Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Спорт

Алдарт хөл бөмбөгчин Жоркайф Монголд

Нийтэлсэн

-

Алдарт хөл бөмбөгчин Жоркайф Монголд ирсэн байна. Тэрбээр ганцаараа биш бүр гурван үеэрээ иржээ. Түүнийг мэддэг хүн Монголд байна уу. Ингэхэд Жоркайф гэж хэн бэ. Бид юунаас хоцров.
Youri Djorkaeff буюу Жоркайф гэгч болбаас ясан төрлөөр нь авч үзвэл ерөөсөө л халимаг монгол хүн билээ. Хөлбөмбөг сонирхогчид нь бол мэднэ, Францын хөлбөмбөгт түүний байгуулсан гавьяа оролцоо бол аймаар л. 1984 онд “Гренобль” клубт тоглож эхлээд 1995 онд “Пари Сэн Жэрмэн”-д орсон нь түүний тоглосон Францын дөрөв дэх баг бөгөөд 2006 онд зодог тайлтлаа Испани, Герман, Англи, АНУ-д нааджээ. Францын шигшээ багт 1993 онд ороод, 1998 онд дэлхийн аварга, 2000 онд Европын аварга гэхчлэн хүртсэн юмыг нь тоочвол барагдахгүй.
Францын шигшээ багт 82 удаа тоглож, 28 гоолийн эзэн болсон. Өнөө алдарт Зидантай дөрөө харшуулаад, адуу шиг тачигнаж явсан нөхөр. Мань эрд баахан дарагдсан л болохоос биш Зидан өөрөө түүнийг “Жоркайф бол тархиараа тоглодог хүн, намайг тэрэн шиг ойлгож тоглох хүн хавь ойрд алга” гэсэн бий. 1998 оны ДАШТ-ий үзүүр түрүүнд Бразилын хаалганд Зиданы хийсэн гурван гоолын лав нэгийг нь Жоркайф дамжуулж, хангаж өгсөн гэв үү?
За энэ мэтийг нь хэлбэл дуусахгүй юм шиг байгаан, харин энэ юун халимаг Францын хөлбөмбөгт бужигнуулаатхав гэвэл аавыг нь ярих хэрэгтэй болдог юм байна. Тэгтэл аав нь хөлбөмбөгийн энэ их гүрний бас нэг домог байвал яахав? Эдүгээ 83 настай Жан Жоркайф гэдэг тэр хүн 60-аад онд Францын шигшээ багийн ахлагч явж, энэ багт 1966 оны ДАШТ-ийг оролцуулаад 48 удаа тогложээ. “Торгуулийн цохилтоо надаар цохиулдаг байсан” гэж хэдхэн хоногийн өмнө манай энэ Улаанбаатарын нэгэн их буурчийн газар тухалж ахуйдаа хүнд ярьсныг нь хойно өгүүлэх байсан боловч тэссэнгүй, энд хэлчихье. Англи Чарльтон, португал Эйсебио, герман Бэккенбауэр гээд дэвэн дэлхийн соруудтай гар гэх үү, хөл гэх үү зөрүүлж явсан амьтан, хайрхаан. Францын шилдэг хөлбөмбөгчнөөр хоёр удаа шалгарч байв гэнэ. Энэ мэтийг нь тоочвол бас л дуусахгүй.
За тэгээд халимагууд яахаараа Францын хөлбөмбөгт бүр удмаараа дийлдэхгүй тонгочоод байдаг хэрэг вэ гэдэг асуудал гарч ирнэ. Халимагууд 1814 онд Цагаан хааны цэрэгт явж, агтын нуруунд хөндлөн суун Парист орж ирснийг л бид мэдэхээс биш, бөмбөг хөөж орж ирээд францчуудын үнхэлцгийг хагалах шахах нь хачирхалтайн хувьд үнэхээр хачирхалтай л. Энэ яагаад ийм болов гэхээр Оросын Иргэний дайны дундуур баахан халимаг нутгаас гарч, амар тайван Европыг бараадсаны дунд Армадык Жоркаев гэж Астраханийн халимаг хархүү явжээ. Яг тодорхой баримтад, тэр явсан улсын нэрс Булгун Доржинов, Шурган Бембинов, Шикря Янкин, Санж Отхна, Беско Манунов гэхчлэн, оросчлоод оросчлоод олонх нь оригоороо буйн нэг мань Жоркаевын овог монголоороо яг юу болохыг хараахан таньж чадашгүй, ямар ч байсан орос овог биш, тийм биз? Францад очоод польш эхнэр авч суусан энэ Жоркаев бол нэр усныхаа учрыг мэддэг байсан нь лавтай, Парист очиж нутагласан тэр халимагийн нэг үр Алта Басанов гэдэг буурал 2019 онд өвгөдийн нутаг Ижил мөрний хөвөөнөө ирэхдээ хэвлэлд ярьсныг үзвэл “Армадык Жоркаев гуай халимагаараа сайхан ярьдаг хүн байсан. Парист манайхан баяр наадмаараа цуглахад байнга ирдэг байлаа” гэжээ. (Нэг сониныг тэсэлгүй хавчуулахад, 60-аад оны сүүлээр Далай лам Францад ном айлдахад энэ Басанов бээр гурав хоног жолоочоор нь явсан гэнэ).
Европт очсон халимагууд хөлбөмбөг гэдэг тоглоомыг гарамгай сайн наадаж байсан нь хэзээнээс баримттай бөгөөд Чехэд очиж суусан халимагуудаас Прага хотын гимназид сурч байсан хүүхдүүд 1930 онд тус улсын их дээд, дунд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлээд зарим нь Прага хотын “Спарта” багт уригдаж байсан төдийгүй Наран Уланов гэж залуу Чехийн шигшээ багт орж явсан талаар Халимагийн луглагар сэтгүүлч Наран Илишкин бичсэн бий. Тэгвэл Францад очсон хэдээс 1952 онд сонирхогчдын УАШТ-д баг болж ороод цом авсан нөхдийн нэг нь дээр нэр гарагч А.Басанов даруй мөн гэж бичсэн зүйл тохиолдох нь сонин. Тэгж явтал 1958 онд Жан Жоркайф гэгч этгээд Францын хөлбөмбөгт 19 настай орж ирж бужигнуулаад, хориод жилийн дараа хүү нь гэж бас нэг эмнэг адуу шиг юм орж ирж туйлаад, улмаар Францын хөлбөмбөг хэмээх дэлхийд цуутай их айлын намтар түүхэнд халимаг монгол хүн нэрээ эгнэгт дархлав аа.
Юрий хэмээх гол Жоркайф бол жинхэнэ өвгөдийн нутаг Монголд өмнө нь ирээгүй биш ирсэн юм. Яаж ирсэн тухай нь манай энэ овоо гар (Габи гэдэг хүн байгаа юм) их гоё юм ярьдаг. Тэрийг нь маш товчхоон өгүүлбэл, энэ гар 2015 онд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болмогцоо дараа жил нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгчөөр сонгогдсон Жанни Инфантино гэж гоё халзан гартай, гишүүн холбооны тэргүүний хувиар уулзаж учирч, их гайгүй болж явахын хэрээр (хоёул нэг өдөр төрсөн, тэр өдрөөрөө нэг нэг рүүгээ ярьж иймээ тиймээ гэнэ ээ бас) мань хүнийг “Монголд ирээч бариач” гэж шалсаар иржээ. Тэгж байтал 2019 онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод хоёр Солонгос хоорондоо таарч “балрав”. Энэ түүхэн явдлыг энхийн зорилгод ашиглах барихаас авахуулаад бас бус шалтгаан, гуйлга түүлгэ ч байснаар Ж.Инфантино Пхеньянд очиж тэр тоглолтыг үзэх болдог юм биз дээ.
Манай хүний шалаа ч шургуу байсныг мань эр бодолцсон л байлгүй, энэ явалтаараа Монголд ирэхээр болов. 2019 оны 10 дугаар сарын 15-нд Пхеньян хотын Ким Ир Сений нэрэмжит 50 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болсон тэр тэмцээн нэг ч үзэгчгүй, хоёр тал хоорондоо бараг зодолдсоор байгаад тарав. Оноо 0:0. Инфантино цэнгэлдэх хүрээлэнгээс гарч ирмэгцээ тоглолтын зохион байгуулалтад урам хугарсан мэдэгдэл хийсэн хийгээд, тоглолтын талаар дэлхийн хэвлэлүүд нэг л зүйл мэдээлсний цаана, хөшигний тээр араар юу болсныг, тэр айлчлалаар ерөнхийлөгчтэйгээ хамт явсан FIFA сангийн (FIFA Foundation) захирал Юрий Жоркайф сая Монголд ирэхдээ манай энэ гард аминчлан ярьсан сониныг энд дэлгэх нь яг зохимжтой үгүйг мэдэхгүй, ямар боловч Хойд Солонгост хоёр хонох хөтөлбөртэй яваа Инфантино тэр хөтөлбөрөө газар дээр нь цуцлаад, хөлөглөж очсон FIFA-гийн онгоцондоо нисэх зөвшөөрөл олгохыг Пхеньяны албаны хүмүүсээс шаардахын сацуу Улаанбаатар луу утас цохиж “Төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орлоо. Өнөө шөнө очно” гэжээ.
Айлчлал хэдэн өдрөөр гэнэт наашилсанд манайхан цочсон боловч төдийлэн барьц алдсангүй, Инфантино, Жоркайф хоёрыг үүрийн дөрвөн цагт Буянт-Ухаад тосч аваад “Шангри Ла”-д буулгав. Буугаад юу юу болсон нарийн ширийнийг энд бас хараахан тоочихгүй, ямар боловч маргааш нь эхэлсэн албан хөтөлбөр (төлөвлөснөөс хэдэн өдрийн өмнө эхлүүлсэн боловч) ном ёсоороо өрнөн, ажил төрөл сайхан бүтэж, халзан дарга Монголын холбооны ажилд эрхий хуруу гозойлгон дүн тавьчихаад Улаанбаатараас сэтгэл хангалуун морджээ. Өгүүлэх гэж буй гол үйл явдалтай холбоотой нэг сонин гэвэл Инфантино шөнийн онгоцноос буумагцаа “Габи хөгшөөн, хамаатныг чинь аваад ирлээ шүү, аваарай” гэсэн гэдэг. Хамт яваа хүнээ хэлсэн нь тэр. Жоркайф өвгөдийн нутагт анх удаа ийн хөл тавьжээ.
Хамаатан хоёр (манай гар ядаж байхад уул гарлаараа Ховдынх оо) үүнээс хойш FIFA-гийн хуралд нэг дээвэр дор суухаас авахуулан энэ дэлхийн энэтээ тэртээ бөөрөнд хэд уулзаж улам ойртоод, наадах нь “FIFA сангийн шугамаар Монголд сургуулийн хөлбөмбөг хөгжүүлэх хөтөлбөр авмаар байна аа” гэж шалсанд хамаатан хамаатандаа яаж үгүй гэх вэ дээ. Сангийн захирал нь мань Жоркайф өөрөө ч юм чинь. Ингээд за зүү болоод, ажил төрөл өрнөөд, юм бат араандаа ороод зогсохгүй, хөтөлбөрийн нээлтийг захирал Монголд биеэр ирж ёслохоор болов. Ярих юмны маань гол эндээс эхэлнэ. Яг яаж эхлэх вэ гэвэл Жоркайф Габид нэг юм аминчлан захиснаас эхэлнэ.
Катарын Дохад өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгний өдөр уулзахдаа тэр захисан үг нь: “За хөгшөөн, Монголд дөрөвдүгээр сарын 11-нд очно. Гэхдээ ганцаараа очихгүй, аав хүү хоёртойгоо очно. Тэгэхлээр чи албан ёсныхоос гадна амины нэг хөтөлбөр давхар зохиогоотохыг бодоорой”. Амины энэ яриан дотор сонин юм бий. Тэр юу вэ гэвэл Юрий Жоркайф гэдэг хүн том хүүгээ хоёр настай байхаас нь эхлэн хөлбөмбөг тоглоод дэлхийгээр хэсчихсэн, залуудаа гэртээ хоносон нь цөөхөн тийм хүн юмсанжээ. Нэг мэдсэн, хүү нь эрийн цээнд хүрчихсэн байж. Хүүгийн хүүхэд нас аавгүй өнгөрсөн гэхэд бас арай ч хаашаа юм. Зодог тайлсан хойноо үзсэн чинь эцэг хүү хоёр баахан хөндий, үүнд эцэг гэмшээд, хүүтэйгээ ойртох гэж их л чармайсаар өдий хүрчээ. Бодвол өөрөө болон өвөө Жоркайф бас ийм зам мөрийг дайраагүй гэхэд бас яг тийм биш биз.
Ингээд гурван Жоркайф эцэг үрийн хувиар хоорондоо улам нягтрах талбараар өвгөдийн нутаг Монголыг сонгожээ. Хүү одоо хорин наймтай. Хорин хэдэн жилд, хамтдаа нэг дор долоо хонож үзээгүй гурав гэж байгаа юм л. Хүмсийн хувийн явдлыг энд ингэж тоочих нь зөв буруу алин болоход эргэлзэж л байна, гэхдээ одоо ч өнгөрлөө л дөө.
Ингээд бороотой ч болзоондоо, гурван Жоркайф 11-нд Монголд нисээд ирэх нь тэр. Албан ёсны арга хэмжээ ч болдгоороо болж “Football for Schools” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлснийг зарласан фестиваль нээж, нөхөрсөг тоглолтод оролцон хүүхдүүдтэй бөмбөг өшиглөв. Энэ хөтөлбөр бол Азид анх удаа хэрэгжиж байгаа төсөл төдийгүй Францад яг нэг цаг мөчид нээлтээ хийснийг дурьдахын завсар нэг сонин хавчуулахад, нээлтийн дундуур Инфантино Парисаас Жоркайф руу утас цохиж “За чи хаана явж байна?” гэсэнд “Эх нутагтаа явна!” гэж хариулсныг би бараг л дэргэдээс нь сонссон хүн шүү. Тэгмэгц халзан дарга “За яамай яамай. Сайн яваад ирээрэй. Габид мэнд хүргээрэй. Та хоёр гоё байгаарай” гээд утсаа тасалсан гэх мэтийг дэмий нуршин өгүүлэхгүй. Дашрамд дурьдахад Инфантино бол эх итали хэлнээсээ гадна франц, герман, англи, испани, араб таван хэлээр зүгээр л чөлөөтэй ярьдаг хүн гэдэг шүү, хайрхаан.
Тэр өдрөө гурван Жоркайф үүгээр түүгээр сайхан явжээ. Монгол цэргийн музейд зочилж туг шүтээнд мөргөв. Батлан хамгаалахын сайдад бараалхсанд тэр бээр нарийн сайн хийц бүхий монгол ган сэлмээр бэлэг барьжухуй. Улмаар улсын ерөнхийлөгч хүлээн авч элэгсэг дотноор зочлоод ёсны юм барьж, цаашид ч Монголтой холбоотой байж, энэ улсад хэрэгтэй зүйл хийнэ хэмээн хүсч найдаж байгаагаа илэрхийлэн хэлэв. Цаашлаад сайхь гурав Тэрэлж орж, тэндээс Хэнтийн Өмнөдэлгэрийг зорив. Монгол хүний их шүтээн Бурхан халдун ууланд алсаас залбирч мөргөв. Юрий тэр дундаасаа онцгой сүслэхээр барахгүй “Хөдлөх болчихоод байхад залбирч суучихаад наашилж өгөхгүй удсан, их л юм шивших шиг боллоо” гэж ойрхон явсан хүн ярьж билээ.
Айлчлалыг дүгнэхдээ түүнийг “Монгол хүн гэдгээ баттай ойлгоод буцсан” гэж манай гарын хэлсэн үгийг бататгах энэ мэт явдал үүгээр дуусахгүйн жишээ болгож, их хайрханы барааг алсаас боловч харахаар тэмцэж очих үед, ааштайхан байсан тэнгэр яав гэмээр гэнэтхэн онгойж угтсан гэх мэтийг дуулснаа хэлбэл зарим нь манийг “Бүлтэрлээ” л гэх байх даа, за дүүрч. Энд бас нэг сонин хуваалцвал, өдгөө 28-тай тэр хархүү (Саша Жоркайф) Парис, Нью-Йоркийн хооронд явж IT гэв үү дээ чиглэлийн бизнес эрхэлдэг гэх бөгөөд яагаад ч юм бөө мөргөл сонирхож Нью-Йоркод нэгэнтээ удган хүмүүнд учирсанд тэр бээр мань хүнийг “Чи чинь Чингисийн удам угсааныхны ай савнаас гарсан хүн байна шүү дээ” гэснийг Улаанбаатарт ирээд өөрөө хамт явалцсан хүмүүстээ ярьсан нь баримттай бөгөөд Монголд их дуртай ирэх болсон нэг учир нь энэ гэнэм.
Удганы тэр үгийг сонсоод дотор нь нэг юм ассан тэр хүү улмаар аавыгаа Монголд очсоныг мэдээд “Би бас очмоор байна. Намайг нэг аваачаад аль!” гэсээр аав хүү хоёрын сэтгэл нийлж ажил болсон тэр өдөр нь өнгөрөгч 11-ний өдөөр.
Хэнтийгээс Тэрэлжид буцаж ирэхэд нь “Жонон” хамтлагийг тоглуулж, тэр дундаа Цагаанзамын дууг дуулуулсанд өвгөн Жоркайф сэтгэл ихэд хөдөлж нулимс унагавай. Өвгөн ерээд оны эхээр Элстэйд нэг очсон гэнэ. “Халимагт намайг энүүн шиг өргөн дэлгэр зочлоогүй шүү” гэж, буцахын өмнө тэрбээр манай хүнд ярьсанд хүү Юрий дундуур орж “Илюмжинов чинь шатрын хүн шүү дээ. Хөлбөмбөг мэдэх үү?” гэж наргиан болговай.
Наргиан ч яахав наргиан, мань хүн манайд ирсэндээ харин үнэнхүү сэтгэл хөдлөөд “Монголд ирдэг байя, энд гэр орон ч төхөөрье, хөлбөмбөгт нь юм хийе” гэхчлэн элгэмссэнд манай хүн наанаас нь “Нэг академи байгуулчихвал…” гэж бугуй барьсныг Жоркайф бээр үгүй гэсэнгүй харин ч судалж тооцоолоод ажил болгох юм ярьсан, “Европын хөлбөмбөгт нэг ч болов монгол хүүхэд гаргачихвал…” гэсэнд “Гайгүй сайн хүүхэд байвал зүтгүүлээд л үзье” хэмээсэн гэх мэтийг энд мөн дэмий нуршихгүй. Бага Жоркайф ирэх зун найзуудтайгаа буюу параакцаараа ирнэ гээд, яваандаа монголчуудтай нийлж юм хийх санаа төрснөө өгүүлснийг мөн хэлэлтгүй. Өвгөн Жоркайф бол гурван жилийн өмнө хүүгээ Монголд очсон, холбоотой болсныг дуулаад “За би нэг очно шүү” гэж товчхон хэлсэн гэдэг, ингээд хүү нь аавынхаа даалгасныг давуулан биелүүлсэн нь өнгөрөгч 11-ний өдөр.
Гурван Жоркайф ийнхүү өвгөдийнхөө нутагт ирээд үзсэн, амссандаа сэтгэл машид хангалуун, магнай тэнийн баясаад буцвай. Ямар сайндаа мордохын яг урдтай өвгөн Жоркайф Францын шигшээгийнхний өмсгөл зузаан хүрэмтэй явснаа манай хүнд тайлаад өгчихсөн гэхчлэнг яривал үг олдож үхэр холдох нь уу дээ. Юрий Жоркайфт манай гар тээр жил Тайванийн музейн удирдлагаас бэлгэнд хүртсэн Чингис хааны хөргийн А хуулбараа барьж орхисныг шинэ эзэн нь харьсан хойноо Лионд байдаг гэртээ залсны фото зураг гэдрэг илгээснийг би гэгч яг одоо хараад сууж байна. Тэр ч Чингисийн удам, бид ч Чингисийн удам л. Миний донгосох ч яахав, Юрий Жоркайф 2006 онд “Snake” (бөмбөг өшиглөөд давхихаараа гулжиганаад, юманд тээглэдэггүй, хүнд баригддаггүй болоод могой гэдэг ийм хоч авсан түүхтэй) гэж нэртэй намтрын ном гаргаснаа энэ жил шинэчлэн хэвлүүлэхдээ Монголд явсан тухайгаа тодорхой оруулна гэсэн нь ажил болоотхоор, өөрөө энэ аяллын талаар юу гэхийг үзэх нь бүр сонин юм. Ирэх зун эргээд ч ирнэ, тэгэхэд нь учирч юм юм өшиглөнө өө гайгүй!
Нийтлэлийг: Bat-Amgalan Buyanjargal
Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.

Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.

Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм53 мин өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад19 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм24 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд24 цаг өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм1 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм1 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр1 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим