Энтертайнмент
Өсвөрийн хийлчдийн тэмцээнд монгол хүүхдүүд өнгөллөө
Бүгд Найрамдах Чех Улсын Усти-над-Орлици хотноо болсон Коцианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байр эзэлжээ. Энэхүү тэмцээн 1959 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.
Тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болсон эл тэмцээнд манай улсын дараах сурагчид амжилт үзүүлсэн байна.
- Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа III байр
- У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай I байр
- Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа, нар тусгай III байрт шалгарчээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.