Спорт
CS:GO тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын төлөөлөл “Team IHC” оролцохоор шалгарчээ

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тавдугаар сарын 9-нд эхэлнэ.
Тэгвэл тус тэмцээнд Монгол Улсын төлөөлөл “Team IHC” оролцохоор шалгарчээ. Team IHC Австралийн “Renegades” багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэхээр болсон байна.
“PGL Major Antwerp 2022” нэрээр зохиогдож буй дэлхийн аваргын төлөөх тэмцээн Бельгийн Антверп хотноо тавдугаар сарын 22-ыг хүртэл үргэлжилнэ.
“PGL Major Antwerp 2022” тэмцээн гурван үе шаттай. Эхний шат буюу “The Challengers Stage”-д 16 баг швейцар системээр тоглож шилдэг 8 нь “The Legends Stage” шатанд шалгарна.
Хоёрдугаар шатанд аль хэдийн шалгараад байсан найман багийн хамт нийт 16 баг мөн швейцар системээр тоглож шилдэг 8 нь “The Champions Stage” шатанд шалгарах юм.
Одоогоор Монголын багаас гадна Бразилын “Mibr”, “Imperial Esports”, Нидерландын “Team Liquid”, Америкийн “Complexity Gaming”, Аргентины “9z Team” багууд The Challenger шатанд, Бразилын “FURIA Esports” баг Legends шатанд шалгараад байна.
2021 оны дэлхийн аварга буюу “PGL Major Stockholm 2021” тэмцээнд Украины “Natus Vincere” баг түрүүлсэн. Монголын багийн хожсон “Renegades” болон “Tyloo” багууд өнгөрсөн жилийн тэмцээнд оролцож байв.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.