Спорт
МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонголоо

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны IX “Их Эе” хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болсон билээ.
“Их Эе”-д МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээдээс тус бүр 4, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр 3, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр 5, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85,1%-ийн ирцтэйгээр хурал болжээ.
Хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм.
Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5%-ийн саналаар МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо.
Олонхын санал авсан дараах төлөөллүүдийг МҮБХ-ны Тэргүүлэгчдээр сонголоо.
1. МҮБХ-ны тэргүүн
2. Архангай: Улсын харцага Г.Батбаяр
3. Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
4. Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
5. Булган: Улсын заан Д.Баасандорж
6. Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
7. Говьсүмбэр:
8. Дархан-Уул:
9. Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
10. Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
11. Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
12. Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
13. Орхон:
14. Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
15. Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
16. Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
17. Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
18. Төв: Улсын харцага Л.Бадарч
19. Увс: Улсын гарди Б.Гантогтох
20. Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
21. Хөвсгөл: Улсын начин А.Давааням
22. Хэнтий: Улсын начин Б.Одхүү
23. Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
24. Налайх: Аймгийн начин З.Төртогтох
25. Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр
Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгууллаа.
Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхын санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж, дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус зөвлөлийн 6 гишүүн олон нийтийн төлөөллөөс, 3 гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.