Энтертайнмент
“Гэрэл зурагчин ертөнцийг гэрлээр бичиж мөнхөлдөг”

Хаврын адаг хөх луу сарын шинийн 15-ны /2022.04.16/ билэгт сайн өдрийн морин цаг дор Монголын гэрэл зургийн их мастеруудын нэг анхны Мастер гэрэл зурагчин, багш, судлаач В.Баттулга агсаны “Гэрлээр бичсэн миний ертөнц” хэмээх номон суварга гэрэлтэн бослоо. Уг номын нээлтэд МГЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, үе үеийн гэрэл зурагчдын төлөөлөл, В.Баттулга агсны шавь нар, гэр бүл аав, ахан дүүс нь хуран цугларч Эрхэм хүмүүнээ дурсан санаж ном бүтээлийн дээжээс гардан авлаа. Эзэн нь тэнгэрт мөнхөрч бүтээл нь оюунт хүмүүсийн сэтгэл зүрхэнд дэлгэгдлээ. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд түүнд зориулсан дурсгалын хөшөө босгохын зэрэгцээ энэ жилээс эхлэн В.Баттулга агсны нэрэмжит шагналтай болсныг дурдах нь зөв бизээ.
В.Баттулга агсны мэргэжил нэгт дотны анд П.Баттулга өөрийн цахим хуудсандаа “Ах ч юм, багш ч юм, анд найз ч юм, мастер гэрэл зурагчин В.Баттулгынхаа “Гэрлээр бичсэн миний ертөнц” номын нээлтэд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдийнх нь босгосон дурсгалын хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ. Ц. Батзориг агсны хэлсэнчлэн “Гэрэл зурагчид үлдээх юмтай хүмүүс”. Номын цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.
“Гэрэл зурагчин ертөнцийг гэрлээр бичиж мөнхөлдөг” В.Баттулга

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ