаар 2013-2015 оны хооронд 10 орчим гэрээ байгуулсан байдаг. Эдгээр гэрээнүүдийг байгуулаад хоорондоо хамтран ажиллаад явж байхад Э.Бат-Үүл гэдэг хүн огт оролцоогүй гэдгийг ТОСК-ийн захирал, Бэрэн группийн удирдлага ч мэдүүлдэг. Ингээд Бэрэн гэдэг компани ТОСК-тай 10 орчим гэрээ байгуулсныхаа үр дүнд ТОСК-ийн газар дээр санхүүжилтээр нь барилга барих болсон. Тэрний урьдчилгаа төлбөр гээд ТОСК-аас Бэрэн групп-д есөн тэрбум төгрөг олгосон байдаг. Уг нь нийт 22 тэрбум төгрөг ТОСК-с Бэрэн группт олгох ёстой ч бүрэн төлөөгүй байгаа юм. Бэрэн групп ТОСК-аас санхүүжилтээ бүрэн аваагүй ч өөрсдөө үлдэгдэл хөрөнгийг ТОСК-н өмнөөс гаргаад өдгөө бүхэл бүтэн хотхон босгочихсон байгаа.

Энэ байшингийн метр квадратын анхны үнэ ердөө 850 мянган төгрөгөөр тохиролцож, зорилтод бүлгийн айлууддаа гардуулж өгөх ёстой 700н айлын бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж дууссан. ТОСК-ийн зүгээс хотын төвд ойрхон байршилд БЭРЭН-гээр метр квадрат нь 850 мянган төгрөгийн орон сууцны барилга босгуулаад авна гэдэг хямд орон сууцаар иргэдийг хангах үндсэн зорилгодоо нийцсэн зөв ажил байгаа биз дээ. Бэрэн групп нь бизнесийн гэрээ хэлцлийн дагуу хийх ёстой ажилаа хийгээд үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн байгаа юм. Ингээд Бэрэн группийн зүгээс ТОСК-д “Нэг бол мөнгөө ав. Нэг бол байраа ав” гэж санал болгосоор ирсэн юм билээ. Тэгэхэд ТОСК одоо болтол байраа ч авахгүй, мөнгөө ч авахгүй  байдалтай байгаа.  Өөрөөр хэлбэл тухайн талуудын хооронд үүссэн иргэний гэрээ хэлцлийн асуудлыг эрүүгийн хэрэг болгож Э.Бат-Үүл нар гэм бурууг үүрүүлж байгаа нь хэт үндэслэлгүй байгаа юм.

-Яагаад?

-Яагаад гэдэг хариултыг шүүх хурал дээр бид олсон. Учир нь  ТОСК-ийн төлөөлөгч гэх залуу шүүх хурал дээр орж ирээд хохирлоо хэнээс авах вэ гэсэн асуултад “Э.Бат-Үүлээс хохирол есөн тэрбум төгрөгийг авна” гэж хариулсан. Гэтэл яг хажууд нь Бэрэн группийн төлөөлөгчид ТОСК-той хийсэн гэрээний дагуу үүргээ биелүүлснээ илэрхийлээд “Мөнгөө ав эсвэл байраа ав” гэж санал тавиад байгаа шүү дээ. Үүнээс  цаад зорилго нь юу вэ гэдэг илэрхий хараг­даж байгаа юм. ТОСК нь Бэрэн группээс гэрээний дагуу байр эсхүл мөнгөө авахгүй хохирчихсон мэтээр явж байгаад хурал дээр орж ирээд мөнгө авсан компаниас биш Э.Бат-Үүлээс хохирлоо авна гэдэг чинь эрүүл ухаанд багтахгүй асуудал байгаа биз. Тэгэхээр энэ бүхэн ерөөсөө л хүн намнах ажиллагаа яваад байна гэдэг сэтгэгдэл төрүүлж байна.

-Таны хэлж байгаагаар бол энэ хэрэгт ямар ч хохирогч бас хохирол байхгүй. Э.Бат-Үүл гуайг хилс хэрэгт оруулчихлаа гэсэн үг үү?

-Үнэхээр тэгэж ойлгохоос өөр арга байхгүй.

-Тэгэхээр улс төрийн зорилгоор ялласан гэсэн үг үү. Өнөө цагт ийм зүйл байх боломжтой гэж үү?

-Бид үүнийг ингэж хардахаас өөр аргагүй байдалд байгаа. Яагаад гэвэл, “Албаны эрх мэдэл урвуулан ашиглах” гэмт хэргийн талаар 2002 оны Эрүүгийн хуульд заасан тодорхойлолтонд “Албаны эрх мэдэл урвуулсан үйлдлийн улмаас хохирол учирсан байх ёстой” гэсэн заалттай. Гэтэл хохирол нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй байхад “хохирол учирсан байх ёстой” гэсэн хар таамгаар хүнд  ял оноож байна гэдэг бол хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Энэ нь тухайн хүнээ хэлмэгдүүлээд зогсохгүй маш олон хууль хэрэглээний асуудлууд ар араасаа урган гарах аюултай үр дагавартай юм шүү дээ.

-Шүүгч хүн баримт дээр тулгуурлаж л шийдвэрээ гаргах ёстой биз дээ?

-Ерөөсөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хүн буруутгаж байгаа бол түүнийгээ нотлох. Гэтэл нотолж чадаагүй байхад хүн буруутгаж байна гэдэг нь хуулийн  хамгийн наад захын үндсэн шалгуурыг даваагүй гэсэн үг. Би өмгөөлөгчөөр 2006 оноос хойш буюу 16 жил ажиллаж байна. Энэ хугацаанд  шүүхийн систем хэргийг шударгаар  шийдэж чаддаг гэдэгт итгэсээр ирсэн. Харин сүүлийн үед улс төрийн гэх тодотголтой хэргүүд дээр итгэл алдрах болсон.

Би өмнө нь сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр ажилласан. Одоо Э.Бат-Үүл гуайн хэрэг дээр ажиллаж байна. Өөрөө өмгөөлөөгүй ч бас бус улс төрчдийн хэргүүдийг ажиглаж байлаа. Эндээс нэг ойлголт сэтгэгдэл төрөөд байна. Уг нь шүүх хэнийг ч үл ялгаварлаж, нэг мөр  шударгаар хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл харсаар байтал шүүх өмнө нь шийддэг байсан практикаараа бус  шүүгдэгч хэн гэдгээс шалтгаалж, хэрэг өөрөөр шийдээд эхлэхээр яах аргагүй энд гаднын хөндлөнгийн нөлөөлөл байна гэх бодож, хардаж, харамсахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент6 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр6 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм6 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм7 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм7 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд8 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм9 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм9 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм9 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим