Нийгэм
АРДЧИЛЛЫН ЗЭРЭГЛЭЭ

Үүнийг уншигч та хэзээ нэгэн цагт говьд аялж зэрэглээ үзсэн байх. Үзээгүй ч байсан байгалийн содон энэ үзэгдлийн талаар уншсан, дуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Говь талын зэрэглээ их усан далай мэт харагдаж ангаж цангасан хүнийг хуурч байдаг гэсэн. Байгалийн энэхүү хуурах үзэгдэлтэй адил үйл явц манай нийгэм, улс төрд үүсээд байх шиг сэтгэгдэл төрөх.
МоАХ болон Ардчилсан Намын нийт гишүүдэд ардчиллын нэн шинэ түүхийн парадокс үзэгдлийн талаар товч өчсү. Ялангуяа манай залуучууд энэ тухай огт сонсоогүй ойлгоогүй байх шиг байна. Аль болох энгийн ойлгомжтой тайлбарлахыг хичээе.
МОНГОЛД 1990,1991 ОНУУДАД ХОЁР УДАА ХУВЬСГАЛ ГАРСАН ЮМ.
- Цагаан морин жилийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ2.18-наас 1990.5.6-ныг дуустал гуравхан сар үргэлжилсэн. Монголын ардчиллаас урвасан Э.Бат-үүл тэргүүтэй хүмүүс үүнийг зогсоосон болно.
- МОНЖООЧ, МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ1 сард 20-р тогтоолоор эхэлж өнөөг хүртэл 31 жил Монголын нийгэмд тулгагдан төлөвшин тогтоод байна.
Нэг. Гуравхан сар тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ, 31 жил тулгагдан хүчээр төлөвшин тогтсон МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ буюу либериал монетаризм хоёр ус, тос мэт зарчмын өөр зүйл л дээ.
Харьцуулж үзье. Жишээ нь: МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар “Монголын үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож Эрдэнэтийн зэсийн, Мардайн ураны, Асгатын мөнгө, Заамарын алтны уурхайнуудыг нэн даруй хааж цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээрээ хэлэлцүүлж шийддэг журам тогтоох тухай өргөн барих бичгийг барьж байсан нь баримт нотолгоотой түүхэн үйл явц.
Гэтэл 33 жилд юу юу болов доо. МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлын шаардлага тэр үедээ биелсэн үү? Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байж, эрдэс баялгийн үр өгөөжийг тэгш хүртэх, Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангах үйл явц ямар адармаатай хүнд зам туулж байгааг иргэн бүр харж мэдэрч байна.
МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар байгалийн баялгийн тэгш бус хуваарилалтын ”Ард түмнээ ядууруулан, улс орноо асар их өрөнд унагаад, байгалийн баялгаа цөлмөн дээрэмдүүлэхийг зогсоох” тухай өргөх бичиг барьж байсан ардчилагчид маань төрийн өндөр албанд хүрмэгцээ танигдахгүй босоо ороолон шиг болон өөрчлөгдөж, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж улсын төсөв бүрдүүлдэг
Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьдаа авахдаа 400 сая 270 мянган ам. Долларын 72,4% нь төрөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс авсан тухай хэдэн жил шуугив. Эрдэнэт үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж байсныг ард нийтээрээ санаж байгаа байх.
“Оюу толгойг” тойрсон зууны манлай луйврын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй хятадын төрийн компанид 100 жилээр өгчих шахав? Салхитын алт, мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, Багануур, Бор өндөр, Ноён уул, Тосон Бумбын Нуруу, Хармагтайн орд гээд олон стратегийн ордуудыг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйл явдлуулыг ард нийтээрээ цуврал кино үзэж байгаа мэт,,, гайхан шогширч, аргаа барж, тэмцэж ирсний үр дүнд, төр ард түмний өмчид буцаан авч эхлээд байна. Бидний мэдэхгүй хэчнээн ч ордууд гадаад дотоодын хомхой шуналтнуудын мэдэлд шилжсэнийг одоо ч Монголын ард түмэн бүрэн мэдэхгүй байна.
Тэгэхээр бидэнтэй мөр зэрэгцэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн анхдагч алтан хараацай гэх нөхдүүд маань харин гаднын мөлжигч дээрэнгүй их гүрнүүдийн МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ-ын анхдагч, хар хэрээнүүд болж тэдний удирдамжаар улсаа орноо тонон дээрэмдэхэд идэвхтэй оролцжээ гэх дүгнэлтэд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийн төлөөх харийн гүрнүүдээс явуулсан далд колоничлолын бодлого Монголд бүрэн хэрэгжжээ. Монгол Улсын Засгийн газар, нутаг дэвсгэрийн хэдэн хувийг дотоод гадаадын компаниуд лицензээр эзэмшиж байгааг ард түмэндээ зарлах хэрэгтэй байна.
Хоёр. Мөн 1990.2.18-1990.5.06 хүртэл тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ төгрөгийн ханшийг навс унагаж хүн амынхаа 70%-ийг ядууруулах бодлогыг хэзээ ч дэвшүүлж байгаагүй. Үүнийг 1991 оны 20-р тогтоолоор хийсэн.
Монгол төгрөгийн ханшийг хиар цохин унагасан 20-р тогтоолын ард гаднын их гүрнүүд байгалийн баялгийг хамгийн хямд үнээр цөлмөн дээрэмдэх, Монгол Улсыг их гүрнүүдээс гутамшигтайгаар байнга гуйланчлууулан адаг сүүлд нь Монгол улс, монголын ард түмнийг дааж давшгүй асар их хэмжээний ямар ч ашиггүй зээлийн өрөнд унагаж барьцаалан колоничлох бодлого хэрэгжүүлсэн байдаг.
Хэрвээ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчид дэвшүүлсэн концепц бодлогоосоо урвалгүй Ард Түмний Онц Зөвлөл, Ардын Түр Хурлаа байгуулсан бол МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ буюу либерал-монетаризм, неолиберализм тулгагдан тогтохгүй байсан гэж МоАХ-ны учир мэдэх саруул ухаантай сэхээлэг гишүүд үздэг юм билээ.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчдын дэвшүүлсэн концепц, бодлого зарчмаас ухарсан урвагчдыг зүй нь “МОНЖООС МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАНУУД” буюу “Мо Мө За Зэ Ху Па” хэмээн нэрлэх ёстой бус уу.
Мөн тухайн үеийн МАХН-ын зарим гишүүд харь гүрнүүдийн далд колоничлолын бороохой болж МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙГ тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдгийг нам дамнасан луйврын бүлэглэлүүдийн нэн шинэ гэмт хэргийн түүхээс харж байна болно.
Дээрхээс дүгнэхэд “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”-ын концепц, бодлого, зарчмаас эрс эсрэг чиглэмжтэй мөлжигч зах зээлийн шилжилтийг МАХН, АН-уудын улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэл гаднын заавраар эхлүүлжээ.
Монголчууд бид харийн далд колонийн бодлого, үзэл суртал, шашин номлолоор тархиа угаалгаж монжооч зах зээлийн оньсуудаар навсайтлаа мөлжүүлж оюун сэтгэлгээ, үнэт зүйлийн хоосролд орсноос 31 жил тогтоод байгаа “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ыг гуравхан сар үргэлжилсэн “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”-аас ялган салгаж чадахгүй болтолоо “ЗЭРЭГЛЭЭН”-д хууртагдан төөрөөд байна. Энэ бол үндэстний гүн эмгэнэл болно.
“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”, “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ын мөн чанаруудыг ялган салгаж ойлгохгүй байгаа УИХ гишүүд, төрийн түшээд, түшмэлүүд, улс төрийн намын удирдагчид, гишүүд үүнийг ойлгож ухаарч үзэл баримтлал, чиг хандлагаа өөрчлөхгүй бол улс үндэстэн чинь сүйрэл сүйтгэлийн зам руу нэн эрчимтэй уруудаж байна.
“МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ” нь монголчуудын оюун санааны ертөнцийг асар их гэмтээж ёс суртахууны үнэт чанаруудыг эвдэн нурааж байна.
Гуравхан сар тогтсон ардчиллын нэр барьсан “Мо Мө За Зэ Ху Па” -нууд ардчиллын түүх болон учир мэдэхгүй гэнэн залуусыг олзлон булхайдаж худал хуурмагийн замд уруу татан эвдэж, неолибериал үзлийн бороохой болгон тэдний ирээдүйг хорлон хохироож байна.
Ашиг орлого, хөрөнгө мөнгө олохын төлөө алалдан тэмцэлдэж боулихай махан биеийн цадашгүй шунал хүслээ хангах, хамгаалуулахдаа хүний сайхан үрсийг булай зорилгодоо ашиглаж байгаа чинь монголчуудын баримталдаг ёс зүйн хориг цээрийг хэт хол давжээ.
Нам дамнасан “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудудын баялгийн төлөөх улайрсан шунал, уул ус газар нутгийг нүд халтирам тонон экологийн сүйрэлд хүргэж, төрийн амин чанарыг алдагдуулан ганхуулж, системээр нь хүчгүйдүүлж, авилга хахуулийн торонд бариулж, улс орны сан хөмрөгийг хоослон дээрэмдэх эрээ цээргүй үлэмж луйврыг 30 гаруй жил зогсолтгүй эрчимтэй үйлдсэнээс улсын дотоод хүч суларч нөхөж баршгүй хохирол сүйтгэлд уналаа. Муугийн гай олонд могойн цус тэнгэрт гэж энэ дээ. “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудын цөвүүн цагийг эцэслэе.
Хөх монголчууд бид эвлэлдэн нэгдэж хамтын хариуцлагаар цөвүүн цагийг халах зөв амьдрах уй, зөв засаглахуйгаар төвшин сайхан энхийг тогтоох түүхэн өөрчлөлтийн өмнө ирээд байна. Энэхүү түүхэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудын үнэт зүйл, ёс зүй, хүмүүжил, сахилга бат, эх орон ч үзэл, улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, эв нэгдэл нэн чухал байна.
Хэдхэн хоногийн дараа АН-ын даргын дотоод сонгууль явагдах нь. АН-ын даргын сунгаанд хашир туршлагатай улс төрч Х.Баттулга нэр дэвшсэнээр ёстой үер бууж, түймэр гарах шив. Галын дөл өөдөө гэдэг дээ.
Х.Баттулга хэмээх эрэлхэг эр АН-ын дарга болчвол эх орноо тонон, луйвар хулгайгаар хөлгүй баяжсан манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд улс төрийн нөлөөгөө алдаж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж олсон үлэмж олзоо /гадаад дотоодод хуримтлуулсан (оффшор) арвин баялаг/ хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэн хамгаалахаар шийдээ юу гэлтэй.
Мөнгөнд эх орон байхгүй гэдэг. Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд энэ зарчмаар замнаад 30 гаруй жилийг элээжээ. Хээзээ нэгэн өдөр энэ дэлхийд нь үлдээгээд одох түр зуурын материаллаг хэрэглээ, олзноос өөр үнэт зүйл Та нарт алга бололтой.
“Мо Мө За Зэ Ху Па” олигархуудыг эх оронч, үндэстний ардчилагчид хэмээн андууран мэхлэгдэж, ардчиллын зэрэглээнд хуурагдсан эгэл жирийн 140 000 орчим гишүүдийн зүтгэл сэтгэл, олон жилийн хөдөлмөр тэмцэл түй ч хамаагүй зажлаад хаях бохь ажээ.
Х.Баттулга эх орондоо ээлтэй, ард түмэндээ асралтай улс төрч гэдгийг түүний бүтээсэн улс төрчийн гэгээн хөдөлмөрч түүх гэрчилнэ. Энэ тухай сэрж сэхээрсэн ир+гүнүүд сошиалаар элбэг бичсэн байна билээ.
Эмээ бага байхад “Эр хүн эрдэнэ” гээд л хааяа хэлдэгсэн. Эмээгийн минь хүндлэл шингэсэн энэ сургаал эрхэм ерөнхийлөгч асан Х.Баттулгад яг зохино.
Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд Х.Баттулгыг хүн амины хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байна билээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж байх шив.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэж Халтмаагийн хүүгээс ямар их айж байхын? Айхын учир аандаа тайлагдах биз.
Захгүй үргэлжилсэн шатам, халуун говьд өөрийгөө явж байна гэж төсөөл дөө. Тэнгэрт бүртийх ч үүл байхгүй, үл мэдэг салхи салхилна. Цангаж харангадаад үхэх гэж байгаа ч Та урагшилсаар л. Явсаар байгаад нэг л мэдэхэд унаад өгнө. Арайхийн өндийж алсыг бараачилбал өмнө чинь их усан тэнгис цэлэлзэж харагдана. Хамаг хүчээ шавхсаар усанд мөлхөн ойртоно. Ойртоод очиход өнөө цэнхэрлэн мяралзах их усан алга. Энэ юу байв аа? Энэ бол зэргэлээ.
Бид хэдий болтол говь талын тэр зэрэглээ шиг худал үг, хууран мэхлэлтэд хууртагдсаар явах вэ?
Д.Аззаяа
2022.03.30

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм13 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно