Сонин хачин
Тэшигийн цагаан ундарга

Булган аймгийн Тэшиг сум нь аймгийнхаа хамгийн хойд сум бөгөөд хойд талаараа ОХУ-тай хиллэдэг олон үндэстэн ястны өлгий билээ. Тэшиг сумын ажилч зөн олон малын сүүгээ боловсруулж идээ ундаандаа хэрэглэдэг бөгөөд нутгийн гол нэрийн бүтээгдэхүүн нь цөцгийн тос юм.
Тус сум социализмын үед жилд 60 мянган тонн цөцгийн тос боловсруулж улсдаа тушаадаг томоохон үйлдвэрлэгч сум байсан. 1990 он гараад уг аж ахуй хувьчлагдан өрхийн үйлдвэрийн хэмжээнд цөцгийн тос цохих, масло боловсруулах ажлыг гүйцэтгэж ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг болсоор олон жил болж байа. Тэшиг сумын цөцгийн тос монголд алдартай брэнд бүтээгдэхүүн төдийгүй маш эрэлттэй байдаг бүтээгдэхүүн. Иймд эдийн засгийн үр өгөөжөөс гадна иргэддээ хямд, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг хүргэх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байна. Цөцгийн тосыг үнээний сүүнд агуулагдах тосыг ялган авч үйлдвэрлэдэг.
Цөцгийн тос нь биологийн болон хүнс тэжээлийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн бөгөөд эрдэс, амин дэм зэрэг үндсэн бодисын агууламжаараа ямарч хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй төгс чанартай цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Иймд хуучин уламжлалыг сэргээж цөцгийн тос боловсруудах үйлдвэрийг барьж байнгын ашиглалтанд оруулснаар:
-Уламжлалт мал аж ахуй тодорхой хэмжээгээр сэргэнэ.
-Малчдын орлого нэмэгдэж жилийн дөрвөн улиралд малын ашиг шимээ тушааж бэлэн мөнгөний орлоготой болно.
-Сумын иргэд үйлдвэрт ажиллаж байнгын баталгаатай ажлын байрууд бий болсноор төв газрыг чиглэх шилжилт хөдөлгөөнийг бууруулна.
-Гадаад дотоодын хэрэглэгчид чанарын шаардлага хангасан малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой.
Сумын эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарах зэрэг эдийн засаг болоод нийгмийн сайн сайн талууд бий болно. Үйлдвэр дагаад сумын ард иргэдийн хүсэн хүлээсэн дэд бүтэц болон нийгмийн бусад үйлчилгээний чанар сайжирч нутаг орондоо тогтвор суурьшилтай ажиллах, залуучууд хөдөө орон нутгийг зорин очиж байгалийн сайхан цэнгэг агаарт сэтгэл хангалуун амьдрах нэгэн нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Иймд Булган аймгийн Тэшиг суманд Цөцгийн тос үйлдвэрлэх сүүний фирмийн төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаад Тэшигийн зөн олон талархан хүлээж авч байгаа.Төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжиж хүн зоны амьдрал болон улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
