Энтертайнмент
Ч.Мишээл: Хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлдэг

Сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч, цөөнгүй хит дуу гаргаад буй Ч.Мишээл өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзыг уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулж байна. Шоуны эхний шатанд тэрбээр Мэрайя Кэриг тайзнаа амилуулж, “Чамгүйгээр” дууг нь дуулсан. “Ёстой ялгахын аргагүй адилхан байлаа. Дуулалт, жүжиглэлт, хувиралт төгс гэхэд хилсдэхгүй байх. Бараг л Мэрайя Кэригээс илүү дууллаа” гэж үнэлж, дэмжиж буй хүн олон. Энэ янзаараа “Яг түүн шиг” шоуг өнгөлөх хамгийн өндөр магадлалтай оролцогч, “хатуу самар”-ын нэг нь Ч.Мишээл байх нь. Ийнхүү энэ дугаарын өдрийн хүнээрээ дуучин Ч.Мишээлийг онцолж байна.
Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин монголын урлагийн салбарт гялалзаж буй залуу оддын нэг билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны артист. Түүгээр ч зогсохгүй Б.Чинбатын хань, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь. Түүний тайзны нэр нь “Michelle”. Ч.Мишээл “Шинэ үе” дунд сургуулийг төгссөн бөгөөд түүний аав нь чех, ээж нь монгол хүн. Дуучин болохыг багаасаа мөрөөдөж мөрөөдлөө биелүүлэхийн тулд багадаа “Хүүхдийн ордон”-ы дугуйланд явдаг байжээ. “My voice” шоунд 2016 онд оролцон, олны хараанд анх өртсөн. Тус шоуны эхний шатанд “Содура” киноны дууг дуулхад түүний хоолой, өөрийн байгаа байдал нь онцгойрч чадсан. Дараа нь “Төгс төгөлдөр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Урвахгүй” дууг дуулсан нь мөн л шуугиулсан. Шоуны үеэр “Хүн дууг хоолойгоороо бус сэтгэлээрээ дуулдаг гэж би боддог” гэж хэлж байв. Тэрбээр “My voice” шоуны шилдэг 21 оролцогчийн нэгээр тодорсон. Энэ бүгд нь монголын урлагийн салбарт нэгэн залуу од торнихын эхлэл нь байлаа. Ч.Мишээл урлагийн карьераа алдарт “Никитон” хамтлагаас эхлүүлсэн. “Никитон” хамтлагийн нэгэн тод өнгө, эд эс нь тэр яах аргагүй мөн. “Никитон”-ынхон “Nicitin no service” шоунд оролцоход Ч.Мишээл дэлгэцийн өмнө дахин гарч ирсэн. “Michelle” 2020 оноос “One music” продакшны артист болж, Б.Чинбат, Ц.Сарнай нартай хамтарч буй. Энэ үеэс ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа. Түүний анхны уран бүтээл нь “Санаж байна уу” дараа нь “Хүслээ бод”, “Чи амласан”, “Ээж” зэрэг уран бүтээлээ гаргасан нь урлагийнхнаас ихээхэн өндөр үнэлгээ авсан.
Дууны шүлгээ өөрөө бичдэг нь түүний бас нэгэн онцлог. Ч.Мишээл “Чи амласан” зэрэг хэд хэдэн дууныхаа үгийг өөрөө тэрлэжээ. Дууныхаа шүлгийг өөрөө бичих нь түүнд хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлэх боломж олгодог гэнэ. “Michelle” өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзнаа гялалзаж байна. “Никитон”-ы гитарчин Өөжгий түүнийг эл шоунд оролцуулахыг санал болгож хамтлагийн ахынхаа саналыг Ч.Мишээл уриалагхан хүлээж авсан.
Ийм нэгэн залуу од “Яг түүн шиг”-ийн тайзнаа шуугиулж, хүчирхэг, уянгалаг хоолой, этгээд, эгэл бус хэв маягаараа бусдаас ялгарч байна. СОНИРХУУЛАХАД

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна