Энтертайнмент
“Хөсөг” төсөл Эрдэнэт хотод хэрэгжиж эхэллээ
“Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллага Эрдэнэт хотын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран гар урлаач эмэгтэйчүүд, бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчдыг чадавхжуулах “Хөсөг” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
“Хөсөг” төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан хүн бүрийн хэрэгцээнд нийцэж чадах үндэсний бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах замаар өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн мэргэжлийн баг Эрдэнэт хотын “Хамтдаа урлья” хоршооны бүтээлч 20 эмэгтэйг сургалтдаа хамруулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аргачлалыг зааж улмаар цаашид хөгжүүлэх, худалдан борлуулах зах зээлээ тэлэх чиглэлд нь аргазүйн зөвлөгөө өглөө.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.