Энтертайнмент
Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэн албан ёсны нэршлээ авчээ

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авчээ.
Шинэ театрыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ.
Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн Улсын төсөвт тусгахаар болсон байна. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэж эхэлсэн.
Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад “Одоогоор ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Орчин үеийн хүүхэд залуучуудын театр ямар чиг хандлагатай, дотор нь юу байх, ямар зохион байгуулалттай байх вэ зэрэг асуудлыг нь судалж байна” гэдэг хариултыг өгөв.
2022 оны улсын төсөвт “Хүүхэд залуучуудын театрын тоног төхөөрөмж худалдан авахад таван тэрбум төгрөг тусгаснаас гурван тэрбумыг баталжээ.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд “Хүүхдийн төв театр” нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон.
Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрд ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байжээ.
Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлч театрд бүтээлээ туурвиж, Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна