Спорт
Петер Пальчик: Энэ бол тэр хүний хүртэх ёстой шагнал

Израилын жүдоч, олимпын хүрэл медальт, Европын аварга Петер Пальчик Монгол Улсад болсон “Улаанбаатар Их дуулга”-д оролцохоор ирээд байхдаа нэгэн ядруухан хүнтэй хамт хооллож, цамцаа бэлэглэсэн билээ. Цахим хуудсанд түүний энэхүү сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон зураг олны хүндлэл, талархлыг хүлээсэн билээ. Тиймээс түүнийг энэ дугаарын өдрийн хүнээрээ онцолж байна. Тэрбээр Монголд анх удаагаа ирсэн бөгөөд тэдний багийн тамирчид нь есөн жилийн өмнө Монголд ирж, ууланд бэлтгэл хийж байсан аж. Тиймээс багийнхан нь Монголын талаар олон гоё зүйл ярьж өгч сонирхлыг ихэд татсан учир монголд ирэхийг маш их хүссэн гэнэ.
Цахим хуудаснаа тавигдсан зургийнхаа тухайд тэрбээр ийн ярьжээ. “Тэр хүн усны инженер хүн байсан. Англи хэлтэй байсан. Багийнхантайгаа хооллож байтал тэр ядруухан иргэн ганцаараа сууж байсан. Биднээс хоол гуйж, хамт суухыг хүссэн. Зөөгч түүнийг хөөж, бусдад саад учруулж болохгүй гэхэд нь бид “Зүгээр ээ, бидэнтэй хамт сууг” гэж хэлсэн юм. Бид хамт суугаад хооллож, сайхан яриа өрнүүлсэн. Тэр маш сонирхолтой хүн байсан. Бид гайхалтай яриа өрнүүлж, түүнийг явахад нь бид хоол, жаахан мөнгө өгсөн. Тэр ядуу хүн байсан учраас хоол өгмөөр санагдаад өгсөн юм. Хоол өгснийхөө дараа би бодсон. Энэ хүнд хоолноос гадна яаж туслах вэ гээд бодлоо. Тэгээд би өмсөж байсан хувцсаа өгсөн.
Энэ бол тэр хүний хүртэх ёстой шагнал байгаа юм. Тэгээд би миний барилдааныг байнга ирж үзээрэй гэж хэлсэн. Тэр хүн 65 настай. Миний өвөө, эмээгээс ялгаагүй учир түүнийг хараад сэтгэл хөдөлж, уйлсан. Түүний байдал зүрхэнд маш их хүрсэн. Би түүнийг хэзээ ч мартахгүй”.
Тэр ч бүү хэл Токиогийн олимпод оролцохдоо өмссөн үнэ цэнтэй, хамгийн хайртай цамц нь байсан хэдий ч “Тэр хүнд цамцаа бэлэглэхдээ би энэ талаар ерөөсөө бодоогүй. Учир нь тэр цамц надаас илүү түүнд хэрэгтэй байсан” хэмээжээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.