Спорт
Улсын харцага Н.Золбоо: Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч

Фэйсбүүк хуудсан дахь “шууд дамжуулалт”-аараа олны анхааралд өртөх болсон Д.Мөнх-Эрдэнэ гэгч уг нь 2016 онд УИХ-аас санал болгож, Засгийн газраас томилсны дагуу Хөх хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан төрийн хүн. Гэсэн ч өнөөдөр түүнийг улс төлөөлөх хэмжээний Консул байсан гэхэд итгэмгүй үг, үйлдэл гаргах нь байнга давтагдах болсон.
Баянхонгор аймгийн харьяат тул “Хонгорын хурд” ТББ-ыг тэргүүлдэг, тэр үүднээсээ нутгийнхаа урлаг, спортынхныг дэмжих гэдэг ч таагүй харилцаа дагуулж, нутаг усныхантайгаа ам мурийж нэг бус удаа харагдсан.
Тухайлбал, түүнд хаягласан постыг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг хийлээ.
Н.ЗОЛБОО:
-Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх.Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн.Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан.
Хүнд юм өгөөд, өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй.
Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү.
Харин Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Зарим нэг бөхчүүд, хошин шогийнхон сонгуульд бие үнэлж, ямар ч чадваргүй хулгайч, дээрэмчдийг төрд ороход нь дэмжиж, улыг нь долоож явдгаа болих хэрэгтэй. Энэ үйлдэл чинь хөгжилд гай болж байгаа та нарын хувь нэмэр шүү дээ…
Мөн улс төрөөс биеийн бяртай бөхчүүд холдож Тархины бяртай зөв хүмүүс гарч байж улс хөгжинө…! Биеийн хүчээр нэгийг л дийлдэг… Тархины хүчээр нийгмийг өөрчилж болдог. Жонгууг дагасан бөхчүүд минь чаддаг чаддагаа хийгээрэй бидний хөгжлийг жонхуу бөх 10,20 жилээр ухраасан! Би тэнэг хүн ойлгохоор хангалттай нотлох баримттай ярьсаар байгаа цаашдаа ч ярих болно. Жнь:Хошин шогийн хүн дооглож доромжилдог нөхдүүдийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэд зөв ойлголт авсан байна лээ. Одоо зарим нэг бөхчүүдийн талаар нийгэмд ойлголт өгөх хэрэгтэй болж байгаа юм байна гэхдээ баримт нотолгоотой жишээ авч байгаад сайхан лайв хийж байгаад ярина аа” гэсэн пост оруулжээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.