Бусад
Сармагчны цэцэг гэж юу вэ?

Өмнөх XX зууны дунд үед анхлан судлагдаж байсан цэцэг өвчний нэг төрөл болсон энэ вирус нь ханиадтай ижил шинж тэмдэгтэй бөгөөд тууралт гардгаараа энгийн ханиаднаас ялгаатай. Түүнчлэн хүнийг үхэлд хүргэх магадлал багатайд тооцогддог өвчин юм. Баруун болон Төв Африкийн орнуудад зорчсон иргэдээс ихэвчлэн илэрдэг эл өвчний тохиолдол энэ сар гарснаас хойш дэлхийн хэд хэдэн орнуудад батлагдаад байна. АНУ-ын Халдварт өвчин судлал, удирдлагын төвийн мэргэжилтэн, цэцэг өвчин судлаач Агам Рао “Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд энэ өвчин хэрхэн тархаж байгаа талаар судалгаа явуулж байна. Энэ өвчнийг анхааралтай ажиглах шаардлагатай боловч дэлхий нийтийг хамарч тархах магадлал тун бага” хэмээгээд халдварын тохиолдлууд бүртгэгдээд удаагүй байгаа тул цаашид бүс нутгийг хамарсан голомтот халдвар болох эсэхийг таамаглах боломжгүй байгааг өгүүлжээ.
Сармагчны ханиад нь шинэ төрлийн өвчин биш. Хүн төрөлхтөн энэ өвчний эсрэг ямар эмчилгээ хийх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой тул SARS-CoV-2 буюу коронавирусээс харьцангуй ялгаатай. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан тахал болон хувирсан тохиолдолд Коронавирус өвчний үед хэрэглэж байсан арга хэмжээг ахин авч, шуурхай хариу үйлдэл үзүүлэн хор хөнөөлийг бууруулах бүрэн боломжтой гэнэ.
Баруун болон Төв Африкийн орнуудад зэрлэг амьтдын дунд ихэвчлэн тохиолдох энэ өвчин нь өвчтэй амьтны мах идэх, халдвартай амьтанд ойртсон тохиолдолд хүнд халдварладаг бөгөөд 1950-аад онд энэ вирусийг анх илрүүлж, сармагчны цэцэг хэмээн нэрийдэж байжээ.
Улмаар 1980-аад оноос хүн төрөлхтөн цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт хийж эхэлснээр тархалт нь хумигдсан боловч нөгөөтээгүүр сармагчны цэцэг өвчний тархалт аажмаар нэмэгдсэн түүхтэй. Гэхдээ сармагчны цэцэг өвчин нь цэцэг өвчний нэг төрөл учраас цэцэг өвчний эсрэг дархлаатай хүнд халдах магадлал тун бага ажээ. Тус өвчний голомт болсон Баруун Африкийн Нигер улсын тухайд 2017 оноос хойш нийт 450 сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэнээс харвал тийм ч өндөр тархалттай өвчин биш гэдэг нь харагдаж буй биз ээ.
Сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүнд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нозоорох зэрэг энгийн ханиад тусахад илэрдэг шинж тэмдэг илрэх бөгөөд бүх биеэр тууралт гардаг байна. Биеэр гарсан тууралт нь 4-5 хоногийн дотор идээлж, хоёр долоо хоногийн дараанаас хатаж, шинж тэмдэг нь дарагддаг ажээ.
Калифорни мужийн Лос Анжелесын их сургуулийн (UCLA) халдварт өвчин судлаач Анн Римуан сармагчны цэцэг өвчнийг коронавирусээс эрс ялгаатай өвчин хэмээгээд энгийн цэцэг өвчинтэй нэгэн адил хүнээс хүнд халдварлах магадлал харьцангуй бага гэжээ. Эл өвчин нь халдвартай хүнтэй хүрэлцсэн, биеэс ялгарах шингэнд хүрсэн хүнд л халдах магадлал өндөр агаад агаар, дуслын замаар халдвар тархах боломжтой аж. Гэхдээ коронавируст өвчнөөс ялгаатай нь халдвар авсан хүн шинж тэмдэг илрэх хүртэл хугацаанд халдвар бусдад тараахгүй гэж үздэг байна.
Сармагчны цэцэг өвчний тухайд Баруун Африкийн болон Конго мөрөн орчмын гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Үүнээс одоогийн байдлаар дэлхийн зарим орнуудад илрээд буй халдвар нь хүнээс хүнд халдах чадвар сул Баруун Африкийн хувилбар юм.
АНУ-д 2003 онд Гана улсаас авч ирсэн гэрийн тэжээмэл зурамнуудаас 53 хүн сармагчны цэцэг өвчний халдвар авсан ч эндэгдэл бүртгэгдэж байгаагүй юм. Харин эрүүл мэндийн хангамж муутай Африкийн бөглүү нутагт энэ халдвар авсан тохиолдолд эндэх магадлал дөрвөн хувьтай байдаг аж. Өмнө бүртгэгдэж байсан кластер өвчлөлүүд ихэвчлэн зэрлэг амьтадтай ойр хөдөөний бүс нутагт бүртгэгддэг байсан бол энэ удаад томоохон хотуудад дэгдэж байгаа нь санаа зовоход хүргэж байгаа тухай Халдварт өвчин судлал, удирдлагын төвийн халдварт өвчин судлаач, цэцэг өвчний мэргэжилтэн Агам Рао өгүүлжээ. Түүнчлэн сармагчны цэцэг өвчин нь бэлгийн замаар халддаг тухай ямар нэгэн баримт үгүй боловч одоогийн байдлаар халдвар аваад буй хүмүүс дунд ижил хүйстнүүд их буй нь анхаарал татаж байгаа юм.
Судлаачид вирус хэрхэн тархаж байгаа болон вирусийн геномын дарааллыг судалж байгаа бөгөөд кластер халдварууд олон нийтийг хамарсан өвчлөл болсон тохиолдолд коронавируст халдварын үе мэт хүндрэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй юм. Мөн ДЭМБ сармагчны цэцэг өвчин нь бэлгийн замаар халддаг болохыг зарласан билээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.