Connect with us

Энтертайнмент

“Тамгагүй төр” жүжиг Бродвейн тайзнаа

Нийтэлсэн

-

“Тамга хаачив?”, “Төр хаана байна?”

Цагаан цаас би дэлгэлээ. Хар барааныг бичмээргүй байна. Өнөөдрийн хувьд хэдхэн хоногийн өмнө үзсэн “Тамгагүй төр” жүжгийн талаарх сэтгэгдлээ влагтоо оруулахаар шийдлээ. Хорь гаруй жил цаас эрээчсэн ч урлагийн сэдвээр огт бичиж байгаагүй билээ. Энэ жүжгийг үзэхдээ ч “монгол хүн байна даа” дутаад яахав гэсэндээ л тасалбар авч үзсэн бөгөөд анхнаасаа л сэтгэлдээ айхавтар ойрхон хүлээж авахгүй, хөндлөнгийн ажиглалт хийнэ гэж бодсон. Тэгээд ч Ардын жүжигчин, Б.Лхагвасүрэн зохиолыг нь бичиж, алдарт “Херо” Б.Баатарын найруулсан жүжгийг хэрмэл бичээч би шүүмжлээд яах ч билээ.

Маш нүсэр, сүрлэг хүчит дуу чимээнд хэсэг “дарамтлуулсан”-ы дараа бөмбөр нүргэлж харанга дэлдэхээр Хүннү гэж бодох ёстой, хүн дээр гишгээд алхахаар нь хаан гэж бодох учиртай юм байна гээд нэг баримжаатай болж дасаж эхэллээ. Иймэрхүү л баримжаатай амьтан би вээр жүжгийн агуулгад анхаарч үлдэхийг чухалчлав.

 “Тамгагүй төр”…Энэ зохиолын нэрийг бид олон он жил сонссон. Энэ жүжгийг үзээгүй, үзэхээр сонирхох ч үгүй байгаа хүн цөөнгүй. Тэдэнд яагаад “Тамгагүй төр” гэсний учрыг тайлснаар сэтгэгдэл бичвэрээ эхэлье.

“Тамга байгаа газар төр буй” хэмээн сэтгэсэн атаач түшмэл, хааны их хатан хоёрын агуулга өндөртэй ч хэлбэр нь гэнэн заль мэхний үрээр хаан ширээг залгамжлагчаар андуу ташаа нялх амьтныг тодруулж тэр нь өсөж торнихын цагт төрсөн эцэг, эхээсээ тэс өөр эрэмдэг, харгис нэгэн болж төр улсад гамшиг нүүрлэх нь тэр. Ямар азаар манай улс хаант улс байгаагүй юм бэ гэж бодох шиг.

Тамга хаачсан бэ? Яагаад “Тамгагүй төр” гэж нэрлэв?

Харгис араншинт эрэмдэг төрсөн хаан хүүг алах зарлиг гаргасан Арчуг хаан “Ээ, хөх тэнгэр энэ биед минь юу үлдэв Тамга, илд хоёр барьж явсан гар минь мойж Төрийг сэтгэж явсан толгой минь цайлаа Надад одоо юу үлдэв? Төр залгах хүү алга Бие залгах хатан алга Хүчирийг би өнөөдөр хаан ширээнд өргөмжилнө Хүннү төр минь эзэнгүй байх ёсгүй Хүнийх гэж харддаг байсан хүнд бодлоо хүчээр орхиж Худлыг зөвшөөрч үнэн болгож “Хувь заяаныхаа салтаан доогуур шургана би”…Илдэн дор дэвсээгүй толгойгоо би Худал хуурмагийн дор ивж өгөх нь”…гэсээр хорон санаат түшмэлийнхээ хүүг хаанд өргөмжлөх болсон ч үнэн хэрэгтээ жинхэнэ өөрийн төрсөн хүүдээ хаан төрийн тамгыг өгөх “шахав”.

Гэтэл түүнээс нь урьтаж хүүг хөнөөжээ.

Энэ үед Арчуг хааны хэлсэн үг их гоё. “Тэнгэр миний тэнэглэхийг зөвшөөрсөнгүй Тэр дор нь хариу ирүүллээ. Төрийн хайрцагны цоожинд түлхүүр шургуулж хүн оролдож хаан сэнтийн хөл доогуур хараал шургачихаж” хэмээгээд “Хүннү төр, цус хоёр ариуслаа” гэж ард болгон сонстол хашгир. Бүсээ задартал тод бархир биеэ задартал чанга хашгир Ганц модон дээр аянга буух шиг хашгир Газар тэнгэр айн сонстол хашгир. Хүннү төр мандаж байна гэж хүн болгонд сонсогдохоор хашгир” гэж байгаа юм. Одоогийнхоор бол “пропоганда”,  “PR” хийж байгаа юм даг уу даа. Харин бодит байдал дээр “Хаан миний тархин дотор мөхсөн төр Харцын тархинд мандаж байгаа хэвээрээ байг Хав харанхуй байна миний дотор Хас үсэрч байгаа хаадын цусан дээснээс хэчнээн би зуурлаа ч хариугүй би алдуурч байна. Би мөхнө бас унана. Унахдаа өвгөн модод өтөө няцалж унадаг шиг Төрийн булайг дэлгэчихээд унана” гэж байтал хорон санаат түшмэд нь хаан төрийн тамгыг нэхнэ.

Эгэрэг түшмэл ирээд “Тамгаа өгчих. Сэтгэлээ барихыг хүсье Сэнтийг чинь бол бөгс минь олоод суучихна” гэхэд Арчиг хаан “Чамд тамгаа өгөх газарт алдах хоёрт ялгаа юу байна Гутал дээгүүр минь гүйж явсан шоргоолж малгай дээгүүр гүйх нь эрүүл байна уу чи” хэмээдэг. Өнөө цагийн манай улстөрчид “хаад, түшмэд” мэт дээр дороо оролцож явахдаа бодох л ёстой санаа.

Хаан хэлэхдээ “Хаан хүн сэнтий тамга хоёроо өгдөг юм аа гэхэд цаана нь үлдсэн хаан зүрхээ өгөх үү үгүй юу гэдэг нь чи ганцаараа хариулчих  асуулт биш ээ. Би Хүннү төрийн тамгыг барих хүнгүй болчихоор нь хоёр зуун нумын цаана хорин улаан горхины уулзах газарт булчихсан. Есөн үеэрээ сахиж ерхөг өвсийг нь битгий хөндөөрэй гэж нэгэн биеийнхээ эрхтэн шиг итгэлт боолдоо захиад онголчихсон Чи олохгүй ээ, Чамд олдох ч үгүй. Гар чинь цустай тархи чинь устай төр барьдаггүй юм Эгэрэг минь. Чи их амархаан тамгатай болж болно Ядуу боолын тойгных нь ясаар тамга сийлээд цусанд нь дүрж тамгална биз. Их хэцүү, их гүрний хаан байх. Бага гүрний хаан байх амархан ч юм болов уу. Нүглийн чинь тухай нүд чинь надад амнаас чинь түрүүлж хэлж байна Үхэхээс чинь өмнө үг чамд шигтгэж өгье. Хэн хаан суусныг тэнгэр бууж ирж үздэг юм Хэрэггүй амьтан байвал түүнийг тэр дор нь булчихаад буцдаг юм. Бага хатныхаа цээжинд тамгаа хийгээд онголчихсон Умайд нь хаан багтаж болсон юм цээжинд нь тамга багтаж болно оо доо. Энэ төрийн тамгыг би эхийн сүүнд ороогоод булчихсан. Сүнс нь саамшихын цагт сүү үнэртсэн энэ газар дээр Хүннү улсын их хаан тамгаа атгаж төрнө” гэснээр жүжиг дуусч байгаа юм.

Аймаар уу? Яаж сэтгэж, яаж хадгалахаараа ч тэгдэг юм, гэхдээ энэ жүжгийн хамгийн оргил хэсэг нь тэр үйлдлийн агуулга бололтой юм.

Сонирхолтой санагдсан хэсгүүдээс дурдахад эрэмдэг хаан хүү Ачирыг алчихаад хайрт Гүргэл хатандаа “Амьд зовохоор үхэж жаргах эрхийг Амраг хатан чамдаа өгч байна…” гэдэг. Хариуд нь хатан нь “Зовлонг минь амгалангаар сольсон чамдаа гялайлаа” гээд баярлаад жигтэйхэн. Энэ хэсэг уйланхай үзэгчдэд бол нэлээд эгзэгтэй эмзэг торгон мөч мөн л дөө. Ийм хайр, ийм шийтгэл байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ямар хайр гэхээр ийм байдаг юм…гэхчлэн хамгийн хөнгөнөөр бодож өнгөрүүлж байж их уяралаас өөрийгөө чөлөөлөв.

“Хамгийн сүүлчийн удаа хаан гэдгээ мартаж өлмийд чинь би сөгдье. Эцсийн удаа гишгэсэн газрын чинь исгэлэн шороог би ус шиг залгилъя”…Энэ хэсэг “Тамгагүй төр” жүжиг дэх хайрын романсын хамгийн нандин хэсэг байлаа.

Харин “Умдаг чинь чамайг хатан болгосноос ухаан чинь чамайг хатан болгоогүй” энэ тэнэг үгс анх сошиалаар харж байхаас л таалагдаагүй. Ийм бүдүүлэг харанхуй үед “аягүй гоё үнэн сонсогдох мэт” санаж бахархцгаагаад байгааг нь гайхсан. Эерэг дүрийн хаан нь хайртай хатнаа хайрласандаа хөнөөж, сөрөг дүрийн хаан нь олон жил их хатны нэр гуншинг нь ашиглаж үртэй болгосон эхийг “хэрэггүй боллоо” гээд алчихлаа. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүний эрхийн тухай үнэр ч тэнд алга. Хэддүгээр зуунаас юу нэхээд байгаагаа би мэдэж байна. Гэхдээ хойч үед, дэлхий дахинд тунхаглан сануулахад дэндүү харамсалтай “мессеж” биш гэж үү?

За, нэг иймэрхүү сэтгэгдэлтэйгээр жүжиг үзчихлээ.

Аа тийм, сошиалаар миний чанх урд суудал нь таарч тухлан үзсэн Жүдо бөхийн нэрт тамирчин, Дэлхийн 11 удаагийн аварга, олимпийн гурван удаагийн аварга Теди Ринер гэгч 204 см өндөртэй алдарт одын тухай хэлэхгүй өнгөрөх аргагүй. Тэр бол дэлхийн хэмжээний од. Үзэхийг хүсээгүй, сонирхолгүй байсан бол шууд л хаяад гараад явчих байсан биз. Гэтэл маш анхааралтай сонирхон үзээд зогсохгүй жүжигчин О.Дөлгөөн түүнд маш их таалагдсан бөгөөд “Францын тайзнаа тоглох ёстой жүжигчин” гэж урам хайрласан байна билээ. Зөвхөн О.Дөлгөөнийг төдийгүй “Тамгагүй төр” жүжгийг Бродвейн тайзаа тоглогдох ёстой гэсэн бөгөөд энэ асуудал судалгааны шатандаа яваа сурагтай. Уг нь Соёлын сайд Ч.Номингийн яриад байгаа жинхэнэ “соёлын бүтээлч үйлдвэрлэл” мөн бөгөөд урт хугацаанд англи хэл дээр тоглогдох нь Монголын хувьд томоохон сурталчилгаа болох нь дамжиггүй.

Энэ жүжгээс улстөржсөн өнгө аяс, улс төрийн аль нэг намыг шоглох ямар нэг өнцөг огтоос олж харахгүй. Хэрэв улстөржүүлж харъя гэвэл улс төр, эрх мэдлийн төлөөх дайнд эх хүн, ээж хүн л сэтгэлийн тамд унаж үлддэгийн жишээ яах аргагүй мөн. Оросын түрэмгийлэл эхлээд 70 гаруй хоног өнгөрч байна. Өнөөдөр Украины ерөнхийлөгч Зеленский үнэрч нохойд шагнал гардуулж зогсоход энэ дайнд амиа алдсан 20 гаруй мянган цэргийн ард эх хүний, ээжүүд, эхнэрүүд, хүүхдүүдийн л өнчрөлийн нулимс шаналан болж байгааг дайнчид, улстөрчид даанч тоодоггүй нь хүн төрөлхтний хөгжлийн явцад байсаар ирсэн харгис алдаа юм уу даа. Ийм эзэгтэй цаг үед “Тамгагүй төр” тайзнаа дахин амиллаа. Хүн төрөлхтний анхны улс гүрэн Хүннүгийн түүх соёлыг Монголын газар нутагт золоор уягдсаныг өнөөгийн соёл иргэншилтэй уялдуулан нүүдэлчин монгол төрийн сайн, муугийн нэгэн түүх цадигийг харуулахын сацуу Монгол Төрийн дархлаа юундаа байдаг, хэзээнээс энэ хэрмэл тэнэмэл нүүдэлчин улс Төрөөн дээдэлж ирснийг харуулж чаджээ, “Тамгагүй төр”-ийн нийт уран бүтээлчдэд талархсанаа илэрхийлж, Бродвейн тайзнаас дэлхий дахин сая сая үзэгчдийн өмнө авьяас суугаа гайхуулахыг хүсэн ерөөе!

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм17 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм17 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр17 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм18 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм18 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм18 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм18 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм19 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент19 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад19 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр19 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим