Нийгэм
СУРАГЧИД НЬ БАГШИЙН ДҮН, ЗАЛУУЧУУД НЬ ДАРГЫН ТУШААЛ ХҮЛЭЭДЭГ НИЙГЭМ БОЛСОН БАЙГААГ ХАРАХАД ХАРАМСАЛТАЙ БАЙДАГ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хувь хүний хөгжлийн Франклин клубийн үүсгэн байгуулагч, Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяны үндсэн илтгэгч Н.Булгантамиртай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд “Ирээдүйн эзэд-2022” мэргэжил сонголтын үндэсний аяны үндсэн илтгэгчийн хувьд тус аяны талаар сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач.
Сайн байна уу? Юуны өмнө танай хамт олон болон энэхүү ярилцлагыг хүлээн авах нийт уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон Отгонтэнгэр их сургууль хамтран 2018 оноос хойш “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг хамтран зохион байгуулж байна.
21 аймаг, 9-н дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгч, чухамдаа сурагчдын хувьд “би хичээлдээ муу юм чинь эсвэл ээж аав минь намайг хуульч, эмч, эдийн засагч, сэтгэл зүйч болоорой” гэсэн болохоор би болох ёстой гэж боддог гэж ярих олон хүүхэдтэй нүүр тулдаг.
Гэтэл мэргэжил сонголт бол хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг шүү дээ. Ажилдаа дуртай хүн амжилт гаргадаг, амжилттай байхын үндэс нь хийж байгаа зүйлдээ дурлах, хийж байгаа зүйлийнхээ төлөө бүтээх юмсан, болгох юмсан гэсэн бодолтой олон залуучуудыг бэлтгэж байж өглөө ажилдаа ирээд, орой буцдаг цагаа бүртгүүлэхийг ажил гэж ойлгодог олон залуучуудад өөрчлөлт өгөхийн эхлэл.
Үндсэндээ хүүхдүүд зөв мэргэжлээ сонгох нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, төрийн албаны бүтээмжинд ихээхэн өөрчлөлт авчрах болно гэж итгэдэг учраас уг аяныг зохион байгуулан явж байна аа.
Хэнтий аймгийн нэгэн сурагч таны лекц маш их таалагдсан талаар сэтгэгдлээ цахим ертөнцөд хуваалцсан байсан. Та лекцээрээ дамжуулаад сурагчдад ямар мэдээлэл өгдөг вэ? Юуг ойлгуулах хүсэлтэй байдаг вэ?
Би лекцээрээ дамжуулаад “Өнөөдөр чиний хэн байх нь тийм ч чухал биш, харин ирээдүйд чи хэн болох нь чухал юм шүү” гэдэг үгийг л ойлгуулахыг хүсдэг. Яг одоо хичээлдээ тааруу сурагч байж болох л юм. Гэхдээ чи хэн нэгний хэлсэн шиг муу хүүхэд биш. Чи хангалттай хичээх шалтгаанаа олоогүй байгаагүй гэсэн үг. Харин бид хамтдаа хичээх шалтгаанаа лекцийн дараа олох болно гэж хэлдэг. Олон хүүхдүүд Instagram, Facebook-ээр холбогдож лекц таалагдсан шүү, танд баярлалаа гэх үгсийг хэлсээр байна. Хариуд нь би дүү нартаа илүү өндөрт өсөн дэвшээрэй хэмээн хэлдэг. Тэд бас бид энэ улсын ирээдүй учраас нэгнээ дэмжиж, илүү өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх ёстой гэж боддог.
Таныг мөн төрийн албанд ажиллаж байгаа зарим залуучуудад “Би байгууллагынхаа манлайлагч” сэдэвтэй сургалт орж байгаа гэсэн. Энэ сургалтын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн зөвлөл аймаг, дүүргийн залуучуудад сургалт орох болсон. Залуу хүний хувьд энэ сургалт маш их таалагдаж байгаагаа нуугаад яахав дээ. Залуучуудын ажиллах арга барил, аливаа асуудалд хандлага, байгууллагын соёл өөр төвшинд очих ёстой болсон шүү дээ. Тиймээс энэ удаагийн сургалтаараа та байгууллагынхаа манлайлагч болоход ямар зан чанар дутаж байгаа талаар нийтлэг байдаг кейс дээр өөрийнхөө сургалтын агуулгыг бэлтгэсэн. Ер нь бол энэ удаад нэг аймагт хоёр сургалт орж байна. Залуучуудад нь байгууллагын соёл, манлайллын сургалт харин сурагчдад мэргэжил сонголтын лекцийг тус тус уншиж байгаа. Суурь шалтгааны хувьд нэг зүйл дээр буцаад л очдог. Хүн ажил, мэргэжилдээ дургүй бол ямар ч бүтээмж гардаггүй, үнэндээ сэтгэл ч гардаггүй. Бид тийм маш олон жишээг мэддэг шүү дээ. Байгууллагын жижүүр үүдэндээ байгаа хогийг аваад, салхинд унасан хогийн саваа босгоход ямар ч төсөв хэрэггүй, гэхдээ л даргын тушаал хардаг. Ингээд бодохоор сурагчид нь багшийн дүн, ажилтан нь даргын тушаал хүлээдэг сөрөг хандлагатай нийгэм бүтэхвий гэж айдаг.
Таны хувьд сурагчидтай хэр удаан ажиллаж байна вэ?
Миний хувьд 2016 оноос хойш Хувь хүний хөгжлийн Франклин клубийг байгуулаад сурагч нарт мэтгэлцээн, илтгэх ур чадвар зааж эхлэсэн. Тэр цагаас хойш тасралтгүй сурагчидтай холбоотой байна.
Сурагчидтай ажиллахдаа ямар чадвар эзэмшүүлье гэж зорьдог вэ?
Сурагч нарт байдаг өөрийн онцлог, итгэл үнэмшил, сэтгэлзүйн байдал дээр тулгуурлан сургалтаа ордог болсон. Ер нь бол сонирхолыг нь татаж байж л сургалт амжилттай болно. Хэрэглэгчээ мэдрэхгүй бараа үйлдвэрлэж болохгүй шүү дээ. Түүнтэй агаар нэг зүйл гэж боддог.
Та хэлэхдээ сурагчдад мэргэжил сонголттой холбоотой лекц уншихаас гадна төрийн албаны ажилчдад давхар лекц уншиж байгаа гэж байсан. Тэгвэл ажил эрхэлж буй залуучууд сурагчдаас ялгаатай зүйл юу ажиглагдаж байна вэ?
Сурагчид дөнгөж юмсыг таньж мэдэж эхлэж байдаг учраас миний хүргэхийг зорьж буй санааг хурдан хүлээж авч байгаа нь мэдрэгддэг. Харин амьдралд хөл тавьж, нийгмийн харилцаанд тодорхой байр суурьтай болсон залуучууд юмсыг илүү тунгааж, бодит байдалтай харьцуулж, авах гээхийн ухаанаар ханддаг. Үүнээс нь би өөрөө ч суралцсаар явна.
Таны зүгээс ярилцлага уншиж буй залуучуудад хандаж хэлэх зүйл байна уу?
Тэгэлгүй яахав. Би өөрөө ч суралцсаар явна гэж хэлсэн шүү дээ. Үүнээс харахад би залуустаа хэрэгтэй мэдээлэл өгөхийн зэрэгцээ өөрөө түүнээсээ алхам тутамдаа шинэ зүйлийг сурч мэддэг. Тэгэхээр залуу нас гэдэг бол эцэс төгсгөлгүй сурах үйл явц бөгөөд шинийг сэдэх гайхалтай аялалд биднийг хөтөлсөөр байдаг. Тиймээс үүнийг уншиж буй залуус та бүхэн ч бас өөрийн гэсэн аялалаа эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд томоос том амжилт хүсье. Хэзээ ч бүү зогсоорой…
Танд баярлалаа, таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсэе.

Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.
Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд
Баянзүрх дүүрэг
- 14-р сургууль
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 53-р сургууль
- 84-р сургууль.
Баянгол дүүрэг
- Оюуны Ундраа цогцолбор сургууль
- Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
- 141-р сургууль.
Багануур дүүрэг
- Боловсрол цогцолбор сургууль.
Налайх дүүрэг
- 119-р сургууль.
Сүхбаатар дүүрэг
- 1-р сургууль
- 4-р сургууль
- 16-р сургууль
- 45-р сургууль.
Сонгинохайрхан дүүрэг
- Хөгжил цогцолбор сургууль
- Ирээдүй цогцолбор сургууль
- 67-р сургууль.
Хан-Уул дүүрэг
- 18-р сургууль
- 52-р сургууль
- 75-р сургууль
Чингэлтэй дүүрэг
- 39-р сургууль
- 50-р сургууль.
Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.
Чингэлтэй дүүрэг
- 5-р сургууль
- 24-р сургууль
- 57-р сургууль
Хан-Уул дүүрэг
- 15-р сургууль.
Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
-
Нийгэм22 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм24 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм23 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав