Нийгэм
Ц.Зэс-Эрдэнэ: Хэрэглэгчид маань “Зэс” брэндийн бугуйвч зүүхгүй болохоор ажил үйлс бүтэхгүй юм гэдэг

Д.Нэргүй
“Зэс” брэнд,“Таван эрдэнэ” урлангийн захирал Ц.Зэс-Эрдэнэ хэмээх уран гартай бүсгүй эрчүүдийн гоёлын бугуйвч урлаж хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Өнгө хийц загварын хувьд дахин давтагдашгүй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд яв цав нийцсэн хосгүй сайхан бүтээл түүний гараас гардаг болохоор эрчүүдийн энергийн дуудлага болж чаджээ. Тэд гэр бүлээрээ бүтээл урладаг. Эгч Номин-Эрдэнэ нь Герман улсад “Номин брэнд” нэртэй урлан байгуулж Европ болон дэлхийд таниулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй Ц.Зэс-Эрдэнэ ч мөн амжилтынхаа үүдийг нээж авьяасаа хөгжүүлж яваа нэгэн.Тэрбээр долоон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Нийслэлийн бизнесийн салбарын Шилдэг эмэгтэй-“гээр шалгарсан байна. Ийнхүү бүтээгдэхүүнээ монголдоо төдийгүй дэлхийд гаргана гэсэн зорилготой шаргуу ажиллаж байгаа Ц.Зэс-Эрдэнэтэй ярилцлаа.
-Зэс брэнд хэдийнэ монгол эрчүүдийн дуртай гоёл болж чаджээ. Бүтээгдэхүүн хийх санаа хэдийд төрж байв?
-Ээж, эгч хоёр маань “Сувдан хэлхээ” гэж монгол хатдын гоёл толгойн ороовч, бугуйвч, зүүлт хийдэг, уламжлалт өв соёлоо хадгалсан хүмүүс. Би оюутан байх үеэсээ л энэ урланд нь ажилладаг байлаа. Гэтэл нэг залуу эрэгтэй хүний гоёлын бугуйвч байгаа юу гэж асууснаар энэ “Зэс брэнд бүтээгдэхүүнээ хийх санаа төрсөн түүхтэй. Дөрөвдүгээр дамжаанд байхдаа ажилд орох гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, магистр, бас хоёр жил ажилласан байх ёстой гээд аваагүй. Ингээд л сургалтын төлбөрөө олохын тулд энэ бизнестээ түлхүү орсон. Эхний жилүүдэд найз нөхдийнхөө хүрээнд зарж борлуулдаг байсан бол сүүлдээ хүмүүс мэддэг болоод сургалтын төлбөрөө төвөггүйхэн олсон. Ингээд бодохоор их өгөөжтэй ажил байгаа юм. Удалгүй магистраа төгсөөд эргээд хартал “Зэс” брэнд маань олонд танигдаад өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй хүмүүсийн хэрэглээ болсон нь сайхан санагдаж билээ.
-Бугуйвч бүхэн өөрийн гэсэн энерги, бэлгэдэл, утга учиртай байх. Тухайлбал…. ?
– Юуны өмнө “Эрэгтэй брэнд” гэсэн тодотголтой. Монголчууд эрт дээр үеэсээ л очир, нацагдорж зэрэг эрчүүдийн хүч чадлыг бэлгэдсэн гайхалтай бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн. Тухайлбал, очир эр хүний ноён нуруу, хамгаалалт болж өгдөг, эр хүнлэг тэнгэрлэг байдал эрч хүчийг нь улам нэмэгдүүлж, дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхыг бэлгэдсэн байдаг. Энэ бүх утга учрыг эр хүний гоёлд шингээж арслантай, ирвэстэй бугуйвч зэрэг хүч чадлын бэлгэ тэмдэг оруулж эр хүнийг илүү эрэлхэг хиймортой болгодгоороо онцлог давуу талтай. Монгол өв соёл, хас тэмдэг, өлзий хээ зэрэг нь нэг талаар маш том соёл хадгалагдаж байгаа юм.
–Сэтгэл оюун, ур ухаан шингээж урлаж байж сая бүтээл болно.Тэгэхээр хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байдаг бол?
–Хэрэглэгчид маань “Зэс” брэндийнхээ бугуйвчийг зүүхгүй болохоор ажил үйлс бүтэхгүй байна гэдэг. Харин зүүгээд гарахаар цог хиймортой, сэтгэл санаа өөдрөг болоод хүнд маш гоё энерги өгдөг юм байна гээд зүүлтээ ихэд дээдэлж хэрэглэдэг нь анзаарагддаг. Нөгөө талаас бүтээл бүхэндээ чин сэтгэлээ шингээж урладаг учраас миний энерги ч тэдгээр хүмүүст нөлөөлж байгаа гэсэн үг.
-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн урладаг вэ, загвар ур хийцийн хувьд дахин давтагдашгүй гээд л ….
-Ойролцоогоор 1000 төрлийн бүтгээдэхүүн гаргадаг. Зарим загвар нь давхцах нь ч бий. Анхны загвараа өөрөө гаргаад яавал гоё бүтээл болох вэ гэж өөрийнхөө мэдрэмж, санаа оноог бүтээгдэхүүндээ тусгахыг хичээдэг. Эмэгтэйчүүдийн хувьд гадны зүйлд өртөх магадлал ихтэй эмзэг хүмүүс байдаг учраас гял цал зүүлт зүүдэг. Энэ нь цаашилбал өөрийгөө хамгаалах бүтээгдэхүүн болоод явчихна гэсэн үг. Түүн шиг эрчүүдээ ч мөн адил хамгаалъя гэдэг үүднээс хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлыг төрүүлж нөгөө талаар гангараа болж олон утга учрыг агуулж байгаа нь хамгийн сайхан.
-Сонирхсон хүмүүс зүүлт авъя гэвэл ямар үнэ ханштай байдаг бол?
-Бугуйвч 25,000-280,000 төгрөгийн үнэтэй. Тоноглол материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй энгийн ямар ч тоноглолгүй бугуйвч 25,000 төгрөг, мөнгөн тоногтой, ориг байгалийн гаралтай чулуун бугуйвч бол мэдээж үнэ нь нэмэгдэнэ. Заримдаа тухайн хүнд зориулж давтагдашгүй ганцхан загвар гаргах үе ч бий.
-Танай гэр бүлийнхнийг бүгд авьяасай хүмүүс байдаг гэж сонссон. Тэд хаана юцу хийж байна?
– Эцэг эхээс тавуулаа, бүгд гар урлал хийдэг. Том ах эгч хоёр маань ХБНГУ-д ажиллаж хөдөлмөрлөдөг. Ах Ган-Эрдэнэ дэлхийн хэмжээний зураач хүн. Дэлхийн 50 орны уран бүтээлч оролцсон зургийн уралдаанаас “Гранпри” хүртсэн. Номин-Эрдэнэ эгч маань Германд өөрийнхөө “Номин” нэртэй брэндээ үүсгэн байгуулаад бүтээлээ Европ болон дэлхийд таниулж байгаа. Оюун-Эрдэнэ эгч маань мөн өөрийн гэсэн салоноо үүсгэн байгуулсан. Сувд-Эрдэнэ эгч хуримын малгайны гоёл чимэглэл хийж байгаа. Үйл урлана гэдэг маш буянлаг бурханлиг ажил. Ажилдаа маш дуртай. Бүтээлээ урлаж байхдаа бясалгал эсвэл бодол санаагаа цэгцлэх зэргээр өөртөө маш гоё мэдрэмж авдаг.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн тулгамдсан асуудал маркетинг борлуулалт байдаг шүү дээ. Энэ тал дээр ?
-Хэдийгээр санхүүгийн гачигдалд орохгүй амьдралд дэмтэй ч бүрэн дүүрэн хүрэлцэхүйц хэмжээний биш л дээ. Энэ бүхэнд хүрэхийн төлөө хичээнэ.Гэхдээ л борлуулалт дээр санаа зовоод байх зүйлгүй.
-Цаашдаа бүтээгдэхүүнээ өргөжүүлж, олшруулах талаар ямар зорилготой ажиллаж байгаа бол?
-Цаашдаа олон гоё бүтээгдэхүүн урлаж монголдоо төдийгүй дэлхийд гаргана гэсэн зорилготой байгаа. Манай урланд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ суудаг ээжүүд, цагт баригдаж ажиллах сонирхолгүй хүмүүс ажилладаг. Ажлынхаа зэрэгцээ гар урлалын сургалт явуулдаг. Үүгээрээ дамжуулж олон хүнийг ажлын байраар хангах, гэртээ гар урлал хийгээд нэмэлт орлого олох боломжтой эсвэл хоббигоо хөгжүүлээд явах гарцыг нь нээж өгч байгаадаа баяртай байдаг.

Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.
Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд
Баянзүрх дүүрэг
- 14-р сургууль
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 53-р сургууль
- 84-р сургууль.
Баянгол дүүрэг
- Оюуны Ундраа цогцолбор сургууль
- Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
- 141-р сургууль.
Багануур дүүрэг
- Боловсрол цогцолбор сургууль.
Налайх дүүрэг
- 119-р сургууль.
Сүхбаатар дүүрэг
- 1-р сургууль
- 4-р сургууль
- 16-р сургууль
- 45-р сургууль.
Сонгинохайрхан дүүрэг
- Хөгжил цогцолбор сургууль
- Ирээдүй цогцолбор сургууль
- 67-р сургууль.
Хан-Уул дүүрэг
- 18-р сургууль
- 52-р сургууль
- 75-р сургууль
Чингэлтэй дүүрэг
- 39-р сургууль
- 50-р сургууль.
Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.
Чингэлтэй дүүрэг
- 5-р сургууль
- 24-р сургууль
- 57-р сургууль
Хан-Уул дүүрэг
- 15-р сургууль.
Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
-
Нийгэм22 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм24 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм23 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав