Бусад
Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.06.16/

Зургаадугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:
9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал болно.
10.00 цагт Төв шуудангийн 1 давхарт байрладаг “e-mongolia”-д И-Монгол академи, УБЕГ-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 94999598, 88063030
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар “Газрын-Од” ХХК болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.
11.00 цагт “Ардчиллын өргөө”-нд АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017
11.00 цагт “Norphei Art Gallery”-д гэрэл зурагчин, СТА Б.Бат-Эрдэнийн “МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД-2022” хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.30 цагт Амгалан дулааны станцын 116МВт-ын өргөтгөлийн ажлын нээлт болно.
14.00 цагт “Meru tower”-т НҮБ-ын Хүүхдийн сан, Японы сан, ХӨСҮТ, АШУҮИС хамтран “Вакцин хийлгээд 1 жил-Алдаа, оноо, үр дүн” хэлэлцүүлэг зохион байгуулна.
16.00 цагт “Цэцэнхангай” зочид буудалд нийгмийн зүтгэлтэн шалгаруулах “Энхийн шагнал-2022” ёслол болно. Утас: 99715292
19.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Тайвань, Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээр эхэлнэ.
19.00 цагт “Хөх нар” контемпорари урлагийн төвд “Хэмнэл” уран бүтээлийн нэгдлийн “Огтлол” үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Төрийн шагналт, Ардын Жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфоний найрал хөгжим үүссэний 65 жилийн ойн баярын хөтөлбөр:
16.00 цагт Халуун элгэн нутаг хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөнө.
17.00 цагт Монголын театрын музейд Улсын Филармонийн 50 жилийн ойд зориулсан “Хөгжмийг хүн бүрт” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
19.00 цагт ДБЭТ-т “Симфони найрал хөгжим 65” хүндэтгэлийн тоглолт болно.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.