Нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрөөс гадуурх хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт /2022.04.05/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах ажээ. Хуулийн төслийг гардуулж өгснийхөө дараа Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.
-Хөгжлийн банкнаас төрийн байгууллагын авсан чанаргүй зээлийн асуудал яригддаг. Тухайлбал, 800 орчим тэрбумын чанаргүй зээлийн асуудал бий. Хөгжлийн банкны өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү. Хэн хариуцлага хүлээх юм бэ?
-Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд мэдээлэл ил болсноор үр дүн гарч байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт амар биш. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаад Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам.долларыг босгосон. Тус банканд мөнгө төвлөрснөөр 2012 онд бодлогын зөвлөл байгуулсан. Үндсэндээ улстөрчид тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд орж шууд хуваагаад авчихсан гэсэн үг. ТУЗ-ын дарга нь Ерөнхий сайд болоод, бусад сайд нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Энэ зээлийг “тэр компанид, тэр гишүүнд, банкны захиралд өг” гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд “Эрдэнэт”-ийн 49, Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл, Хөгжлийн банкин дээр ч гэсэн ажилласан. Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд хэдхэн компани холбоотой. Та бүхэн ажиглавал “Эрдэнэт”-ийн 49 хувийг босгосон, 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэд нарыг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамтдаа байгаа. Б.Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын л орой. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесменүүдийн сонгуулийн зардлыг төлөөд “утсан хүүхэлдэй” болгосон улстөрчид араас нь гарч ирнэ.
Хөгжлийн банктай асуудал яригдаж хэдэн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж ойлгоорой. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай асуудал яригдаж байхад 470 сая орчим ам.долларын схемийг гаргаад хууль хяналтын байгууллага болон зарим шүүгч нарын хамаарал бүхий этгээд байгааг тогтоож, зарлахад амаргүй байсан. Эрдэнэт, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ.
Ерөнхий сайдын хувьд тэр бүрийг нээлттэй яриад байх албан тушаалтан биш. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус ажиллах ёстой. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-тэй. Тэнд төрөөс гадуурх хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Энэ асуудлаар Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргасан.
Би хэзээ ч огцрохоос айхгүй, айж ч байгаагүй. Харин ийм зүйлтэй эвлэрч улс төрийн үхдэл болохоос би айна. Тиймээс бүх асуудлыг цэгцэлнэ. Засгийн газрын тэмцэл, нэг өдөр, нэг алхам ч ухраагүй. Төрийн өмчит үйлдвэрийн асуудал руу орох цаг болсон.
-Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээж, ажлаа өгөх үү?
-Монгол Улсаас шалтгаалахгүй зүйл байгаа. Алдаж, онож байгаа зүйл бий. Авлигатай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний хэлснээр огцордог субъект биш. Би бууж өгөхгүй. Хүнд нөхцөл байдлаа иргэдтэй хамтдаа даваад гарна. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг огцруулж байсан. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах хэрэгтэй. Одоо бол ямар ч хүн төв банкны ерөнхийлөгч байхад хүнд цаг үе.
Төв банканд хэдэн нөхөд шүгэлдээд байгаа сураг байна. Эрх баригч намын даргын хувьд аятайхан байгаарай гэж хэлье. УИХ-ын гишүүд дээр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болъё гэсэн яриа дуулдаж байгаа. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад албан тушаалын дон шүгэлчихээд далчигнаад байх хэрэггүй. Тиймээс төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Хүнд цаг үед сөрөөд зогсож буй албан тушаалтныг хамгаална. Хэнээс ч айхгүй.
-Аялал жуулчлалыг хэрхэн сэргээх вэ?
-Аялал жуулчлал дэлхийн энх тайван байдал олон улсын харилцаатай салшгүй холбоотой зүйл. Зэвсэгт мөргөлдөөн болж байна. Дэлхийн II дайнаас хойш ийм нөхцөл байдалд орж үзээгүй. Хэзээ ч болохгүй гэж бодож байсан хүйтэн дайны уур амьсгал сэргэлээ. Энэ үед аялал жуулчлалтай холбоотой бодлогыг явуулна. Манай улсын хувьд Солонгос болон хоёр хөрштэйгөө агаар, хуурай замын хил нээлттэй байгаа. Ирэх тав, зургаадугаар сард жуулчдыг хүлээж авахад аж ахуй нэгжүүд бэлтгэлээ хангасан. Эдийн засгийг сэргээх алхмуудаас Засгийн газар ухрахгүй. Цар тахлын тохиолдлын тоо бусад улс орнуудтай харьцуулахад бага байна. Энэ нь давуу байдал болох байх гэсэн эерэг хүлээлттэй байна.
-Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Цаашдаа шатахууны хомсдол бий болох уу?
-Өнөөдөр бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ дэлхийн зах зээлээс улбаалан багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байгаа. Өөрөөр хэлбэл ам.доллараар тооцоо хийхгүй рублиэр тооцоо хийх нөхцөл байдал үүссэн. Олон улсын бирж дэх үнээр шатахуун авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Шатахуун ОХУ-аас 100 хувь хамааралтай байна. Шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд нэг эх үүсвэрээр биш бусад эх үүсвэрээс бүрдүүлэх ёстой.
Шатахуун, эрчим хүчний хувьд хоёр хөршөөс шууд хамааралтай байгааг аль болох багасгах шаардлагатай. Засгийн газраас шаардлагатай зохицуулалтыг хийж шатахуун 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх эрсдэлийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Ханшийн зөрүү буюу нефть импортлогч компаниудтай Засгийн газар тулж ажиллана. Үнэ болон бусад асуудлаар нарийвчлан гэрээ хийгдэнэ. Дэлхийд шатахууны үнэ өссөн байхад шууд зохицуулах амаргүй.
-Х.Баттулга гэдэг хүн таны зөвлөхөөр ажиллаж байгаа юу?
-Х.Баттулга зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой, спортыг дэмжих чиглэлд хамтарч ажилласан. Дараа нь АН-ын даргад нэр дэвшихэд нь чөлөөлсөн.
-Цагааннуурын боомт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал ямар шатандаа байна вэ?
-Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй уулзсан. Зарим айлд нөхөн төлбөр олгохоос зайлшгүй шаардлага бий. Нөхөн олговор өгөх сургаар нүүж очсон айлууд ч байна. Удахгүй би Эрдэнэбүрэнд очиж ажиллана. Ойрын үед УЦС-ын ажлыг эхлүүлнэ. Тэнд сумын Засаг дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгсөн байсан. Ер нь бодох ёстой зүйл нь Засаг дарга сумын нутаг дэвсгэрийг төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийгээд байх субъект биш. Тиймээс өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авна. Эрдэнбүрэнг шийдэж чадвал баруун бүс нутаг эрчим хүчний хараат бус байдлаас гарна. Багануурын эрчим хүчний станц баригдах ёстой байсан боловч улстөржилтөөс үүдэн зогссон. Хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл хийгдэнэ. Мөн Амгалан цахилгаан станцад өргөтгөл хийнэ. Монголын төр 1986 оноос хойш эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь үнэн.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу. Дан, давхар дээлтэй сайд нарын тухайд таны байр суурь?
-Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхаас авхуулаад сонгодог парламентын засаглал зөв гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Сонгодог парламент гэдэг нь гишүүдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярилцана гэсэн үг. Бид тэг дундуур нь 30 жил явлаа. Олон асуудал үүссэн нь Үндсэн хуультай холбоотой гэж боддог. Өнөөдрийн түвшинд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульдаа захирагдаж ажиллах үүрэгтэй.
Давхар, дан дээлтэй сайд аль аль нь ялгаатай байдалд ажилладаг нь үнэн. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайд дээр ачаалал нэлээд үүсдэг. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийн зохицуулалт. Зөвхөн дан, давхар дээл гэж ярихыг зөвшөөрөхгүй. Яривал багцаар нь буюу сонгодог парламент руу орж Герман, Энэтхэг улстай адилхан болохыг дэмжинэ. Парламентын засаглал давуу талтайг олон жишээн дээр бид харлаа. Тиймээс улс төрд байх цаг хугацаандаа миний бие сонгодог парламентыг дэмжсээр байх болно.
-Хоёр яамны сайдын томилгоо хэзээ хийгдэх вэ?
-Хоёр сайдтай холбоотой зарчмын байр суурь бий. Сайд нь олдохгүй учраас томилоогүй асуудал биш. Үндсэндээ хоёр яам өмнө нь агентлаг байсан. Өмнө байсан Эдийн засаг хөгжлийн яам Сангийн яамтай үл ойлголцсоноос татан буугдсан. Тиймээс тодорхой хэмжээнд бэхжих, Сангийн яамтай ойлголцох хүртэлх хугацаанд Сангийн сайд хариуцаад яам бүрт байгаа шилдэг боловсон хүчнийг татаж байгаа.
Хөгжлийн бодлогыг Эдийн засгийн яам барьдаг, сангийн бодлогыг Сангийн яам авч явдаг, чиг үүргийн давхардалгүйгээр байх ажлыг Сангийн сайдаар хийлгүүлэх нь цаашдаа урт удаан оршин тогтноход хэрэгтэй. Цахим хөгжлийн яамны тухайд эрх зүйн томоохон шинэчлэл нь Хууль зүй дотоод хэргийн яаманд явж байгаа. Тиймээс хуулийн багц асуудал шийдэгдэж, бүтэц хийгдэх хүртэлх хугацаанд ингэж явах нь цаашид урт хугацаанд оршин тогтноход хэрэгтэй. Энэ жилдээ хоёр яам бодлого, боловсон хүчний асуудлаа бэхжүүлнэ. Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэж харна.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо