Сонин хачин
Хэдэн сард төрсөнөөр нь эмэгтэй хүнийг шинжихүй
Маш олон хүмүүс төрсөн сар, хувь тавиланг тодорхойлдог гэдэгт итгэдэг. Мөн зурхайн ухаанд ч энэ тухай дэлгэрэнгүй тайлбарласан байх нь бий. Тэгвэл энэ тухай хамтдаа олж мэдэцгээе! Танд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
1 дүгээр сар Найзууд болон ажлын хамт олон таны мэргэн ухаан, тэвчээртэй байдалд хайртай. Мөн та ямар ч үед хүмүүст чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг. Тэд таны сайхан сэтгэл, нүдэнд дулаахан төрхөнд татагддаг.
2 дугаар сар Тус сард төрсөн бүсгүйчүүд маш сайн сонсогч бөгөөд хэнд ч, хэзээ ч, туслахад бэлэн байдаг. Мөн хэн нэгний хамгийн сайн найз байж чаддаг. Хайр дурлалын харилцааны хувьд романтик, дур булаам хүмүүс юм.Хайртдаа үргэлж онцгой мэдрэмжийг төрүүлдэг.
3 дугаар сар Та бусдад үргэлж мартагдашгүй сайхан сэтгэгдлийг төрүүлж чаддаг. Мөн хамгийн сайн үлгэр дууриаллыг үзүүлдэг. Маш романтик төсөөлөлтэй, мөрөөдөмтгий бөгөөд маш тэвчээртэй.
4 дүгээр сар Таны амьдралд гэр бүл болон үр хүүхэд хамгийн гол байрыг эзэлдэг. Та маш түргэн хугацаанд турж, хүссэн галбиртаа орж чаддаг. Хайр дурлалын харилцаанд маш романтик, идэвхитэй нэгэн бөгөөд анхны алхамыг хийхэд хэзээд бэлэн.
5 дугаар сар Та бол маш ухаалаг бүсгүй. Хүссэн бүхнээ авч чаддаг бөгөөд зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, хөдөлмөрлөж чаддаг.
6 дугаар сар Та өөрийнхөө үнэт цаг хугацаа, эрч хүч, мөнгө бүхнийг хайртай хүмүүсийнхээ төлөө зориулахад бэлэн байдаг. Тиймээс ч таны найз нөхөд, гэр бүлийнхэн тань хүнд зүйл тулгарвал, танд ханддаг. Тиймээс жинхэнэ найзыг танихад бэрх юм.
7 дугаар сар Та бол ер бусын үзэсгэлэнтэй бүсгүй юм. Мөн адал явдалд дуртай, сайхан сэтгэлтэй, маш олон хобби, хүсэл мөрөөдөлтэй. Хүмүүс таны сайхан сэтгэл, эерэг хандлагад эрхгүй татагддаг.
8 дугаар сар Маш олон эрчүүд танд анхны харцаар дурладаг. Түүнчлэн найзууд тань ч гэсэн сэтгэл хангалуун байдаг юм. Учир нь та бусдад туслах чин хүсэлтэй бөгөөд бүхнийг эв зүйгээр шийдэж чаддаг.
9 дүгээр сар Таны хүсэл мөрөөдлийг мохоох өөр юу ч байхгүй. Мөн ямарваа зүйлд уруу татагддаггүй, үзэл бодолдоо үнэнч тууштай зан чанартай. Тэр хэмжээгээр найзууд тань таныг үнэлдэг.
10 дугаар сар Та дотны хүмүүсийнхээ итгэлийг маш сайн даадаг, найдвартай зан чанартай. Бусадтай эв зүйгээ олохдоо гаргууд гэж хэлж болно.11 дүгээр сар Найзууд болон гэр бүлийнхэн таньтай хамт байхдаа маш тухтай, тааламжтай байдаг. Инээмслэл тань ямар ч харанхуй өрөөг гэрэлтүүлэх шидтэй мэт… Таны хувьд үнэнч нөхөрлөл хамгаас чухал.
12 дугаар сар Та маш хөгжилтэй, цовоо цолгиун нэгэн. Маш олон хүмүүс таныг сайхан сэтгэлтэй, тусархуу нэгэн хэмээдэг. Таны хувьд найз нөхөдтэй болох маш амархан.
Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ
Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.