Сонин хачин
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украины дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа хандивлажээ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрсөн гуравдугаар сард ОХУ, Украины дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан. Тэрбээр “АН аливаа дайны үйл ажиллагааг дэмжихгүй. Эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой. Дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан хүмүүнлэгийн аян санаачилж, хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байна” гэж мэдэгдэж байв.
Тэрбээр Монголд байгаа украинчууд болон Украин Улсын өргөмжит консултай уулзаж, хүмүүнлэгийн хандивын данс нээгээч гэж хүссэний дагуу ХААН банкинд данс нээжээ. Улмаар Д.Ганбат гишүүн өнөөдөр /2022.04.04/ хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа шилжүүлсэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газарт Украины дүрвэгсэд хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулахыг хүссэн санал явуулсан бөгөөд одоогоор албан ёсны хариу ирээгүй байгаа аж.
Дашрамд дурдахад, АН-ын дарга С.Эрдэнэ МоАХ-ны тавдугаар их хурлын үеэр “Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн энд алга. УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэж хэлж байв.
Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ
Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
-
Нийгэм24 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр24 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр24 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм4 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов