Дэлхий дахинд
Жонни Депп өөрийн мэдрэмжээ хуваалцаж, шүүх хурал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар бичжээ
АНУ-ын тангарагтны шүүх Жонни Деппийн хуучин эхнэр Амбер Хердийг Деппийн нэр төрд халдаж, гүтгэсэн гэж үзэж, 15 сая долларын нөхөн төлбөр олгуулахаар болсон.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Жонни Деппийн өөрийн мэдрэмжээ хуваалцаж, шүүх хурал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар бичжээ.
“Зургаан жилийн өмнө миний амьдрал, хүүхдүүдийн минь амьдрал, миний ойр дотныхны болон намайг дэмжиж, надад итгэдэг байсан хүмүүсийн амьдрал мөнхөд өөрчлөгдсөн. Бүх зүйл нүд ирмэхийн зуур өөчрлөгдсөн” гээд түүний амьдрал болон карьерт хүчтэй нөлөөлсөн гэж бичжээ. “Харин зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг эргүүлэн авчирлаа” гэсэн байна.
Тэрээр шүүхэд хандсан гол шалтгаан нь зөвхөн үнэнийг илчлэх байсан гэв. Түүнчлэн Депп дэлхий дахинд талархсанаа илэрхийлж, өөртэй нь ижил нөхцөл байдалд орсон хүмүүст хэзээ ч бууж өгөхгүй байх урам өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.