Энтертайнмент
Жонни Деппийг буруугүй гэж үзэн хуучин эхнэрийг нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ

АНУ-ын Виржиниа мужийн тангарагтны шүүх алдарт жүжигчин Жонни Деппийн нэр хүндэд түүний хуучин эхнэр Амбер Хердийг халдсан гэж үзэж, Деппт 15 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.
58 настай Жонни Деппийг салсан эхнэр Амбер Херд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, Херд өөрийгөө хүчирхийллийн хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж буй нийгмийн зүтгэлтэн мэт дүр эсгэсэн гэж Депп үзжээ. Тэрээр Хердийн эсрэг 50 сая долларын нэхэмжлэх гаргасан байна.
36 настай Херд хариуд нь Деппийн эсрэг 100 сая доллар нэхэмжилжээ. Тэрээр өөрийнх нь нэр төр мөн харласан гэж үзэж буй. Тангарагтны шүүх Амбер Хердийг мөн хэсэгчлэн зөвтгөж, түүнд 2 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргав.
Шүүх хурлын явцад Амбер Херд Деппийг хэд хэдэн удаагийн хүчирхийлэлд буруутгасан ч хангалттай нотлох баримт гарган тавьж чадаагүй байна. Тэр ч бүү хэл Жонни Деппийн өмгөөлөгч нар Амбер Херд нөхрийнхөө эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотлох аудио бичлэгүүдийг сонсгожээ.
Деппийн өмгөөлөгч нар Амбер Хердийг Депп өөрийг нь хүчиндсэн, мөн салалтынхаа дараа авсан 7 сая долларыг буяны байгууллагад зарцуулсан гэж худал хэлснийг нотолсон байна.
Ялалтынхаа талаар Жонни Депп: “Шүүгчид 6 жилийн дараа миний амьдрал, нэр төрийг минь надад буцаан өглөө” хэмээн ярьжээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо