Бусад
“TOEFL Junior” эрхийн асуудлыг эхлээд багш нарт нь хангуулах хэрэгтэй

Өнөөдөр дэлхий нийтийн хэл болсон Англи хэлийг найман настай балчраас наян настай буурлууд сурахыг эрмэлздэг болсон. Энэ хэмжээгээр манайд хэлний чиглэлийн үр дүнтэй сургалт олон явагддаг болсон нь талархууштай. Ингээд “Гадаад Хэлний Багш Нарын Зөв Тусгал холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ганзоригтой ярилцлаа.
–Ихэнх улс орнууд төдийгүй ялангуяа Азийн улс орнуудад англи хэлний түвшин харьцангуй өндөр байгаад байгаа харагддаг. Харин манай улсын хувьд ямар байдаг юм бол?
–Баярлалаа. Англи хэлний тухайд бид олон зүйлсийг ярьж болно. Гэхдээ тоо баримтаар л бидний бодит байдал харагдах болов уу. Саяхан болсон хурал дээр ЕБС төгсөж байгаа сурагчид ойролцоогоор B1-B2 түвшинтэй байвал бид олон хүүхдийг гадны тэтгэлэгийн шаардлагад нийцүүлж болох юм. Гэвч гадаад хэлний багш нарын ихэнх хувь нь энэ түвшний хүүхдүүдийг бэлдэхэд мөн шалгалтын арга барилд сургахад хангалттай бус гэсэн дүгнэлттэй байгаа судалгааг харлаа. Эндээс ерөнхийдөө ойлгомжтой болж байна гэсэн үг.
-Тэгвэл Монголчуудын англи хэлний мэдлэг өнгөрсөн 20-30 жилд ямар байсан бэ гэж та дүгнэх вэ?
–Хэдийгээр бид 1997 оноос албан ёсны хоёрдогч гэж зарлаж анхны Монгол Англи хэл дээр сонин гарч байсан ч зарим Азийн орнуудын хэлний бодлоготой харьцуулахад өнгөрсөн хугацаанд төдийлөн огцом хэлбэрээр бус харьцангуй удаанаар цэгцэрсэн гэдгийг үгүйсгэхгүй. Өөрийн гэсэн үндэсний хөтөлбөртэй болж нэгдсэн Европын стандарт түвшний үг хэллэг түгээмэл болж зарим нь Кембриж рүү түлхүү орон чөлөөт өрсөлдөөнөөр өөр өөрийн замаар явж байгаа.
-Таны бодлоор бид цаашдаа англи хэлээ хэрхэн бүх нийтээрээ сурах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай вэ?
– Энэ тухайд олон хувилбар байж болох ч хамгийн эхний бөгөөд энгийн жишээ бол багш-эцэг эх-суралцагч гурвын гурвалсан үр дүнд хүрэх хүлээлт юм. Энэ нь мэдээж цаашид төгсөхөд нь шууд хэлбэрээр нөлөөлнө. Тиймээс Олон улсын шалгалт олон байдаг боловч бид ЕБС, МСҮТ, түр сургалтын бага, дунд, ахлах ангийн суралцагчдад тохирсон бас зориулагдсан “TOEFL Junior” эрхийн асуудлыг эхлээд багш нарт нь хангуулах хэрэгтэй. Улмаар суралцагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар олон жилийн дата дүнгийн сантай болсоноор эцэг эхчүүдийн, төрийн болон төрийн бус сургалтын байгууллагуудаас хүсээд байдаг TOEFL-ийн оноотой болчихлоо гэдэг эхний том алхам болсон ажлыг бид Монголд анх удаа өргөн далайцтайгаар ETS-ийн Монгол дахь албан төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулахаар шийдээд байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм8 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав