Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Одоогоор АМНАТ-ийн /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/ борлуулалтын зүй ёсны үнэ болон хиймэл үнийн зөрүү нь баримжаагаар 150 орчим тэрбум төгрөг байна

Нийтэлсэн

-

-Монгол Улсын эдийн засгийг уул уурхай тэр дундаа алт, нүүрсний салбарынхан чирсээр гурав дахь жилтэйгээ золгож байна. Эдийн засгийн шинжээчид цар тахал дэлхийг айлгаж буй хэдий ч нүүрсний салбарынханд супер циклийн үе байлаа гэж онцолсон. Харин  манай улсын хувьд супер  боломж байж чадсан уу? 

-Ер нь нүүрсний салбар маш  эмзэг нөхцөлд “аж төрж” буй. Ковидын улмаас аж ахуйн нэгжүүд  маш хүнд нөхцөлд ажиллалаа.  Хорь хоног биш хоёр жил шүү дээ.   Манай нүүрсний салбар бусдаас  ялгарах хэд хэдэн онцлогтой. Хэдэн зуун ажилчин, хэдэн арван нүсэр техникийн хүчээр зодож байж хэдэн зуун сая шоо метр хөрс  хуулж нүүрс олборлодог. Маш хүнд хөдөлмөр. Гэтэл хил, гааль тодорхой бус хугацаагаар  хаагдчихлаа. Нүүрсний экспорт зогсохтой зэрэг  аж ахуйн нэгжүүд  санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу уурхайчдад  үндсэн цалингийн 60 хувийг өгөх ёстой. Дээр нь татвар, нийгмийн даатгал гэж бий.   Бид 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлох ёстойгоос  26.8 саяыг гаргасан.  Өнгөрсөн  жил дахиад 42 сая тонн  гэж төлөвлөсөн боловч  28 сая тонн болтол бууруулсан. Гэвч   элдэв асуудлаас болоод 16 сая  ч хүрээгүй 15.6 сая тонныг л экспортолсон байх жишээтэй.  Тэр хэмжээгээр улсын эдийн засгийн чадавхи буурсан. Ийм хүнд байдлын хажуугаар АМНАТ-ийн асуудал гарч ирсэн.  Аж ахуйн нэгжүүдэд АМНАТ төлөх чадвар байхгүй. Үнэндээ бодит байдлаас хэт шударга бус нөхцөлтэй АМНАТ  тогтоосон. Үүний улмаас нүүрсний салбарынхан  мухардмал байдалд орчихоод  байна. Төр, засаг,  аж ахуйн нэгжүүд  асуудлыг хэрхэн зөв шийдэх вэ, гарц гаргалгаа юу байна гээд л ярьцгааж буй. Шийдэлд хүрэхгүй л байна.

-Шударга бус нөхцөл гэдгээ тайлбарлаж өгнө үү. Эсвэл АМНАТ төлмөөргүй байгаа хэрэг үү? 

-Үгүй үгүй. Аж ахуйн нэгжүүд АМНАТ төлөх ёстой.Үйл ажиллагааны зардлаа нөхөөд олсон  цэвэр ашгаасаа татвар төлнө. Энэ бол хэвийн үзэгдэл. Угтаа  ашиг олсон ч бай, олоогүй ч бай, газрын хэвлийн баялгийг зарж борлуулсан бол тодорхой хэмжээний хувийг төлөх ёстой. Үндсэн хуульд газрын хэвлий дэх баялаг  бол ард түмний  өмч гэж заасан. Монгол хүн бүр байгалийнхаа  баялгаас хувь хүртэх ёстой. Тухайн уул уурхайн компани ажилладаг, ажилладаггүй нь хамаагүй  татвараа төлөх ёстой гэсэн үндсэн санаа юм, АМНАТ нь. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд АМНАТ-өө төлж ирсэн, төлөх ч ёстой. Асуудлын гол нь  юунд байна вэ, гэхээр АМНАТ-ийг нэг тонн нүүрс олборлоод, борлуулж буй үнэ нь хилийн цаана  борлуулж байгаа үнээс гурав дахин бага байгаад л байгаа хэрэг. Хятадын хил гарсан бол манай нүүрсний үнэ гурав дахин өсдөг. Өнөөдрийн байдлаар тонн нүүрс 410 ам.долларт хүрч буй. Австралиас нүүрс авахаа больсон учраас Хятадын хойд хэсэгт нүүрсний үнэ ингэж өссөн.  Ковидоос болоод  манай нүүрсний экспорт зогссон учраас нүүрсний үнэ огцом өсөх шалтгаан болсон хэрэг.   ЭТТ компани нүүрсээ дуудлага худалдаагаар зардаг болсон. Хэдэн тонн нүүрс зарах гэж байгаагаа зарлахад Хятадын тал үнийн санал хэлж, ханш тогтоодог. Гэтэл хилийн цаана тонн нь 410 ам. долларт хүрч буй нүүрс уурхайн ам дээр 130  ам. доллар байх жишээтэй. Яагаад ийм болов гэхээр худалдаж авч буй хүн хил рүү дөхүүлээд Цагаан хаданд  нүүрсээ буулгаад, цааш хил даваад 30 гаруйхан км-т тээвэр хийсэн атлаа тээврийн хөлсийг 300 ам.доллараар өсгөсөн. Өмнө нь 170 юань байсан бол одоо 2100 болсон. Тэгэхээр асуудал үүнд л байна. Нөгөөтэйгүүр, уурхайгаас нүүрс худалдаж авч байгаа хүмүүс үнийг нь  өсгөхгүй дарах сонирхолтой болсон. Энэ юунаас болж байна вэ гэхээр хил дээр жолооч нар богинын тээврээ хурдан хийгээд гардаг байсан бол, ковидын улмаас тээвэр хийх хугацаа нь сар хагас болж байж нэг удаа гардаг болсонтой холбоотой. Дээр нь хил дээр маш их бөглөрөл, гацаа, ковидын хяналт шалгалттай холбоотой өртгүүд аль аль талдаа нэмэгдсэн. Авлигал хээл хахуулийн асуудал ч гарч ирсэн. Тээврийн зохион байгуулалт маш муу, хил гаалийн ажиллагаа шуур­хай бусаас үүдэлтэй бөглөрөл үүссэний ул­маас 30 км-ын тээврийн үнэ 300 ам.доллараар өс­сөн. Дэд бүтцийн зохицуулалт маш  муу хийгдэж бай­гаа учраас муу, сайн аль ч нүүрсээ хилээр  гар­гаж чадахгүйд хүрч  3.4 сая тонн нүүрс хог болсон.

 Нөхцөл байдал ийм байхад урд зарагдаж байгаа нүүрсний зөрүү болох 300 ам. долларыг аж ахуйн нэгж дээр тооцож байгаад бухимдаад байгаа хэрэг. Тодруулбал, 120 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсний үнийг хилийн цаана 430 ам.долларын үнээр зарагдсан гэж үзэн үүнээсээ 10 хувийн АМНАТ бодож байна. Энэ асуудлаа шийдэж өгөхийг шаардаж, эхнээсээ захиргааны шүүхэд Засгийн газрыг өгсөн. Бодит бус хэрэгжих боломжгүй хууль бус тогтоол гаргасны үнэн мөнийг тогтоолгох гэж шүүхэд хандсан.

-Хууль, эрх зүйн орчин бодит байдалтай уялдаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Болно. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг нийтэд түгээх зорилготой АМНАТ маань нийтийн мэдлийн байгалийн баялгийг үнэгүйдүүлэх, эдийн засгийн үйл ажиллагааг утгагүй болгож, зохицуулах механизмаа хийж чадахгүй буруу зохицуулалт болсон.  Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

 -Яг энэ сэдвээр хуралдсан хурлаас та сая гарч ирлээ.   Гарц гаргалгаа байна уу?

-Монгол Улс биржийн тухай хуультай болох гэж байна. Ашигт малтмалын биржийн тухай хууль эх­ний ээлжинд төрийн өмчийн толгой ком­па­ниу­дын хү­рээнд үйлчлэх юм байна лээ. Гэхдээ л нэг жи­шиг тогтож байгаа хэрэг. Биржийн хуультай бо­ло­­хоор тэнгэрийн үнэ ярихаа болино. Нүүрсний сал­ба­рын аж ахуйн нэгжүүд нүсэр ажиллагаатай уч­раас нинжа нар шиг ажиллаж чадахгүй, тийм бо­ломж ч байхгүй. Нүүрс­ний уур­хайнууд урт ху­га­цаанд ажиллах ёстой. Тийм уч­раас орон нутаг, сум, засаг­тай­гаа зөв харил­цаа­тай байх хэрэгтэй. Уг нь аж ахуйн нэгжүүд АМНАТ-өө төлөх сонирхолтой. Бир­жийн тухай хуультай бол­но гэдэг аж ахуйн нэг­жүү­дийн хувьд нааштай үзэгдэл. Монголын нүүрсийг хил гарган хямд зарж, мөнгө олж байна гэх хард­лага бараг хориод жи­лийн өмнө байсан. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажил­­ла­­гаа жигдэрч, том ком­па­ниуд болсон хэдий ч хард­­ла­га үргэлжилсээр бай­гаа. Биржтэй болчихвол ийм хард­­ла­га байхгүй бол­но. Өнгөрсөн жил хуучин гэ­рээ­­ний үнийг, хи­лийн цаана байгаа үнээс  гучаас  илүү­­гүй   байх юм бол хилийн цаадах үнээр тооцно. Энэ хувь до­тор олон нөхцөл, зардал багтсан. Хятадын хил гаа­­лийн хураамж, тээврийн зардал гэх мэт зард­­лыг нэмж тооцсоноор АМНАТ болж бай­гаа юм.Тэгж уг нь болохгүй. Гэвч түүнийг нь зөв­шөөрч, өгөөд явж байсан. Өөрөөр хэлбэл, 30 хувь ч байх­­гүй, гэрээний үнийг ч харахгүйгээр хи­лийн цаа­­дах үнээр авна гэдэг 174 дүгээр тогтоолыг ба­­тал­­сан. Энэ нь одоогийн мухардмал байдалд хүр­­гэх нөх­цөл болно гэдгийг хүмүүс тухайн үед нь хэлж л бай­сан. Яг л хүмүүсийн хэлж байснаар болж, АМНАТ гацаанд орсон. Одоогоор АМНАТ-ийн бор­луу­лал­тын зүй ёсны болон  хиймэл үнийн зө­­рүү нь ба­рим­жаа­гаар 150 орчим тэрбум төгрөг бол­­­сон. Энэ нь ямар ч үндэслэлгүй, шударга бус бө­­­гөөд төлөх боломжгүй юм. Эрдэс баялгийн сал­­­барт төрөөс баримталж байгаа бодлого, бай­га­­лийн баялгийг иж бүрэн ашиглахтайгаа зөр­чил­дөж, Үндсэн хуулийн газрын хэвлийн баялаг ард түм­­ний мэдэлд гэсэн заалтыг үнэгүйдүүлж бай­на. Тий­­мээс “Энэ ерөөсөө болохгүй юм байна аа. Эр­­гэж хараач ээ” гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.

-Хятадын нүүрсний зах зээлд Австрали улс том байр суурь эзэлдэг. Тэдний АМНАТ-ийг сонирхож үзсэн үү?

-Австралийн уул уурхайн хуулиуд маш мундаг.  Мэдээж АМНАТ гэж бий. Өсөн нэмэгдэх АМНАТ гэж байдаг. Хэвийн үед таван хувь авч байснаа 100 ам. доллараас дээш болох үед 10 хувийг авах жишээтэй. Тодруулбал, 110 ам.доллар болчих юм бол нэмэгдсэн 10 ам.доллараас нь нэмж  татвар авах бөгөөд 100 хүртэлх хэсэгт нь ногдох татвар нь тав байна гэсэн үг. Татварын энэ тогтолцоо нь компанидаа ч, улсдаа ч ашигтай. Ковидын эхний жил буюу 2020 онд Австралийн Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 50 хувиар өссөн. Харин манайх 50 хувь буурсан. Мөн 2021 онд Оросын Хятад руу нийлүүлэх хэмжээ 50 хувь өссөн манайх мөн л 50 хувиар буурсан.

Манай улс хоёр жил дарааллан боломжоо алдсан.  Австрали,  Хятад  хоёр  улс төрийн хувьд  асуудалтай болохоос биш нүүрсний нийлүүлэлт дээр хөтлөлцөж ирсэн. Австрали, Орос хоёр  хожсон. Амжилтынх нь үндэс дэд бүтэц. Бид төмөр замынхаа асуудлыг тухайн цаг үед нь шийдчихсэн бол магадгүй  Австрали, Орос хоёрыг ардаа орхих байсан.  Бага зардлаар их хэмжээний ашиг олох байлаа. Аж ахуй нэгжүүд ковид эхлэх үеэс л санаачлага гарган  хил дээрээ чингэлэг тээврийн терминал  байгуулъя, тэгээд нүүрсээ чингэлэгт хийн лацдаад кранаар зөөх боломж байна хэмээж байсан.  Хүн хоорондын  хавьтал байхгүй,  наанаасаа монгол жолооч зөөгөөд талбай дээр буулгахад  цаанаас нь хятад жолооч зөөвөрлөнө. Ингэснээр ковидын асуудал цэгцэрч, нүүрсээ тээвэрлэхэд асуудалгүй болно гэцгээсэн.  Зөвшөөрөл авах гэж маш их цаг хугацааг дэмий үрсэн. Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайтын хилийн ойролцоо “Энержи Ресурс”, “Эрдэнэс Таван Толгой” хоёр нийлээд богино хугацаанд терминал барьсан.  Хоёр дахь том боомт болох нүүрс тээврийн 40 гаруй хувийг гаргадаг  “Шивээ хүрэн” боомт  дээр “МАК” тэргүүтэй тэр хавийн жижиг компаниуд нийлэн терминал барьсан. Харамсалтай нь ковидын улмаас ажиллаж чадсангүй. Өвлийн Олимп, Цагаан сарын дараа үйл ажиллагаа нь жигдрэх байх гэж бодож байна.

– Их гүрнүүдийн тоглолт биш байгаа гэх бодол  төрлөө, таны яриаг сонсч суугаад? 

-Төмөр замгүй  ч манайх  50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Бид 36 сая тонн нүүрсийг гаргаж байсан. Төмөр зам ч байгаагүй,  геополитик нь ч  байгаагүй. Гэхдээ л гуч, дөчин сая гэдэг том тоо байхгүй юу. Монголын хи­лээр юуг оруулах, юуг  гарга­хыг бид өөрсдөө хариуцаж байгаа. Цэвэр манайхаас хамаарч буй асуудал. Орос, Австрали дэд бүтэц сайтай учраас  ковидоос үл хамааралгүйгээр нүүрсээ зарж чадаж байна.

-Уул уурхайн яамнаас үл хамаарах зүйлүүд байна. Шууд хэлэхэд, ГХЯ хэлэлцээр хийж чадахгүй байна гэж хэлэх нэгэн байна? 

-Салбар яам маш сайн ажил­лаж байгаа. Сангийн яам АМНАТ-ийн  асуудлыг хариуцдаг. Гадаад харилцааны яамны талаар бид олон удаа ярьсан. Хятадын тал  хэзээ хилээ хаагаад, хэзээ нээх тухайд бид  нөлөөлж чадахгүй. Гадаад харилцааны яам ажиллах хэрэгтэй байна. Асуудал ч их бий. Нүүрсний экспорт дээр дээд түвшний гэрээ хэлэлцээ хийж, санамж бичиг байгуулах хэрэгтэй. Энэ  үгүйлэгдэж байна. Уг нь  айлчлалын үеэр  манайхан санал  тавьдаг л юм билээ. Гэвч тохиролцоонд хүрч чаддаггүй. Миний хувьд  манайх хоёр орон сайн хөрш, дотно харилцаатай учраас хил хаах, нээх асуудлыг төрийн  дээд түвшинд хэлэлцэж, шийдэх боломжтой л гэж үздэг. Хэдийгээр тухайн  улсын дотоод асуудал ч  гэлээ  Олон улсын худалдааны байгууллагын дүрэм журам гэж байдаг.

– Та дуулсан л байх,  нүүрсний экспорт хүртэл ченжээс ха­маа­ралтай болсон талаар? 

-Хилийн цаана нүүрсний  үнэ өндөр байгаа атлаа  уурхай дээр болохоор хэд дахин хямд байдаг. Үнэ өсдөггүйн шалтгаан нь ченжүүдээс болоод байгаа юм биш. Ложистик, тээвэр дэд бүтэцгүй, үүнийгээ шийдэж чадахгүйгээс бусдын олз болж байгаа хэрэг. Монгол Улс хүртэх ашгаа нэмэгдүүлье гэвэл, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тэгэхгүй бол ААН-үүд ч алдагдалтай, төр, төсөв нь ч алдагдалтай цаашлаад хүмүүсийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, бүр хуушуурны үнэ ч нүүрсний борлуулалтаас хамаарах болоод байна. Үүнийг хэсэг хэсэг бүлэг нөхдүүд ашиглаад байгаа хэрэг. Тиймээс тээвэр, дэд бүтцийн асуудлыг маш сайн шийдэж, зохион байгуулах ёстой.

-Алс Дорнодын боомтыг бид  тоохгүй  хаясан нь алдаа болж байх шиг байна. Та санал нийлэх үү? 

-Уг нь Европ маш том зах зээл. Европ руу, Энэтхэг рүү,  Солонгос, Япон руу гаргаж чаддаг бол сайхан аа гэхээс өөр хэлэх үг одоогоор алга. Орос-Монголын төмөр замын харилцаанд Монгол Улсын эдлэх ёстой хөнгөлөлт гэж бий. Супер боломж байхгүй юу, уг нь. Түүнийгээ  эдлэх юм бол Тяънжинтэй зэрэгцүүлээд авч явж болох байлаа. Яагаад энэ боомтыг “мартсан-ыг” би хувьдаа мэдэхгүй. Магадгүй тэнд хүлээж авах талбай байхгүй байж мэднэ. Зүүн сибирт нүүрс экспортлох том том  ордууд нээгдсээр байгаа.  Оросууд түүгээр нүүрсээ гар­гаж буй. Оросын эрчим хүч­ний стратегийн баримт  бичигт нүүрсний экспортыг 35 хувь  хүртэл нэмэгдүүлэхээр тусгагдсан байна лээ.  Хятадаар дамжуулан  Зүүн өмнөд Ази руу эрчим хүчний нүүрс экспортлохыг зорьж буй. Бид 2018 онд анализ хийж байсан. Түүнээс хойш  гурван жил өнгөрсөн хэдий ч оросууд алхам алхмаар бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тийм болохоор өөрийнхөө нүүрсийг хойш тавиад Алс Дорнодын боомтоороо манай нүүрсийг дамжуулах нь юу л бол.

-Европын холбоо эрчим хүчний хомсдолд орсны улмаас чулуун нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөндөж эхэлсэн.  Бид үүнийг ашиглаж чадсан бол? 

-Польш улс жилд 200 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолдог. Түүний 80 сая тонн нь кокосжих нүүрс. Монгол Улс 40 сая тонн. Манай улсын  хувьд бодит зах зээл бол Хятад улс. Европ руу нүүрс гаргана  гэдэг бол тээвэр маш үнэтэй.

-Уул уурхайнууд эхнээсээ  хаагдлаа.  Сул зогсолтыг  шинэ орд нээх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, геологи хайгуулын судалгаа хийхэд зориулж болмоор санагдах юм. Гэтэл үүнд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ сул хугацааг нүүрсний салбарынхан хэр ашиглаж байгаа бол?

-Ер нь бол уул уурхайн салбар орлого ихтэй үед ахиухан олборлож, түүнийгээ  борлуулан  мөнгөн хуримтлал үүсгэж, хил хаагдах, хямрал үүсэх үед  дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулалт хийдэг. Харамсалтай нь тэр бүр мөнгөн хуримтлал үүсгэх боломж гардаггүй. Борлуулалтын орлогын талыг ашгаас  үл хамаарч  АМНАТ авч байгаа тохиолдолд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй.

-Нүүрс ассоциацын хамгийн сүүлд төрд хүргэсэн үг юу байв?

-2020 оны төгсгөлд “Монгол нүүрс 2020” гээд ном гаргасан. ААН-ийн бүх мэдээллүүдийг нэг дор оруулсан. Төрийн байгууллага, Засгийн газрын бүх гишүүдэд хүргүүлсэн. АМНАТ-тэй холбоотой  асуудлаар ААН болон төр, засаг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэх байх гэж найдаж байна. Энэ салбар маань урт хугацаанд эрүүл хөгжих ёстой. Эрүүл хөгжихийн тулд татварын зохицуулалтаа зөв хийхгүй бол байгалийн баялгийг үнэгүйдүүлэх, сайныг нь зараад мууг нь хаях маш муу  зохицуулалт руу орох гээд  байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр3 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент5 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр5 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм6 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм6 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм6 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд7 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм8 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм8 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм8 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим