Нийгэм
“Иргэний мэдээллийг алдсан ажилтанд 5-10 жилийн ял оноохоор хуульд тусгасан”

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:
-Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Тийм учраас “Мэдэгдэл хүргэх систем”-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг “E-Mongolia”-ээр дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд “E-Mongolia” аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн байна. Тухайлбал, мэдээлэл хариуцаж байгаа байгууллагад шийтгэл оногдуулах, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноохоор онцлогтой.
Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэтээр маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдлийг үлдээсэн байгаа. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан:
-Засгийн газраас цахим үндэстэн болох, цахим засаглалыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээ авч байгааг та бүхэн мэднэ. УИХ-д Цахим бодлогын байнгын хороо, мөн Цахим хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Мөн И-Монголиа платформ нэвтрүүлээд хоёр жил болсон төдийгүй И-Монголиа академи шинээр байгуулж, төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, авлигагүй хүргэх томоохон ажил хийж байна.
Өнөөдөр Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан бол энэ онд 1200 төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, аймаг, сум, нийслэлд байгаа төрийн үйлчилгээнүүдийг оруулахаар ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн 650 гаруй үйлчилгээг цахимжуулснаар Монголын эдийн засагт томоохон хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо байна.
Өнөөдөр И-Монголиа платформд шинэ үйлчилгээ нэвтэрч байна. Энэ бол иргэдэд мэдэгдэл хүргэх систем юм. Төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардаж, давхар хүнд суртал гаргадаг. Цаашид төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардахгүй. Мөн иргэдийн мэдээллийг төр хувь хүний зөвшөөрөлгүй ашигладаг тохиолдол газар авсан. Энэ нь цахим гэмт хэрэг гарах үндэслэл болж байна. Иймд мэдэгдэл хүргэх систем нэвтрүүлснээр төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж зөвшөөрөл авна. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашигладаг асуудалд өнөөдрөөс цэг тавьж байна.
.Энэ хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ гэж заажээ.
Үүний дагуу иргэнд “Мэдэгдэл хүргэх систем”-ийг танилцуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ