Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Төрийн байгууллагууд албан бичиг солилцдог уламжлалыг хална

Нийтэлсэн

-

Шинэ сэргэлтийн бодлогын зургаан ерөнхий чиглэлийн нэг болох Төрийн бүтээмжийн сэргэлтийн асуудлаар МЭЗЧ-ны урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Сангийн яам хамтран зохион байгуулсан. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх мөн төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоох, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах зэрэг асуудлууд яригдсан юм. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, илүү тод нээлттэй болгох, авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эдгээр асуудлын хүрээнд доорх дөрвөн салбар хэлэлцүүлэг боллоо. Төрийн өмчит компанийн засаглал ил тод байдал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл, Төрийн бүтээмж ба цахим шилжилт, Төр, хувийн хэвшлийн түншлэл.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн талаар эхний хэлэлцүүлэг нь. Улсын хэмжээнд нийт 467 төрийн өмчит аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч ашигт ажиллагаа нь ердөө 5.9 хувьтай, нийт хөрөнгийн өгөөж нь 1.3 хувьтай гэсэн үнэлгээтэй байна. Энэ байдлыг сайжруулахын тулд компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайлангийн ил тод байлгах механизмыг бий болгох замаар шинэчилнэ гэж үзэв.

Хоёр дахь хэлэлцүүлэг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл” сэдвийн хүрээнд явагдсан. Тусгай зөвшөөрлийн шинэ хуулиар дамжуулан илүү бүтээмжтэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр эрэлхийлж байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олголтын хугацааг 5-10 хоног болгон багасгах, зөвшөөрлийн хугацааг нь сунгаж цахимаар, нэг цэгийн үйлчилгээгээр олгох шийдэл яригдаж байгаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын болон татварын бус дэмжлэг олгох асуудлыг хөндсөн юм.

Гурав дахь хэлэлцүүлгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Төрийн бүтээмж ба цахим шилжилт” сэдвийн хүрээнд явуулсан. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиа.мн-аар дамжуулан 650 төрийн үйлчилгээг авч байна. И-Монголиа.мн систем сүүлийн нэг жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй болсон. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ЦХХХЯ бодлого, зохицуулалт хийх, төрийн үйлчилгээнүүдийг уялдуулж холбох, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, давхардсан хөрөнгө оруулалтуудыг хийлгэхгүй байх зорилгоор ажиллана.

Харин дөрөв дэх хэлэлцүүлэг “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн хүрээнд боллоо. Төр хувийн хэвшлийн тухай хуулийн төслийг 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа бөгөөд уг хуулиар дамжуулан засгийн газраас хэрэгжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн 90 хувьд нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчтай нартай хамтран ажиллах шийдлийг санал болгох юм. Үүнийг дэмжсэнээр хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадаад хөрөнгө оруулалт татах суурь болж олон улсын технологи, туршлага, чадавхыг нутагшуулна гэж үзэж байна. Энэ талаар төрийн болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн байр сууриа илэрхийлэн хэлэлцсэн билээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Цахим хөгжлийн багц хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжихтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль багцаараа хэрэгжих юм. Төрийн байгууллагууд албан бичиг солилцдог уламжлалыг халж байна гэв.

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын сэтгэгдлийг хүргэе

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Төрийн мэдээллийг ил тод болгож, албан бичгийн тогтолцоог хална

Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстой. Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид төрийн албаны албан хэргийн хөтлөлтөд өөрчлөлт гарна. Төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг солилцдог уламжлал халагдаж байна гэсэн үг. “Хур” системийг ашиглан нийтийн мэдээллийг хуваалцаж төрийн том датаг албан байгууллагууд хоорондоо солилцоно. Төр иргэн аж ахуйн нэгж байгууллагынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгоно. Жишээ нь, төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх мэдээллийг төр ил болгох үүрэг хүлээж байна.

Нэг үгээр хэлбэл, Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрд байгаа мэдээллийг ил тод болгох үүргийг төр хүлээж байна. Мөн төр зөвшөөрлийн тоогоо бууруулна. Блокчэйн технологид суурилсан технологийг барилгын салбарт хэрэгжүүлэхэд энэ салбарын компаниудад ихээхэн ашигтай байна. Харин гарын үсэг зурдаг албан тушаалтнуудад энэ өөрчлөлт халтай. Авлига буурна гэж найдаж байна. Энэ долоо хоногт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулгын мэдүүлэг бөглөдөг албан тушаалтнууд татварын тайлан мөн бөглөдөг болгоно.

Энэ үеэр цахим шилжилттэй холбогдуулан И-Монголиа.мн цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгснийг мэдээлэв. Ингэснээр 30 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цаашид төрийн үйлчилгээг цахим руу богино хугацаанд шилжүүлэхийн хэрээр төрийн бүтээмж өснө гэж салбарын сайд үзэв. Гэхдээ дөрвөн төрлийн үйлчилгээг цахимаар өгөх боломжгүй. Тухайлбал, Гэрлэлтийн байдал, Хурууны хээ бүртгэх, Хилийн хориг тавиулсан иргэний үйлчилгээ зэргийг биечлэн авна.

Мөн “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Ингэхдээ захиргааны буюу мэргэжлийн хяналт заавал байх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь, хяналт шалгалтыг хална гэж хэт туйлшрах нь хүнсний аюулгүй байдал, хүний амь настай холбоотой  олон хүчин зүйлс араасаа дагуулах эрсдэлтэй гэдгийг онцлов.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал хангалтгүй байна

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтаж өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд төрийн өмчит компанийн засаглал ил тод байдлын тухай асуудлыг хөндөж ярих гэж байна. Төрийн өмчит компанийн цаана төрийн өмчийн асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал хангалтгүй байна. Үүнийг дагасан хариуцлагын асуудал яригддаггүй. Энэ тухай олон нийт, олон улсын байгууллага ч шүүмжлэл өрнүүлсээр байгаа. Ийм олон зүйл хөндөгдөж байгаа учраас өнөөдрийн сэдвийг чухалчилж төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд анхны салбар хуралдааныг нэг болгож хэлэлцүүлж байна гэлээ.

Тэрбээр хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас төрийн өмчит компаниудын өнөөдрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашид төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлийг хийхдээ ямар асуудлыг нэн тэргүүний зарчим үзэл санаа болгох ёстой вэ гэх асуултад байр суурь сонсов.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төртэй хамтарсан хувийн хэвшил тогтох боломжтой болсон

Одоогоос долоон жилийн өмнө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд төрийн өмчит компанийн засаглалын асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөж байв. Тус танхим санаачлагчаар нь ажиллаж, төр оролцож байсан. Долоон жилийн дараа энэ сэдвийг санаачлагч нь төр байна. Х.Нямбаатар сайд танилцуулга хэлэхдээ төрийн өмчит 160 гаруй компани байгааг дурдлаа. Орон нутгийн өмчит компани хэчнээн байгаа нь мэдэгдэхгүй. Хяналтаас гарсан. Бид 30 жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хүний эрх ярьж Үндсэн хууль баталсан. Энэ хугацаанд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд бизнесийн салбарт үйлдвэрлэл бүтээж байгаа, баялаг бүтээж байгаа гэх үү мөнгөн дүнгээр нь авч үзвэл төр 90 хувь болчхоод байна. Зөвхөн “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” гэсэн төрийн өмчит гурван компанийн эдийн засагт эзэлж буй жинг авч үзвэл 90 хувь. Хэрэг дээрээ Монгол Улс эдийн засгийн салбарынхаа хувьд социалист болсон. Өнгөрсөн 30 жил чөлөөт эдийн засаг ярьсан атал одоо социалист улс болсон. Ялангуяа цар тахлын хүндхэн хоёр жилийн хугацаанд илүү тод мэдрэгдсэн. Хувийн хэвшлийнхэн цаашид хөгжих боломжгүй болсон. Харин төртэй хамтарсан хувийн хэвшил тогтох боломжтой эдийн засагтай улс болсныг өөрсдийн биеэр харлаа. Цаашид хуулийн шинэчлэл, цогц реформ хийх ёстой. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө манлайлж байна. УИХ, Засгийн газар уг реформд хүчтэй явна. Төр хүчтэй байна. Гэхдээ дарга хүчгүй байна. Төрд байгаа даргын шийдвэр гаргах оролцоог хязгаарлах тухай ярьж байна. Төрд байгаа хувьцаат компаниудыг нээлттэй, авлигагүй цогц реформ хийнэ гэж харж байна.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлнэ

“Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан Тус хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэтгэл” байсан бөгөөд Т.Дүүрэн панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МҮХАҮТ 2004 оноос хойш хоёр жил тутамд Хүнд суртлын индексийн судалгааг явуулж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд шинжилгээ, харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын болон арга хэмжээний санал зөвлөмжийг танилцуулж ирсэн гэдгийг онцлоод хамгийн сүүлийн судалгааг 2021 оны 11, 12 дугаар сард явуулж, Танхимын гишүүн 751 аж ахуйн нэгжийг хамрууллаа. Хүнд суртлын индексийн Ерөнхий дүн таван онооноос 2.42 гарсан нь цар тахлын дараах Шинэ сэргэлтийн талаар ярьж буй энэ үеийн индекс цар тахлын өмнөх үеэс буюу өмнөх судалгааны дүнгээс 0.1 пунктээр буурсан талаар танилцуулав. Тус судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь төрийн үйлчилгээ авахдаа дунджаар зургаан бичиг баримт бүрдүүлж, гурван төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байгааг тодорхойлжээ. Ингэхдээ 360 мянган төгрөгийн албан зардал гаргасан гэжээ. Түүнчлэн, Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтүүдээр бага үнэлгээтэй байна. Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх нь Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бөгөөд эдийн засгийн салбаруудаар дагнасан Танхимууд байгуулагдах ХАҮТ-ын хуулийн шинэчлэлийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэн шуурхай хэлэлцэхээр болсон гэв.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго: Бид бизнес эрхлэгчдэд таатай, орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна

Хэлэлцүүлгийн явцад яригдсан Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлийн 900 гаруй гэж яригдаж байна. Тэгэхээр бид хуульд заасан тусгай зөвшөөрлөөс нэмэлт тусгай зөвшөөрөл шаарддаг асуудаг байдаг. Улсын их хурлын хаврын чуулганаар зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж батлахад ихээхэн хүлээлттэй байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг Г.Ханхуяг гишүүн ахалж байгаа тиймдээ ч энэ хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл өгсөн. Ер нь ойрын үед энэ хаврын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж батлуулах зорилготойгоор ажиллаж байгаа гэдгээ ч мөн хэллээ. Ажлын хэсэг маань олон сар ажилласан аль болох зөвшөөрлийн тоог бууруулах зөвшөөрлийн энгийн, тусгай гэж хоёр үндсэн ангилалтай болох дээр нь тусгай зөвшөөрөл олгох бол дор хаяж таван жилээс доошгүй хугацаагаар олгодог болох гэсэн томоохон зарчмын өөрчлөлтүүдийг талаар мэдээлэл өглөө. Үүнийг дагаад томоохон шүүмжлэл яалт ч үгүй тусгай зөвшөөрлийг их богинохон хугацаанд өгдөг юм. Энэ нь эргээгээд тусгай зөвшөөрлөө сунгуулахад ААН-үүдэд чирэгдэл болдог. Тиймээс энэ шинэ хуулийн төсөлд сунгах процессыг илүү хялбарчлах, таван жилээс дээш тусгай зөвшөөрөл олгодог болох нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болох байх гэж харж байна. Төрийн хяналт шалгалтыг талаар хэлэхэд энэ нь бидний зүгээс иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээ юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж тодорхой хяналт шалгалтыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Нөгөө талаасаа энэ хяналт шалгалт нь төрийн хүнд суртлын нэг хэлбэр болж иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаад анхаарлаа хандуулж тодорхой шинэчлэлүүдийг хийх цаг нь болжээ гэдэг дүгнэлт өнөөдрийн хэлэлцүүлгээс гарлаа.

“АЙТҮҮЛС” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир: Хувийн хэвшлээрээ гүйцэтгэл хийлгүүлж байж цахим шилжилт, төрийн сэргэлт амжилттай болно

Цахим хууль батлагдсантай холбоотой зарим орчныг төр хариуцах эрхзүйн орчин бүрдүүлсэн ч гүйцэтгэх түвшиндээ орж ирээд байна, үүнийгээ л болиоч. Төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагаа гэж ярьж байгаа боловч өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийг олноор байгуулах шийдвэр гарч байна. Энэ нь эргээд хувийн хэвшлийнхний дархлааг сулруулж, энэ улс оронд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бууруулж, хааж байна гэж харж байна. Төр гүйцэтгэгчээр ажиллаад эхэлбэл бид юун олон улсын зах зээлд гарч өрсөлдөх, юун дижитал, цахим бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах вэ л болно. Төр хувийн хэвшлээсээ худалдан авалт хийж, хамтарч , хувийн хэвшлээрээ гүйцэтгэл хийлгүүлж байж энэ цахим шилжилт, төрийн сэргэлт амжилттай болно гэж харж байгаа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент4 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр4 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм5 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм5 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд6 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм7 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм7 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм7 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим