Нийгэм
“ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ХАМРАГДСАНААР ОЮУН САНААНЫ БОЛОН БИЕ БЯЛДРЫН ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖИЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛДОГ

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежи болон, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 18 наснаас 25 насны бакалаврын түвшний өдрийн ангийн нэгдүгээр курсд суралцдаг оюутан хамрагдах боломжтой юм байна. Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилд энэ хөтөлбөр зогссон бөгөөд энэ жилийн тухайд хөтөлбөрт тэнцсэн 479 оюутнууд онолын сургалтандаа хамрагдаж эхэлжээ. Хөтөлбөр дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжих юм. Энэ хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус боллоо. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа.
“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. Нийт 1472 оюутан бүртгүүлснээс голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцжээ. Харин хөтөлбөрт тэнцээгүй оюутнуудын хувьд нэлээд гомдолтой байгаа бололтой. Гэхдээ яалт ч үгүй эх орны эдийн засгийн боломж бололцоонноос хамааран 400 гаруй хүүхэд л суралцах учраас үнэхээр хамрагдах хүсэлтэй оюутнуудыг голч дүнгээр ангилахгүй байвал яадаг бол гэсэн санаа ч цухийлгаж байв. Мөн хугацаат цэргийн албанаас “Оюутан цэрэг” хөтөлбөр хамаагүй амар, цаг хугацаа, эдийн засгад хэмнэлттэй . Нийгмийн хариуцлагаа ч биелүүлнэ давхар давхар ач холбогдолтой сайхан арга хэмжээ гэдгийг хүүхдүүд хэлж байв.
Оюутан цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг сургалтад оролцогсдын ихэнх нь хэлсэн үгэндээ онцолж байсан юм. . Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох “Оюутан-цэрэг”-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд нар санал нэгтэй хэлсэн.
Богино хугацааны эрчимжсэн сургалтаар цэргийн албыг хаалгаж байгаагаараа маш өндөр ач холбогдолтой
Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр: “Энэ тогтолцоо хэрэгжээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Монгол Улс бол Үндсэн хуульд заасны дагуу улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг төрийн үүрэг гэж үздэг. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Манай улс цэргийн албаны олон тогтолцоотой орон. Хугацаат цэргийн алба, цэргийн мэргэжлийн алба, дүйцүүлэх алба, мөнгөн төлбөрийн алба, оюутан цэргийн алба, гэрээт цэргийн алба гэх мэтчлэн байдаг. Оюутан цэргийн алба гэдэг нь оюутнуудыг оюутан байх хугацаанд нь богино хугацааны эрчимжсэн сургалтаар цэргийн албыг хаалгаж байгаагаараа маш өндөр ач холбогдолтой. Ийм учраас нийгмийн эрэлт хэрэгцээ хүсэл эрмэлзлэл маш их байна. хэдийгээр сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах боломжтой боловч оюутнуудаас нэлээн өндөр шалгуураар шалгаж шилж авч байгаа учраас нэлээд өндөр үр дүнтэй сургалт болдог. Төсөв хөрөнгө болон цаг хугацааны хувьд хэмнэлттэй.
Цэргийн мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуусын ур чадвар цэргийн албан хаагчийн хувьд чанар чансаа нь дутахааргүй өндөр түвшинд бэлтгэгддэг онцлогтой. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй оюутнуудаас эрс ялгагдаж хандлага нь их өөрчлөгддөг. Цэрэг гэдэг чин зэрэг гэдэг үгнээс гарсан гэж үздэг, тиймээс өглөө эрт нэг цагт босож, нэг цагт хоолонд орж бүх л үйл ажиллагааг хамтдаа зэрэг хийдэг. Биеийн тамир, бие бялдар,тэсвэр тэвчээр, сэтгэлзүйн бэлтгэлийн хувьд өөрчлөгддөг. Энэ хандлага нь ч сургууль дотроо их зөв хандлага болж бусад оюутнуудад их зөв үлгэр дууриал болж нөлөөлдөг. Төгсөөд гарсных нь дараа нийгмийн салбар, төрийн албанд бусад ААН ажлын байр олгогчдид оюутан байх хугацаандаа цэргийн алба хаасан залуусыг хамгийн түрүүнд ажлаар хангадаг нь харагдсан бөгөөд хүлээлттэй байдаг.
Бид цэргийн албыг боломжийн байр, тохилог орон сууцаар хангаж, хийлгэхийг зорьдог. Ер нь цэргийн алба гэдэг нь ямбаны алба биш. Карантинд байх хугацаандаа халуунд халж, хүйтэнд хөрж, платканд амьдарч хатуужил тэвчээртэй болдог онцлогтой. Гэсэн ч бид оюутан цэргийнхээ байрны асуудлыг бүрэн шийдсэн асуудал байхгүй гэж ойлгож болно. Цаашдаа тоог нь нэмэгдүүлж, оролцоог нь хангах тал дээр л бид анхаарах ёстой. Цэргийн нөхөрлөл хамгийн сайхан нөхөрлөл. Нэг насны дурсамж байдаг. Олон залуусаас шигшигдэж орж ирсэн залуустаа сурлага, цэргийн албандаа хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна” гэв.
ӨНӨӨДӨР АЖИЛ ОЛГОГЧИД ОЮУТАН ЦЭРЭГТ ХАМРАГДСАН ЭСЭХИЙГ ТҮРҮҮЛЖ ХАРДАГ БОЛСОН.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Монгол Улсад нийт 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан сурч байгаагаас жилд 40 мянга гаруй оюутнууд төгсч ажлын байр луу шилжиж байна. Асуудал нь их дээд сургууль төгссөн, дипломтой ч ажлын байргүй байна. Одоогийн судалгаагаар их дээд сургууль төгссөн гурван хүүхдийн нэг нь л ажилтай болж байна. Манай их дээд сургуулиуд ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг олгож чаддаггүй хөтөлбөртэй байна л гэсэн үг. Энэ нь мэргэжлийн боловсрол, тогтолцооны гажиг. Өнөөдөр ажил олгогчид оюутан цэрэгт хамрагдсан эсэхийг түрүүлж хардаг болсон.
Гэтэл нөгөө талд ажил олгогч ямар шалгуур тавьж байна гэвэл академик ур чадвар гэхээсээ илүү төлөвшил сайтай, хариуцлагатай бүтээлч, багаар ажиллаж чаддаг ийм чадвар эзэмшсэн хүнийг авах сонирхол, шаардлага, эрэл хэрэгцээ гарч байна. Харин энэ хөтөлбөр бий болсноор оюутан залуучуудад мэдлэг боловсролоос гадна ур чадварыг илүү богино хугацаанд олгож байгаа шинэ боломж юм байна гэж харж байна. Эрэлт хэрэгцээ маш их байна. Энэ жил 400 гаруй оюутан элсүүлж байна. энэ нь эдийн засаг, төсвийн боломжоос шалтгаална. Яагаад гэвэл нэг оюутан цэргийг дөрвөн сарын хугацаанд сургахад 1.1 сая төгрөг зарцуулагдана. Оюутнууд энд орж цэргийн алба хаах хүсэл маш их байгаа нь бүртгэлээс харахад мэдэгдэж байна. Нэгдүгээр курсын 18 мянган эрэгтэй оюутнуудаас бараг таван мянга нь бүртгүүлснээс 10 хувь буюу 500 орчим нь л хамрагдах боломжтой байгаа. Цаашид эрэлт хэрэгцээ их байгаа учраас үүнийгээ эрчимжүүлж жилд 5000-6000 оюутныг аваад бэлтгэх тогтолцоо байна гэж харж байна.
Улам эрчимжүүлж 18 нас хүрсэн оюутан бүрт боломжийг тэгш олгох ёстой юм байна. Ингэж чадвал төгсөөд ажлын байр луу шилжиж байгаа оюутан хамгийн түрүүнд ажилтай болох боломж олдох юм байна гэдгийг харж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ хөтөлбөрөөр нийт 5000 гаруй оюутныг сургаж дөрвөн сарын хугацаатайгаар цэргийн алба хаалгасан байна. Судалгаа хийж үзэхэд энд хамрагдсан оюутнууд бусдыгаа бодвол суралцах сонирхол ихтэй, ур чадвар сайтай, нийгмийн эерэг хандлагатай зан төлөвшлүүд суудаг. Ийм үр ашигтай сургалт болж байгаа учраас үүнийгээ цааш үргэлжлүүлэх, хүссэн оюутан бүрт энэ боломжийг олгох ийм тогтолцоог өргөжүүлэх шаардлага үүсч байна. Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох “Оюутан-цэрэг”-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана” гэж хэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оюутан залуустаа хандан эр цэргийн албаа нэр төртэй хааж, эх орныхоо шилдэг боловсон хүчин болохыг хүслээ.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно