Connect with us

Энтертайнмент

Америкийн дааган холбоо

Нийтэлсэн

-

-Аян замын тэмдэглэл-
Үүл сүвлэсэн өндөр байшингуудын нэгдэл бол чухамдаа Нью-Йорк хот. Гудамж талбай ихээхэн хумигдмал. Үлэмж уйтан. Энэ хотын дэвсгэрээс тэнгэрийг харах бөгөөс дээрхийн хязгааргүйг баганадагч мөнөөх байшингуудын оройд нөмөргөсөн хөх магнагийн өөдөс шиг харагдана даа, аугаа их огторгуй. Монгол Алтайд гэрийн тооноор дээрээс уначих гэж байгаа мэт уулс харагдах жирийн явдал билээ. Нью-Йоркийн тооноор тэнгэрийг үзэхээр өлийхөд нүдний хараа цуцах энгийн хэрэг билээ. Их сайхан хяр уулын өвөр нөмөр хунхад өнгийн сайхан цэцэг ургаж, үүлэн солонго шагламал тойром хүрээнүүд байдаг. Өөд нь өргөж залж аваачаад өвчүүнийхээ бүдэрхийд хямгадчисан юм шиг байгалийн ийм нэгэн гоо даалин шиг тогтоц бий. Нью-Йоркийн төв гудамжинд байрших Бродвейн театрт орох дараалалд зогсож байхад ийнхүү бодогдох нь уул талт нутгийн минь татлага юм аа. Хүн төрөлхтний гэрэл сүүдрийн оргил цогц болсон энэ хотын хумигдмал бачуу гудамжны нэгэн ханыг даган уртаас урт дарааллын хүмүүс уусан шингэсээр мөнхүү театрт орох бөлгөө. Талын уужуу талбиун хээр саруулд эх нутагтай монгол хүнд энэ хотын хэтэрхий байц орчинд даруулан, цухалдам амьсгалыг тээсээр тийнхүү Бродвейн театрт орох нь аугаа их театрт бус, харин их тэнгисийн эргийн аварга хадан хясааны ёроол дахь агуй руу орчих мэт төсөөлөгдөхийг мэдэрч болох юм шүү. Гэвч Бродвейн театр бол Бродвейн театр ажээ. Түүний нэр хүнд хүн төрөлхтний урлагийн түүхэнд цуурайтахдаа хүмүүний сэтгэлийг харанхуй хясааны амсараас гэрэлт шилтгээний бүжгийн талбайд урих мэт өөрчлөн дагуулснаараа, Нью-Йоркийн давчуу гудамжны мухраас үүлс сүвлэсэн сүмбэр байшингуудыг давж нисэм урам таашаалыг бэлэглэснээрээ орчлонг ороожээ. Францын зохиолч Гастон Леруксийн “Дуурийн театрын хий үзэгдэл” хэмээх зохиолоор тавьсан дуулалт жүжгийг Бродвейн театрт үзэв. Энэ зохиол өмнөх зууны есдүгээр онд хэвлэгдсэн гарсан юм билээ. Үлэмж өрнийн титэм, хүн төрөлхтний соёлын голомт болсон Парис хотноо аймшигт нэгэн сүнс дуурийн театрт орогнож, мөнөөх театрын залуу гоо дуучин Кристантай “нөхцсөн” зэрэг зөрчил өрнөл дүүрэн эл домог зохиол 1925 онд кино болон бүтээгджээ. Харин эдүгээс хорин таван жилийн өмнө Бродвейд дуулалт жүжиг болгон тавьсан нь үргэлжид үзэгчтэй байсаар, “Титаник” киног бүтээгдтэл түүхэн сэдэвт бүтээлүүдийг жин даран тэргүүлсээр байсан байна. Зохиол нь манайд хэдийнэ орчуулагдан соёлт уншигчдын номын санд буй. Адал явдалт, ер бусын түргэн хэмнэлтэй энэ жүжгийг үзэж суухад Бродвейн театрыг эрхгүй биширч суув. Үзэгдэл солих хурд нь гайхамшигтай. Нүд аниад нээх мэт эгшин хоромд мөнөөх театрын тайз харш шилтгээн-харанхуй там болон өөрчлөгдөх нь итгэмээргүй. Бродвейн тайз илбийн. Санаа алдахын зуур, шогшрон автахаа мэдрэхийн завдал өгөмгүй хурдан хугацаанд үзэгдэл юмс солигдож, нар сар, од гариг, гоо үзэсгэлэн, гэгээн сэтгэл, хирт санаа, оршихуйн тэнгэрлиг болоод эмгэнэлтэй энэ бүхэн ээлжилнэ. Хүний урлаг гоо сайханы сэрэхүйн эд эс бүхэн чухамдаа доргин хөндөгдөж, түүнээс улбаалан сэтгэлд шанз ятга шагшралдан уянгалах бөлгөө. Яг л мөнөөх жүжгийн нэгэн гол дүр аймшигт сүнс дэргэд суугаад чихэнд шивэгнэх мэт тийм адтай чичилсэн мэдрэмжийг төрүүлэх ажаам.
Чин сэтгэлээсээ хөөрөн догдолж, баясч цэнгэх нь урлагийн өрөм зөөхийг хүртсэний үйлчлэл. Урлаг бол хамгийн дээд түвшний хэрэгцээ. Оюун санааны сэрэл тэмүүлэл хүртэх охь өгөгдөхүүн. Хүний тунгалаг гэгээн хүслийн эрэмбийн дээд шат. Амьдралд талархах, эх газарт хөл өлмийдөн оршихын үнэ цэнийг хамгийн үнэнээр, баяр баясалтайгаар эргэцүүлэх орон зай гагцхүү жинхэнэ урлагийн хүрээнд илэрдэг санагдана. Бродвейн энэхүү тоглолтыг үзэгсэд үзэгдлээс үзэгдэлд шилжих тэрхэн мөчид мөндрийн шаагианыг санагдуулам чимээг үүсгэн өөрийн эрхгүйгээр хоёр гарын алгаа эг маггүй таших ажээ. Бродвейн театр бол жинхэнэ алга ташилтыг мэдрэх, мэдрүүлэх театр. Уулын горхины урсгал шиг тийм цэвэр тунгалаг чин сэтгэлийн алга ташилт Бродвейн театрынх. Урлаг жинхэнэ алга ташилтыг хүлээн зөвшөөрүүлэхэд оршдог шиг. Ийм жинхэнэ алга ташилтын чимээнд урлагийн их хүч чадал хуримтлагддаг байх гэж бодогдоно. Энэ их хүч чадлын нь шидээр хүний сэтгэлийн дээд гэрэл гэгээ зулладаг болов уу хэмээн бодсоор гарч ирэхүл Нью-Йоркийн төв гудамж бүгчимдэн угтаж авах нь амаргүй. Угтаан бол мөнөөх гэрэл гэгээний зул сэлбэн асаагдсан сэтгэлийн мэдрэмж, баясалт давалгаагаа цалгиулан тэнүүн хээр талд гардагсан бол оюун санаа юутай сайхан жигүүрлэхсэн билээ гэж бодогдом.
Гэхдээ сэтгэлийнхээ дохиурт энэ гэгээн эрэллэг мэдрэмжийнхээ хөрөнгийг авч тээсээр Панам улсын Панама хотын онгоцны буудалд буусан юм. Панам улсыг газрын зураг дээрээс харахад жирхний арьсыг тэлж татсаныг санагдуулам тийм хэлбэр дүрстэй. Эрх чөлөөний хөшөөний дэргэдээс, эрх чөлөөний орноос ийнхүү энэ улсад буухдаа гагцхүү эрх чөлөөний орон бол Панам хэмээн бодсоноо нуух юун. Учир юунд хэмээвээс Панамын суваг бол дэлхийн усан замын хамгийн том зорчин өнгөрөх боомт. Их далайгаас их далайд шилжин орох хамгийн дөт зам. Аялал жуулчлал энэ улсын үндсэн үйл ахуй. Тиймээс ч тэр биз, нэг далайгаас нөгөө далайд-арван цагт хэмээх уриа хэллэг нь энд аялан ирэгсдийг далладаг байхтай гэлтэй. Панам чийглэг дулаан уур амьсгалтай. Дулаанаас дулаан, чийглэгээс чийглэг тэрхүү уур амьсгал нь бие сэтгэлд таатай сайхан мэдрэмж төрүүлэхийн дээр Панамын баруун эргээс өртөөлөн явбал тийм ч алсгүй орших Мексикийн Акапулко хотноо өнгөрүүлсэн дурсамжит сайхан өдрүүдийг эрхгүй санагдуулна. Ерөөс эелдэг урьхан, чийглэг дулаан уур амьсгал бол монгол хүний бие махбодийн хүсэмжлэн эрж байдаг хэрэгцээ байж магадгүй.
Хоёр Америк тивийг холбон гинжилсэн газар зүйн байршил бүхий Панам баруун талаараа Коста Рико улстай хиллэнэ. Хөлбөмбөгийн хүсэл дурын бас нэгэн эх орон л доо. Коста Рико хэмээх энэ нэрийг хөлбөмбөгийн ертөнцөөс илүүтэй сонсож танилцсан гэвэл хилсгүй. Панамын зүүн талаар аугаа их зохиолч Габриель Маркесийн эх орон, хар тамхи, гэмт бүлэглэлийн дэлхийн нэгэн цайз хэмээгдэх Колумб улс айлсана. Умар зүгээс Атлантын далай шуугиж, өмнө дорноос нь Номхон дөлгөөн далай хүлхэлзэнэ. Энэ дөрвөн хязгаарын дотор Панам улс оршино. Панам их хөлийн газар. Аялан жуулчлах хүмүүсийн тоо жилээс жилд өсдөг. Эдийн засгийг дэмжин, бэл бэнчингээ арвижуулж байдаг гол салбар нь аялал жуулчлал. Монголоос найман зуун мянган хүнээр илүү. Монголоос найман найм дахин дутуу газар нутагтай.
Хөлгүй их усан далайн хөвөө хязгаараар Панама хотын төв тийш довтолгож явахад Нью-Йоркт буцаад буучихав уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Панамчуудын барьсан байшин нь нэн өндөр. Усан униарт тэнгэрийн савслага тийш өөдөө зэвлэсэн өндөр байшин олон. Эрийтэл барьжээ. Тэр нь алсаас харахад их аварга том эрээн хүжүүдийг их далайн хөвөө эргээр эгнүүлэн хатгачихсан мэт төсөөлөл төрүүлэхээр. Газар нутаг бага байхын зохилдол биз дээ. Панама хот энэ улсын нийслэл. Нийслэлийн төвд орших Риу Панама зочид буудал маань хотын аль ч хэсгээс дэргэд мэт харагдана. Явж явж, байшин барилга ороон ороон ирэх нь нажидтай. Энүүхэнд л байгаа шүү дээ гэж бяцхан цухалдмаар. Тавиун тэнүүн газар нутаггүй панамчууд маань давхар замыг тийнхүү баахан барьсан нь чулуу шидэм газарт буй буудалдаа хүрэхэд ийнхүү явдгаас энэ л. Газар нутаг өргөн ихээр заяана гэдэг дээд хишиг буян юм даа гэж нэг бус газарт явахад бодогдох нь энд бас давтагдав.
Панамын эх тоонотын язгуур анхдагч иргэд индианчууд. Америк тивийн анхны эдгээр иргэд Христофер Колумбаас эхтэй европын далайчдаар ирээдүй хэтээ залуулсан хувь заяатай. Энэ нь гашуун болоод үнэн. Америк тивийн уугуулууд маань эдүгээ хүн төрөлхтөнд ховор үзмэр мэт болсон бөгөөд түүхийн хуудсанд улам улмаар бүдгэрсээр шиг ээ.
Арванзургадугаар зуунд Панамд эхлэн ирэгсэд испаничууд. Панамын эх хэл нь испани, англи. Ихэвчлэн испаниар ярина. Ихэд түргэн хэмнэлтэй ийн ярихыг нь хоёр дугуйтын моторын уухилаатай зүйрлэж егөөдвөл “тийм тийм” хэмээн эелдгээр зөвшөөрөн инээж байна билээ, үйлчилж явсан жолооч эр. Монголоос явааг асууж мэдчихээд Чингэс хааныг хэлж байна. Танайхны тэр гуай сайн уу гэсэн шиг тийм танил дотноор хээвнэг асууж байна. Монголын энэ хааныг дэлхийд мэддэггүй хүн гэж үгүй бололтой. Дөрвөн тивд мэдэж байна билээ. Мэдэх мэдэхдээ энгийн энэ мэт үйлчилгээний жолооч нар нь хүртэл шүү. Алс нь хойт тивд очиж бас нэгэнтээ асуухад нь миний өвөг дээдэс шүү дээ гэж хэлээд бах бүүр нэг ханана даа хэмээн мөрөөдөх билээ. Мөрөөдлийн цараа шанг өөрийн алдар нэрээр тивээс тивд дэлхийг бүчүүлэн дуурсуулан дайдалсан аугаа их Чингэс хаанд монгол хүн бүр зүрх сэтгэлийн тольтоос үргэлжид дээдлэн шүтэж явах нь аян замын, амьдрал замын ер бусын дээд ерөөл буюу.
Панамчууд найрсаг сайхан хүмүүс. Боргилдуу гэмээр янз байдалтай. Ихэнхдээ инээмсэглэж явах бөгөөд бов бор царай зүстэй. Том алаг нүдтэй, том том хондлой ташаатай үзмэн бор хүүхнүүдийн нь бие лийрэн. Тийм ч өндөргүй. Монголчуудын дундаж өндөртэй. Нүд зүс нь амьдралын аар саарханд огтоос үл зовнидог болов уу гэмээр намуун тогтуун. Эдэлж хэрэглэж байгааг нь үзвэл баахан шуналгүй, үүнээс илүүгээр яана гэсэн шиг байдалтай. Хараад байхнаа нь сэтгэлд дулаан эерүү хандлага төрүүлэхээр. Местизо, мулатууд хүн амыг голлон бүрүүлдэг. Местизо нь европ индианы холимог цусны хүн. Мулат нь негр буюу хар арьстан индиан хоёрын дундаас үүссэн хүмүүс. Панамын ард түмэн христийн шашинтай. Энэ нь европ соёл нөлөө төлөвшин цэцэглэсний шууд тусгал.
Панамын мөнгөн тэмдэгт балбоа болой. Панама хотод Балбоа нэртэн олон. Зочид буудал, дэлгүүр, элдэв эдлэл хэрэглэл, ийм нэртэй шар айраг ч буй. Балбоа ойролцоогоор нэг ам. доллартай тэнцэнэ. Зориуд хойд ахынхан нь ногоон өнгөт мөнгөнийхөө ханштай бодлогоор зэрэгцүүлж байдаг юм уу даа. Яагаад балбоа нэршил олон байна вэ хэн ч асуухаар. Чингэтэл, Балбоа нь энэ газар эхлэн ирсэн Испанийн далайчин, цэргийн зүтгэлтэний нэр ажээ. Васко де Балбоа. Энэ испани эр арванзургадугаар зуунд Панамын эргийг онгоцныхоо хитгээр зүсэн буусан нь хоёр Америкийг холбосон эдгээр улсуудыг хоёр зуу шахам жил эрхшээх суурийг тавьсан байна. Түүний өлмий өсгийн мөр Панамыг эзлээд зогссонгүй, мөн үеийн Венесуэл, Колумб, Панам, Эквадор, Нюуда Гранадын улсуудын нутаг заагийг илд болоод стратегийн хүчээр нэгтгэж даруй мянга найман зуун гучаад оныг хүргэжээ. Европ зүгийн далайч ноёдын хэнээ хийрхэл ч гэмээр, эр зориг, эрдэм ухаан ч гэмээр ийм аялан дагуулал дөрвөн далайн цалгианыг үнэндээ өдөөж байж дээ гэж хэлмээр болгодог. Малайз, Сингапур, Энэтхэгийн зүүн эргийн бүхий л орчлоор эдгээрийн хүмүүс урилгагүйгээр морилсоны улбаа захаас аваад байдаг. Өгөршиж зэвэрсэн ширмэн буу л гэхэд өдгөө саяын нэрлэсэн улсуудын эрэг хөвөө, үзмэр музейд ертөнцийн түүх хүүрнэн байж байх нь олонтоо.
Панамчуудын тусгаар тогтнол өмнөх зууны эхээс эхтэй. Энэ нь Панамын ард түмнийг дэлхий дахинд таниулж, овоглол нь болдог нөгөө алдарт Панамын сувгийг барьж эхэлсэнээс эхлэлтэй. Түүх нь богино боловч санаа нь их америкчууд энд түүхэн үүрэгтэй. Тэд Панамыг хэтийн ашигт түншлэгч, түшиц нутаг гэдгийг юун түрүүнд олж харсан бололтой. Тиймдээ ч өмнөх зууны дөрөвдүгээр онд Америкийн армийн цэргүүд Панамын сувгийг барьж эхэлсэн байна. Тэднийг их далайн гүн усыг эрхшээн эзэмдэж суваг шуудуу татахаас өмнө францчууд оролдож үзсэн түүхтэй. Их Европын нэгэн эцэг үндэстэн тэд яаж үүнээс дутаж болнов дээ. Гэвч францчуудын энэ төсөл төлөвлөл үр дүнд хүрсэнгүй. Жорж Сименоны “Негрийн хороолол” зохиолд ихээхэн тодорхой өгүүлдэг дээ. Энэ үйл явцыг. Ихэмсэг Францаас их мөнгөний ажил хийхээр, эдүгээгийг алдарт сувгийг барихаар очсон цагаан арьстан залуу сармагчнаас үл ялгагдам негрийн амьдралд дасан зохицохоор үйлээ үзэн мунгинаж байгаа тухай дурайтал бичсэн нь бий. Панамын сувгийг барихаар очсон олон мянган хүн хумхаа өвчнөөр үрэгдэж, амьдралын хэт ялгааны улмаас францчууд үүнийг орхижээ. Энэ бол Панамын сувгийн их үнийн, их алдар цууны эхлэл, үндэс шав. Хорин мянган хүний амь хямдад тооцогдохгүй нь лав. Үүний дараа бүх дэлхийн түүхэнд өөрийнхөө гортигийг тодосгох эрмэлзэл шаналалт америкчууд Панамын сувгийг барихаар ханцуй шамлан орсон нь зорилгоо хангасан юм. Их усан далай дунд уулын хөндийн чинээ, зуун километр шахуу суваг барина гэдэг яаж хялбар байх вэ. Нуур биш, тэнгис ч биш, хөлгүй их далайг яран байж хийж бүтээнэ гэдэг оюун санаа ээдрүүлэхээр . Гэвч америкчууд хийж чаджээ. Төлөөсөнд нь зургаан мянга шахам хүний амь. Их усанд бүтээн байгуулалт хийгсэд ханцуй шамлахаасаа илүүтэй загас жараахайн амьдралд илүүтэй дадан суралцаж байсан байхдаа гэж хэнд ч бодогдоно. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хэмээгдэх, франц, америк олон иргэний амь нас их далайн ёроол руу үйж одсон нь эргэлзээгүй санагдана. Үнэ цэнэтэй бий болсон зүйл үнэ цэнээ олохыг шаарддаг нь зүй тогтол. Америкчууд сувгийг барьсаныхаа хэргийг гаргав. Энэ сувгаар дамжин өнгөрөх ачаа бараа, хөлөг онгоцоос олох орлого бүхий эрх мэдлийг зуун жил атгана гэдэг аварга бүүрэлхэл биз. Зуун жил ингэж сампин тооцоо хийгээд саяхаан, арван хоёрхон жилийн өмнө миний эрхэм панам нөхдүүдэд “Май, үүнийгээ ав даа” хэмээн өгсөн байна. Америкчууд уг сувгийг бүтээсэн туурвил төслөө дэлхийн долоон гайхамшигийн нэгд зүй ёсоор тооцдог байна. Гэвч үндсэн хүлээн зөвшөөрөгдсөн долоон гайхамшигт энэ багтдаггүй нь үнэн. Энэ их дэлхий маань өргөн уудам юм болохоор ихийн их гайхамшгийг элэг бөөрөндөө хадгалсаар байна. Тэр жил, Мексикт явахад эртний наран, сарны пирамидаа мөн л ийм өнгөөр тайлбарлаж байсан. Хэн ч үгүйсгэж болохооргүй бас нэгэн гайхамшигт туурвил тэр мөнөөс мөн нь хар аяндаа ойлгогддог.
Панамын сувгаар хөлөг онгоцын хүрдийг эргүүлэн аялах сайхаан. Хөх номин цэнхэр далай хөлөг онгоцоор дүүрэн. Арал хөвж явна уу даа гэмээр аварга аварга хөлөг онгоцууд ямар ч анир чимээ үгүй нааш цааш хөвөлдөнө. Алтан уул ачаад явж байна даа гэмээр бүтээмжтэй, гайхамшигтай. Далайн тээвэр бол дааж болохын туйлыг гүйцээсэн хүний бүтээлийн оргил юм. Хөлгийн тавцан дээр дээш харж хэвтэхэд үүл бидэн хоёр зөрж нүүнэ, нүүн зөрнө. Мишигийн Цэдэндорж найрагчийн
Чи бид хоёр үүлэн дээр унтнам
Чи бид хоёр наран зүг нүүнэм хэмээх мөр санаанд орно. Бид одоо Панамын сувгийг гэтлэхээр наран зүг далайгаар нүүж яваа юм. Тэртээд мөнөөх Нью-Йоркийн мэт өндөр байшингууд далайн цагаан манан дунд дал мод сарайж сэрийгээд цацагт хийгээд тэмээн хяруулыг санагдуулам харагдана. Аянч цахлай хөлгийн дээр эргэлдэж “наран зүг, наран зүг шамдан яваач” гэх шиг элин халина. Элин халихдаа эгшиглэнт Урд голын маань элсний ногоон цахилдгийг жимбүүрдэн исгэрүүлэх шиг дуун үүсгээд салхи цүүцлэн одно. Энхэр бага, эрдэм сургуулийнхаа насанд эвлэн зүүж асан улаан бүчээ хийсгэсэн юм шиг энтээ нэг, тэнтээ нэгэн жигүүрлэх ажгуу, наран туяанд алтдагдсан цахлайхан минь.
Далай бол ихийн тухай бидний мэдэх дээд утга хүрээг илэрхийлдэг. Их юм ихийг агуулна. Яг энэ мөчид Панамын хүзүүвч хавийг харахуйд, хөлөг онгоц зайгүй дүүрээд газар юм бол хотолзож байна уу гэхээр. Балбоа шар айраг тааваар залгилж, амтат гуан үр уруул бүлтрүүлэнхэн далайд “залж” явах аятай сайхан. Сувгийн хоёр эргээр битүү ширэнгэ ой баглайж, эртний балар цаг юмсан бол эндээс ч, тэндээс ч эндхийн уугуул индианууд эвэр завиндаа суугаад гараад ирнэ шүү гэж бодогдохоор. Илбийн юм шиг гэнэт нээрээ гарч ирээд дайрвал яана гэж хүүхдийн сэтгэлээр төсөөлөхүй дор их усны алсын долгион хөлгийн бөөрийг алгадаж энэ “хөөрхөн” бодлыг сарниана.
Хойноос урагш хөвөн явсаар Панамын сувгаар нэвтрэх гол байгууламжид тулж ирлээ. Энд иртэл хоёр цаг шахам явав. Панама хотын баруун хойт эргээс нар зөв даялан ийн зорчиход ийм цаг зарцуулав гэсэн үг. Сувгийн гол өндөрлөгөөр давахад л энэхүү байгууламжийн гол бүтээмж зориулагджээ. Мөнхүү гол төвөөр даван гатлахын тулд далайн төвөөс гадаргуу тийш хэлбэсэн усны түвшинг нэгэн хэмжээнд байлгах шаардлагатай болдог байна. Иймийн тул мөнөөх суваг-уулын хөндийг таваас зургаан усан санд хувааж хөлөг онгоцыг хөвүүлнэ. Уулын хөндий мэт тэрхүү усан доорхи аварга сувгийн хоёр ханыг битүү цементэн ханаар бүрж, энэ ханаас усыг зохих эзлэхүүнд боож шүүрэхгүй болгодог үлэмж том хаалга хоёр талаасаа нийлэн гагнагдах мэт болно. Усан дотор усны түвшин жигдлэх усан сан байгуулах төхөөрөмжийг Панамын сувгын бүтээн байгуулалт гэж ойлговол буруугүй. Ийм маягаар дөрвөөс таван удаа усыг нь боож жигд түвшинд хүргэсэн усан сан дамжин аялж Панамын сувгийг гэтлэнэ. Ийм гэтлээн нь Панамын сувгийн суу алдар, цуу домог юм. Үүний төлөө хичнээн амь сүйдсэнийг дахин тоочоод яана. Панамын сувгаар өдөрт өчнөөн төчнөөн хөлөг онгоц нааш цааш нэвтэрнэ. Дэлхийн хүмүүсийн хэрэглээний үлэмж хувь түүгээр дамжина. Панамын суваг бол мөнгөний суваг. Аялал жуулчлалын суваг. Дэлхийн хүмүүсийн амь амьжиргааны суваг. Ганцхан баримт дурдахад, өмнөх зуунд Панамд төмөр зам барихаар тавин мянган хятад очсон юм билээ. Энэ бол Панамын суваг ямархуу үнэ цэнэтэй газар нутаг болохыг тодруулах нэгэн жишээ.
Панамчуудын үндэсний өөр нэгэн гол орлогыг бүдүүлдэг бүтээгдэхүүн гадил. Бас сам хорхой, нефтийн бүтээгдэхүүн. Дэлхий дахинд тэтгэвэртээ гарагсдын, тэр дундаа Америк тивийнхний хувьд Панам таатай бодлого явуулж байгаа юм билээ. Тэтгэвэрт гарсан хүнийг оршин сууж амьдрахад ямар нэгэн татваргүй амьдран суух бололцоог олгосон байна. Ажилгүйдэл долоохон хувьтай, хөгжиж байгаа орон. Панамд очоод “Та юу үзсэн бэ” гэж хүн асуувал Панамын сувгаар аялж үзсээн гэвэл муу хариулт болохгүй байх. Гэхдээ тусгаар энэ нэгэн гайхамшигт улсын бүхий л сайхныг мэдэрнэ гэвэл гуравхан хоног хаанаа хүрэх билээ.
Хээр талын монголчууд бидний зан заншилд сонин содон зүйл олон. Монгол малчид гэртээ дааган холбоо хэмээх өвөрмөц нэгэн зүйлийг нандигнасан байх нь цөөнгүй. Энэ бол адууны сүүлний хялгасаар сүвлэгдэн холбогдсон хомоол. Байгаль дээрээс үүнийг олж авсан малчин бэлгэшээдэг. Гэрийнхээ баруун урд унь хананд зүүнэ. Ингэх нь эд агуурсаар арвин байх, хот мал руу нь хээрийн нохой гэтдэггүй гэх бэлгэ дэмбэрэлийг агуулдаг. Эд хуримтлалын даллага хурайлдаг гэж ойлгогддог.
Сайхан орноор аялаж, суваг шугуйг нь сүвлэж явахдаа аугаа их Америкийн хоёр тивийг холбосон дааган холбоо нь энэхүү Панам юм даа гэж бодов. Панам хоёр Америкийн эд баялгийн, зээл худалдааны том холбоос. Соёл, зан заншлын том гүүр. Ертөнцийн аялан жуулжлагч олны сэтгэлийн таталцал. Сэрээд унтахын завсарт санаанаас гарамгүй сайхан нутаг юм. Би ч хувьдаа Монгол Панам хоёр орны хэтийн сайхан нөхөрлөл, алсын гэгээн харгуйд дааган холбоо нь байхсан гэсэн ахадсан бодол тээж эх нутагтаа буцав. Хэрэг дээрээ ертөнц дэлхийн дааган холбоо хүмүүн бидээс өөр юусан билээ. Бродвейн театраас авч гарсан сэтгэлийн сайхан таашаалыг Панамд зорчин иртлээ бодолдоо үүцлэн ирсэн шиг, саатаж зуур зуурхан хоносон зочид буудлын мухлагаас цагаан сийрсэн малгай авч өмсөв. Сар гийсэн цагаан үдэш Туулынхаа хөвөөнд Панамаа бодож алхахдаа өмсье. Салхи сэвшиж үлээвэл гартаан барьж харъя.
Б.ЗОЛБАЯР
“Ертөнц энд” 6-р тал
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим