Connect with us

Спорт

М.Өсөхбаяр: Бөхийн барилдааны даваа болгон л баяр баяслыг авчирдаг даа

Нийтэлсэн

-

Монгол наадам айсуй. Хэдхэн хоногийн дараа монгол түмэн маань Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо  өргөн дэлгэр наадах  гэж байна. Энэхүү  баярыг чимж байдаг хүмүүс бол үндэсний бөхчүүд билээ. Тэдний нэг  монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд уран мэхийг уралдуулан, уран хурц барилдаанаараа бөхөд дуртай монгол түмнээ баясгаж  яваа энэ цагийн хүчтэнүүдийн нэг Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Монгол Улсын заан М.Өсөхбаяртай ярилцлаа. Тэрбээр багаасаа хурдан морь унаж адуу малтай ноцолдож, бөхийн төрлөөр сум аймгийнхаа аварга шалгаруулах  тэмцээнүүдэд оролцож үеийн хөвгүүдтэйгээ барилдаж дээл хувцсаа урж өссөн нэгэн. Сонирхуулахад ирэх жил буюу 2023 онд зааны маань төрсөн нутаг Бүрэгхангай сумын  түүхт 100 жилийн ой тохиох ажээ.

– Баяр наадам дөхөж буй торгон мөчид нутгийн заантайгаа ярилцаж байгаадаа баяртай байна. Тиймээс хоёулаа яриагаа таны нутаг уснаас тань эхэлье?

-Манай сум Булган аймгийн анхны ууган сумдын нэг. Олон  сайхан шүтээн болсон сүрлэг уулс хангайтай. Их зөөлөн газар, үүнийгээ дагаад хүн ард нь ч эгэл зөөлөн тайван, ган гачиг зуд зурхан болдоггүй. Дээр нь их  наргианч, найр наадамд их дуртай хүмүүс байдаг. Би хоёр талдаа бөхийн удамтай. Аавын маань талд өндөр Цэрэндолгор гэж том биетэй, хоёр метр гаруй өндөр аймгийн начин цолтой хүн байлаа. Харин ээжийн маань өвөө даншигт барилдаж байсан. Ээжийн маань хамгийн бага дүү Монгол Улсын заан Баасандорж. Ах маань хүүхэд байхаасаа барилдсан, ахыгаа дагаад хүүхдийн барилдаануудад барилддаг байлаа.

-Хоёр талаасаа бөхийн удамтай, улмаар хүчтэний өлгий нутагт төрж өссөн нь яах аргагүй монгол бөхөд дурлах шалтгаан болсон байх даа?

-Миний хувьд бөхийн спортод дурласан, ерөөсөө л барилдахыг л хүссэн. Барилдаж л кайф авдаг хүн. Тийм ч учраас сумынхаа наадмыг амтархаж үзээд тэр үед сумын заан ах нар  их гоё харагддаг байлаа. Сүүлдээ бөхийн барилдааныг радиогоор сонсч, зурагтаар үзсээр байгаад өөрийн эрхүй бөхийн замд ороод явж байна.

-Сумын наадмын дэвжээн дээр дэвж байсан бөх долоогийн даваанд улсын наадмын дэвжээнд дэвж байсан тэр мэдрэмж үнэхээр сайхан санагдаж байгаа даа?

-Даваа болгон л баяр баяслыг авчирдаг даа. Анх 2001 онд улс хувьсгалын 80 жилий ойгоор сумынхаа  дэвжээн дээр сумын заан цолыг хүртэж байлаа. Миний анхны багш Догсом гэж түүх газар зүйн багш хүн бий. Энэ багш маань бөхөд дуртай учраас бөхийн секц хичээллүүлж  байсан. Энэ үеэс манай Д.Баасандорж ах болон бусад аймаг сумын цолтонууд төрж гарсан. Мөн одоо сумын Засаг даргаар ажиллаж байгаа н.Бадам багш манай биеийн тамирын багш байсан. Манай ангид барилддаг хүүхэд олон байсан учраас биднийг  Бадам багш авч яваад аймгийн аварга шалгаруулах самбо болон  үндэсний бөхийн төрөлд оролцуулдаг байлаа. Энэ барилдаанаас “Уран барилдаа”-ны шагнал хүртэж байсан минь сэтгэлд тодхон үлджээ.Дараа нь хотод орж ирээд  бөхийн спортын бүхий л төрлөөр барилдаж эхэлсэн.

Удалгүй Улаанбаатарт ирж сургуульд сураад тэндээсээ бөхийн замд гүнзгий орсон  гэдэг. Эргээд бодоход сайхан дурсамж шүү дээ?

-Ээжтэйгээ хамт анх Улаанбаатарт ирж Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд  суралцсан. Гэтэл энэ хүүхэд бөх болох юм байна гээд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороонд Монгол Улсын начин Д.Адьяатөмөр, Д.Баатаржав гэж хоёр сайхан багш дээр очиж бэлтгэл сургуулилтанд хамрагдаж эхэлсэн. Эндээс Дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно гээд хоршоолол нийгэмлэг дээр болсон тэмцээнд түрүүлж, хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орж байлаа. Энэ үеэс тууштай бэлтгэл хийгээд 2002 онд “Хилчин”спорт хороонд харъяалагдаад өдий хүртэл тууштай явж байгаа. Аймгийнхаа наадамд  барилдаж байгаад 22 настайдаа 2005 онд улсын наадамд л барилдана гэсэн зорилго тавьсан  .

-Залуухан аймгийн арслан, заалны барилдаануудад түрүүлээд тогтмол сайн барилдаад байгаа бөхийн хувьд улсын наадам дөхөөд ирэхээр юу бодогдож байдаг бол?

-Сайхан барилдъя л гэснээс цол хэргэм авъя гэж бодож байгаагүй ээ. Хоёрын даваанд Зоригт начинтай таараад давсан, гурвын даваанд тунаад гурвын даваанд Санчир ахтай нугалаагаар таарч барилдаад даваад их  баярлаж билээ. Ингээд л  адуу мал, гэр орноо санасан хүн хурдан нутаг руугаа явсан. Тэр жил Баасандорж ах маань начин болоод манай гэр бүл, ахан дүүсийн хувьд сайхан наадам болсон. Ахтайгаа хамт явж байтал нутгийн хүмүүс миний дүү сайн барилдлаа шүү дээ, улсын цолонд ойхон байна гэж урам хайрлаж байлаа.Таван жил барилдаж байж улсын цолонд хүрсэн. Үүнийг хүмүүс богино хугацаанд амжилт үзүүлсэн гэж ярьдаг юм билээ.

-Гурвын даваанд тунасан гэж ярьснаас та  начин цолоо тунаж хүртсэн, тэр барилдаанаа дурсаач?

-Аймгийн арслан цолтой төрийн  наадамд хоёр жил зодоглож байлаа. 2005 онд гурав давж дөрвийн даваанд монголын бяртай, хүчтэй манлай заануудын нэг Ганбатад өвөг шороодсон. Дараа нь Их Монгол Улс  байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд Ховд аймгийн харьяат улсын харцага Амартүвшинтэй тунаж улсын начин болж байлаа. Ингэж улсын цолыг тунаж хүртсэндээ баяртай байдаг.

-Нээрээ та дандаа л тунаж үлддэг шүү дээ. Заан цолыг авахдаа мөн л тунаж үлдсэн байдаг?

-2012 оны наадам шүү дээ. Тэр  жил  бэлтгэл сургуулилт сайн байсан учраас зургаагийн даваанд бөхчүүд авахад Н.Ганбаатар гардитай тунах болов уу гэсэн битүүхэн таамагтай байсан маань ёсоор болсон. Долоогийн даваанд өнгөрсөн жилийн барилдаанд түрүү булаалдаж байсан Ганбаатарыг өвдөг шороодуулж, Монгол Улсын заан гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэхдээ омогшсоноо нуугаад яахав.

-Зааны маань бэлтгэлийн нэг өдөр хэр ачаалалтай, хэрхэн өнгөрдөг бол?

-Бөх болгон л наадмаас наадмын хооронд бүтэн жилийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 2-3 удаа үндэсний бөхийн бэлтгэлтэй байдаг. Харин хүчний бэлтгэлийг өдөр бүр хийдэг. Бэлтгэлийнхээ үеэр хашир туршлагатай, сайн бөхчүүдтэй ноцолддог. Нэмж хэлэхэд хүүхэд байхаасаа морь унаж, мориноосоо унадаг байсан минь эргээд бодоход мөн л наадмын бэлтгэл болдог байсан байна. Монгол бөхөд би зөвхөн заан болоод гоё болсон юм гэх зүйл байхгүй. Шантрах бэртэл гэмтэлтэй, үнэхээр сайн барилдах үедээ тааруухан барилдах үе гарна. Гэтэл нойргүй явж ирээд сайн барилдах үе ч бий.

Монголын үндэсний бөх олон жилийн түүхтэй үеийн үедээ өвлөгдөж ирсэн агуу спорт. Цаашдаа зөв зүйтнй сайхнаараа л үлдэх ёстой.гэтэл сүлийн үед хэрүүл  маргаан, цолны найраа, допинг гээд янз бүрийн асуудал дэгддэг болж. Энэ бүгдэд өндөр цолтой бөхийн хувьд ямар зүйлийг цэгцэлж, засч залруулбал сайхан болно гэж боддог вэ?

-Юуны өмнө үзэгч түмэнтэйгээ ойрхон байх хэрэгтэй. Энэ нь аварга арслан заан гээд том цолтой бөхчүүд сайхан барилдана гэсэн үг.таны асуусан асуултанд олон шалтгаан бий. Өмнө нь Наадам, Цагаан сар зэрэг  хоёр гуравхан барилдаан байдаг байсан. Гэтэл одоо бүх зүйл ил, тухайн барилдаануудыг нөхөөд л үзчихдэг болсон. Тийм учраас цаг үе мэдэрч байх ёстой. Монголчууд бөхдөө, бөхчүүд нь ард түмэндээ хайртай байх хэрэгтэй. Бөхийг сайхан муухай харагдуулдаг зүйл, энэ асууддлыг зөндөө ярьж байгаа, үнэхээр болохгүй зүйл. Шударга өрсөлдөөнийг бий болгоно гэж дэлхий нийтэд энэ асуудлыг хорьчихоод байхад  монгол бөхөд хавтгайраад байж болохгүй. Миний бодлоор булчингийн масс, хүч авахын тул хэрэглэж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас допингийн асуудал дүрэмтэй холбоотой. Хурдан амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө эрүүл мэндийг хохироож, бусдын амжилтаас хулгайлж байна. Эрүүл мэнд эрхэм баян. Эрүүл саруул байж урт удаан наслах нь амьдралын гол зорилго шүү дээ. Тийм учраас допингийн асуудлыг бөхчүүд ухамсарлах хэрэгтэй

 

Дэлгэрэнгүй ...

Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Дэлгэрэнгүй ...

Спорт

“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм3 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр3 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм3 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм4 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм4 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм4 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм4 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент4 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад4 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр4 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим