Connect with us

Спорт

Ө Батцэцэг: Шүүгч бид тамирчдаасаа  маш гоё гоолийн дамжуулалт харахыг  л хүсдэг

Нийтэлсэн

-

Дэлхийн номер нэг спорт гэгддэг хөлбөмбөгийн спортыг бүхий  л насны хүмүүс шимтэн үзэх дуртай. Манай улсад ч энэ спорт боломжоороо хөгжиж байгаа. Энэ хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хэлтсээс 2022 оны анхан шатны эмэгтэй шүүгч нарт зориулсан сургалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус холбооны шүүгч Ө.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2021 онд Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрч Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит туслах шүүгч болсон өндөр амжилтын эзэн юм. Улмаар Монгол эмэгтэй шүүгчдийн олон улсад гарах эхлэлийг тавьж анхны тивийн хэмжээний тоглолтоо шүүж байсан нэгэн.

 

. -Хөлбөмбөгийн спортыг шүүхэд  ур чадвар, тууштай байдал, тэвчээр хатуужил гээд олон зүйл нөлөөлдөг байх л даа. Тиймээс хөлбөмбөгийн спортын шүүгч байхын сайхан бөгөөд давуу талууд нь юу юм бол?

– Миний хувьд хөлбөмбөгийн шүүгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Хөлбөмбөгийн тоглолтыг эмэгтэй хүн шүүхэд сайхан зүйл олон байдаг ч тэр хэмжээгээр хүнд хэцүү, эерэг сөрөг  давуу тал ихтэй. Учир нь  тоглолтыг шүүх гээд гарч байгаа тэр үеэс эхлээд эмэгтэй шүүгч шүүх гэж байгаа юм уу гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгардаг. Гэтэл эрэгтэй шүүгчийг нэг их анзаардаггүй. Энэ утгаараа  эмэгтэй шүүгч талбай дээр гараад буруу шүүсэн тохиолдолд тухайн шүүгчид очих дарамт гурав дахин илүү. Бүр зарим нь чадах юм муу, барах юм уу гэх нь ч бий. Тийм учраас  сайн эмэгтэй шүүгч байя гэвэл эрэгтэй шүүгчээс  гурав дахин илүү хичээл зүтгэл, хөдөлмөр зарцуулна гэсэн үг. Үүнээс улбаатай энэ спортод эмэгтэй шүүгчийг хүлээн зөвшөөрүүлэх, ойлгуулах, таниулах, сурталчлах гэх мэт өргөн хүрээний хөгжлийн асуудал яригдах ёстой.  Тэр ч бүү хэл Азид талбайд шүүдэг, туслах шүүгч шүүдэг, эрэгтэй тоглолтон дээр эмэгтэй шүүгч шүүдэг тохиолдол хүртэл бий. Тийм учраас эмэгтэй шүүгч байх нь өөрөө маш том давуу тал болж өгч байгаа юм.Түүн  дотроо талбайн шүүгч, туслах шүүгч гэдгээрээ ялгаатай. Талбайн шүүгч талбайн ерөнхий тоглолтын шийдвэрийг гаргадаг. Харин туслах шүүгч   талбайн шүүгчдээ туслах үүрэгтэй. Бид бүхэн маш гоё гоолийн дамжуулалтыг харахыг  хүсдэг. Нөгөө талаар тухайн тоглолтон дээр тамирчид маань бэртэл гэмтэл багатай,тоглолтоо дүрмийн хүрээнд явуулах  нь илүү сэтгэл зүйн өндөр мэдрэмж авчирдаг. Эндээс шүүгч болсны аз жаргалыг мэдэрдэг төдийгүй, эрхэм нандин зүйл оршдог  гэж хэлж болно.

-Олон улсын шүүгч хүний хувьд хамгийн баяртай, сэтгэл догдолсон мөчүүд. Тэр дундаа тамирчин хүн  гоол оруулах мэдрэмж бүр ч гайхалтай шүү дээ ?

Анхны олон улсын шүүгч болж, олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоогоо авсан тэр үе миний  шүүгч болсны  хамгийн гоё агшин юм. Тугаа бариад шүүх гээд зогсч байхад сэтгэл зүйн хөөрлөөс эхлээд маш олон зүйл бодогддог юм билээ. Иймд талбай дээрээ гараад анхаарлаа хандуулаад тэмцээнээ шүүх гэж буй догдлол хамгийн гоё байдаг. Нөгөө талаар шүүгч өөрөө сэтгэл зүйн маш  их гэмтэл авдаг. Тийм учраас эмэгтэй хүнээс тэсвэр тэвчээр маш  их шаарддаг. Үүний зэрэгцээ  маш гоё гоол оруулсан тамирчдаа дагаад хөөрсөн сэтгэлээ барих, удирдан чиглүүлэх нь хөл бөмбөгийн спортын бас нэгэн давуу тал юм.

-Тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Тоглолтондоо томилгоо авсан цагаас эхлэн бэлдэнэ. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж сэтгэл зүйгээ бэлтгэдэг.

-Манайд олон улсын чанартай тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа. Хамгийн сүүлд шүүсэн тэмцээнийнхээ  сонин сайхнаас хуваалцаач?

-Монголын хөлбөмбөгийн холбоонд 12 эмэгтэй шүүгч бий.  Мөн саяхан Монголын хөлбөмбөгийн талбайд 17 хүртэлх насны охидын тэмцээнийг Монголдоо зохион байгуулсан. Онцлог нь тоглолт зохион байгуулагч, эмэгтэй эмч,  шүүгч нар гээд  бүгд эмэгтэй хүмүүс  ажиллалаа. Тэр дундаа талбайн шүүгчээр ажилласан Нарангэрэл гэж  эмэгтэй  шүүгч маань олон улсын тэмцээн шүүнэ гэдэг өндөр үзүүлэлт юм. Эндээс эмэгтэй хүн талбайн шүүгч хийж  болдог юм байна гэдгийг харууллаа.

-Шүүгч байх олон давуу талтай гэлээ, гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг гэдэгчлэн эрсдэлтэй тал нь юу юм бол?

-2019 онд Зүүн Азийн “EAFF round” тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг  хоёулаа оролцсон. Энэ тоглолтон дээр манай эмэгтэй баг 2:00-оор хожигдож яваад, 3:2-оор хожсон тохиолдол бий. Ингэж  монголд эмэгтэй шигшээ баг байдаг юм байна тэд  хөл бөмбөг тоглохын зэрэгцээ амжилтанд хүрдэг юм байна гэдгийг олон нийтэд харуулсан сайхан үйл явдал болсон. Эндээс шүүгч хүний хувьд сэтгэл зүйн  уналттай байж байгаад хожиж, ур чадвараа харуулсан мөч сэтгэлд тодхон үлдсэн байдаг даа.

 -Цаашдын зорилго тэмүүлэл, тухайлбал шүүгчийн амжилтаа ахиулахаас эхлээд залуу хүнд зорилго юу мундах билээ?

 -Энэ тухайд талбайн болон туслах шүүгчтэйгээ нэг баг болж багийн тоглолт болдог юм. Энэ баг бүрэлдэхүүнээрээ олон улсын тоглолтыг шүүн удирдан явууллаа. Ер нь шүүгч хүн тухайн тамирчны ялалт, ялагдлыг шийдэж байгаа шүү дээ. Магадгүй зарим тоглолтонд тамирчин маань санасан амжилтандаа хүрэх нь бүр ч бахархалтай.

-Тамирчин хүн ялалт, ялагдал хоёрт сэтгэл зүйн бэлтгэлтэй  байх ёстой гэдэг. Энэ үүднээс шүүгчээ хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй  ханддаг болов уу  гэж бодож байна?

-Тоглолт дууссаны дараа тухайн баг ялсан ч ялагдсан ч бай шүүгч  нар дээрээ ирж баяр хүргээд сайн шүүлээ, баярлалаа гэж хэлэхэд маш  их баярлаж урамшдаг. Өөрөөр хэлбэл тухайн шүүгчийн талбай дээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд хүндэтгэл үзүүлж гар барьж байгаа нь багийн цааш цаашдын тоглолтыг  нөхөрсөг болгож өгдөг юм. Нэг шүглийн дуугаар тухайн багийн хожил, хувь заяаг шийдэж байгаа маш хариуцлагатай ажил.Тийм учраас шүүгч хүн  маш өндөр мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Энэ шаардлагадаа хүрэхийн тулд тогтмол бэлтгэл  сургуулилт хийж, өөрийгөө хөгжүүлж чадавхжуулахын тулд олон талын сураглтуудад хамрагддаг. Түүнээс зэрэглэл авчихаад шууд тоглолтонд дээр гарч шүүдэг зүйл биш. Тухайлбал жилд дөрвөн удаа онолын болон бие бялдрын  шалгалт өгдөг. Эндээс тухайн түвшиндээ тэнцэж чадаж байна уу, дараагийн түвшинд шилжих үү, эсвэл зэрэглэл буурах уу гэдэг тухай яригддаг. Бас ямар нэг тоглолтон дээр  буруу шийдвэр гаргавал сахилгын арга хэмжээ авахуулдаг дүрэмтэй. Өөрөөр хэлбэл хариуцлагатай ажил  шигээ буцаад үрэх хариуцлага нь тэр дайны өндөр байдаг юм.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Дэлгэрэнгүй ...

Спорт

“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим