Энтертайнмент
Манай яруу найрагчдын шүлэг “Мэйханэ” хамтлагын цомогт багтжээ

“World music” урсгалаар туурвидаг “Мэйханэ” хамтлаг дөрвөн монгол шүлгээр дуу зохиож шинэ цомогтоо багтаажээ.
Францын Buda Musique лэйблээр гарч буй энэхүү цомог зургадугаар сарын 10-нд Парист нээлтээ хийж олон улсад цацагдах аж. Яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлэг ийнхүү олон соёлын нэгдмэл шинжтэй өвөрмөц дуу болжээ. “World music” буюу “Дэлхийн хөгжим” урсгал нь уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон бүтээлүүдэд суурилж шинэ хөгжмийн зохиомж, найруулга хийдэг онцлогтой аж.
Франц, Иран хөгжимчдөөс бүрдсэн “Мэйханэ” хамтлагийн онгод бүтээлийн эх нь Европ, Монгол, Иран ардын хөгжим юм. Зүүн Европын хүчирхэг хоолой, чөлөөт орон зайн мэдрэмж Монгол хөөмийн гүн гүнзгий хөгтэй нэгдэн нийлснээр гэгээлэг хийгээд увдислаг бүтээлүүд төрдөг. Чавхдаст хөгжмийн эгшиг нь Азийн тал хээр, Андалүзийг санагдуулан дуурсдаг бол цохивор хөгжмийн хэмнэл нь перс уламжлалд суурилдаг аж.
Эдгээр шүлгийг Парисын Дорно дахины их сургуулийн багш, орчуулагч Ш.Номиндарь сонгож орчуулснаар өрнө дорнын гурван улсын соёл шингэсэн дөрвөн дуу ийнхүү төржээ.
Шинэ цомгийнхоо дуунуудад тус хамтлаг Персийн сонгодог яруу найрагч Хафез, Грек суутан Яннис Ричосын шүлгүүдийг сонгосон байна.
Ташрамд дурдахад, 1993 онд гарсан “Enigma” хамтлагийн “The Cross of Changes” цомог анх удаа монгол дууны үг аялгууг дэлхийн хөгжимд түгээсэн гэж болно.“Алсын газрын зэрэглээ”, “Тосонгийн оройгоор” дуу алдарт хамтлагийн уран бүтээлд багтсан бол одоо “The Hu” хамтлаг Монголоороо дуулж рок хөгжимд байр сууриа батжуулж яваа юм.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
