Спорт
Циркийг хөгжүүлэхийн тулд нэгэн дээвэр дор нэгдэнэ

Монголын циркчдийн хоёрдугаар чуулган энэ сарын 22-нд болно. Тус чуулганыг Монгол Улсын консерватурийн бүжиг циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр циркийн нэгдсэн холбоотой болж удирдлагаа сонгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн “Аса” цирк чуулганд оролцож циркийн асуудлаар өөрсдийн тайланг тавих юм.
Чуулганд Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Буд, Монгол Улсын консерватурийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар нар оролцож : Бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд хамтран олон үйл ажиллагаа явуулна. Монголын циркчдийн хоёрдугаар чуулган бол эрх ашгийн төлөө биш, нийт циркчдийн болон нийт ард түмний эрх ашгийг хамааруулах холбоо болох зорилготой. Тиймээс бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм. Бид дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй циркт тоглолтоор явдаг боловч ард түмэндээ сайхан тоглолтуудыг байнга хүргэж чадахгүй байгаа. Цирк бол асар өндөр урлаг. Иймд манай салбарт тулгамдаж байгаа асуудал нь байр юм. Үүнийг шийдэхэд нэг удирдлагатай болохгүй бол цаашид хөгжихгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор оръё гэсэн санаагаар чуулганыг зохион байгуулж байгаа.
Улмаар циркийн нэгдсэн холбоотой болж удирдлагаа сонгохоор төлөвлөсөн гэлээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.