Энтертайнмент
Монгол, Японы диломат харилцааны ойд зориулсан МАРК ГАРЛАА
Монгол улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк гарлаа. 40х40 мм-ийн хэмжээтэй, 8000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй энэ маркийг 15 мянган ширхэг хэвлэжээ.
Дурсгалын марканд эртний түүхт Монгол Улсын өргөн уудам тал нутгийг морьдын туурайгаар тамгалсан тухай шүлэг, торгон сакура цэцгийн анхилуун үнэр, гоо үзэсгэлэнг шингээсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр хэвлэжээ. Хэлхээний чимэглэлд Шилийн богд уул, японы Фүжи уул, Яманака нуур, монос модны мөчир, тогоруу шувуу, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн логог зохиомжлон дүрсэлсэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.