Энтертайнмент
Францын соёлын өдрүүд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдана

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”- ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв, Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран энэ оны гуравдугаар сарын 27-ны ням гарагт Сүхбаатарын талбайд 14:00-18:00 цагийн хооронд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг зохион байгуулах гэж байна.
Соёлын өдөрт сургалт судалгааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компани, ресторан, ТББ болон франц хэлтэн орнуудын дипломатын төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцоно. Тус арга хэмжээний үеэр оролцогч байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгоно.
Түүнчлэн урлаг соёлын арга хэмжээнд Циркийн үзүүлбэр, DJ Løwne, Voice шоуны “содон төрх” дуучин Jojo хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа явагдахаас гадна олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” зохион байгуулагдана.
Өдөрлөгийн оргил үед Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох алдарт “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо