Нийгэм
Онцгой байдлын ерөнхий газар: Баян-Өлгий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Сургуулийн үйл ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нарын удирдлагууд оролцлоо.

Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуульд 600 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.
Баян-Өлгий аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь энэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм55 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр1 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм40 минут өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Бусад1 цаг өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна